Улаан тайгын Тусгай Хамгаалалттай Газрууд - Ulaan Taiga Protected Areas

  • Home
  • Mongolia
  • Ulaan-Uul
  • Улаан тайгын Тусгай Хамгаалалттай Газрууд - Ulaan Taiga Protected Areas

Улаан тайгын Тусгай Хамгаалалттай Газрууд - Ulaan Taiga Protected Areas Улаан Тайгын Улсын Тусгай Хамгаалалттай Газрын хамгаалалтын захиргаа

Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг БОАЖ Сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-416 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Улаан Уул суманд байгуулсан.

Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрууд нь Хорьдол Сарьдагийн Дархан цаазат газар (227,413га), Улаан тайгын Дархан цаазат газар (434,900га) гэсэн 2 ДЦГ-ын нийт 662,313 га бүхий орчны бүсийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх сумдын газар нутгийг хариуцан хамгаалж байна.

ЗАГАСНЫ ҮРЖЛИЙН ҮЕ- АГНАХ, БАРИХ ХОРИОТОЙ🦈Нуур, голоос загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд зага...
11/04/2026

ЗАГАСНЫ ҮРЖЛИЙН ҮЕ- АГНАХ, БАРИХ ХОРИОТОЙ
🦈Нуур, голоос загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай. Нэг загаснаас гарах түрсний тоо олон мянгаар тоологдох боловч үр тогтосны дараа, авгалдай, жарамгай, жараахайн шатыг дамжин бие гүйцэх хүртэлээ үхэж хорогдсоор байгаль дээр маш бага хувь нь мэнд үлддэг. Иймээс үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.
✅Хэрэв та загас агнахыг зорьж байгаа бол загасны төрөл, зүйлээс хамаарч хуулиар хориглосон хугацаанаас бусад үед зохих зөвшөөрлийн дагуу барих зүйтэй юм.
❌Хориглосон хугацаанд болон зохих зөвшөөрөлгүй загас баривал байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт заасны дагуу амьтанд учруулсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр ногдуулж, Зөрчлийн тухай хуулийн 7.6.1 дэх хэсгийн дагуу иргэнийг 150000 төгрөг, хуулийн этгээдийг 1500000 төгрөгөөр торгоно ‼️ See less

Хорьдол Сарьдагийн ДЦГ-ын байгаль хамгаалагчид хаврын хуурайшилт ихтэй үед эргүүл хяналт шалгалтын ажлыг тогтмол хийж, и...
10/04/2026

Хорьдол Сарьдагийн ДЦГ-ын байгаль хамгаалагчид хаврын хуурайшилт ихтэй үед эргүүл хяналт шалгалтын ажлыг тогтмол хийж, иргэдэд гал түймрээс сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хийж ажиллаж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Нямхүү Цэвээнжав Batdorj Bymbasuren Dalaibayar Baasai

Цэнхэр хотгорын Америк багш.Боб багшийн жинхэнэ нэр нь Крис Смить АНУ-ын Вашингтон мужийн баруун эргийн бороотой ойн бүс...
27/03/2026

Цэнхэр хотгорын Америк багш.
Боб багшийн жинхэнэ нэр нь Крис Смить АНУ-ын Вашингтон мужийн баруун эргийн бороотой ойн бүсэд төрсөн. Түүний ээж нь бага сургуулийн биеийн тамирын багш, аав нь компьютерын инженер хүмүүс. Боб ах Тимийн хамт, гэрийнхээ эргэн тойрон дахь ой мод, намаг дундуур зугаалж өссөн ба, удалгүй "Зэрлэг байгаль" хэмээх байгалийн сургуульд элссэн. Хүүхэд байхдаа тэрээр амьтдын мөр хөөх, шувууг таних, ургамал судлах дуртай бусад хүмүүстэй уулзаж тэднээс суралцдаг хүүхэд байжээ. Бобын хамгийн дуртай зүйлсийн нэг бол орой бүр нэг цагийн турш арын хашаандаа асар том модны доор хөдөлгөөнгүй сууж эргэн тойрныхоо шувууд, ургамал, амьтдыг сонсож, ажиглах явдал байв.
Боб Бремертон Вашингтон мужид сургуульд сурч, ахлах сургуулиа онц төгссөн. Тэрээр бүх хичээлдээ сайн сурдаг ч бага наснаасаа л бусдад байгалийн талаар зааж байхдаа үргэлж онцгой догдолдог ба илүү ихийг зааж танин мэдэх хүсэл тэмүүлэлтэй байдгаа анзаардаг байжээ. Боб эдгээр сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд коллежид суралцахаар шийдэж, Хумбольдтын Нэрэмжит Улсын Их Сургуульд 4 жил суралцаж, тэнд байгалийн ухааны эрдэмтэдийн бүлэгт элсэн, тэдэнтэй уулзаж, тэднээс суралцахаар болжээ. Тэд олон амралтын өдрүүдийг ойд гүлмэр хайж, шувуу ажиглаж, эсвэл аварга том Редвудын ойгоор аялан өнгөрөөдөг байв. Боб төгссөнийхөө дараа дэлхийн өнцөг булан бүрт зэрлэг ан амьтдыг судлах чиглэлээр 3 жил ажилласан бөгөөд үүнд Амазонкийн халуун орны шувуудыг барих, Шинэ Зеланд, Аляска, Австралид ховордсон шувуудтай ажиллах, Намибид бабун сармагчнуудыг хянах зэрэг багтжээ.
Дараа нь Боб Хумбольдтын Улсын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалж, шувууд Кенийн кофены фермүүдэд хортон шавьж идэхэд хэрхэн тусалдаг талаар судалжээ. Магистрын зэрэг хамгаалж байхдаа Боб Меган гэдэг биологийн чиглэлээр суралцаж байсан оюутантай танилцаж, түүнтэй 8 жил үерхэн болзож байгаад 2021 онд гэрлэжээ. COVID-19 цар тахлын үеэр Боб Шар Хадны Дархан Цаазат газарт багшлах ажлаасаа халагдаж, эхнэр Меганы хамт Вашингтон руу явж, эцэг эхтэйгээ хамт амьдарч, жижиг байшин барьсан. Дараа нь Меган, Боб нар Невада мужийн Рено хот руу нүүж, Сьерра Уулсын Коллежийн оюутнуудад экологийн багшаар ажиллажээ. Сүүлийн 8 жилийн хугацаанд Боб багш Доктор Бадамгаравын санаачлан байгуулсан Раунд Ривер Байгаль Хамгааллын Хөтөлбөрт багшаар орсон ба Дархад хотгорт ирснээр, тэндхийн хүмүүс болон зэрлэг ан амьтдад дурлажээ. Тэрээр Ж.Төмөрсүх болон түүний хамт олон нь түүний уулзаж байсан хамгийн урам зоригтой, тууштай байгаль хамгаалагчдын нэг гэж итгэдэг, мөн дэлхийн хаана ч харж байгаагүй өв соёл ёс заншилтай хамгийн хүчирхэг хүмүүстэй хамт ажилладагтаа баяртай байдаг ба цаашид илүү их судалгаа шинжилгээг хамтран хийж Дархадын Хотгорын бусад бүс нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байгаль дэлхийг хамгаалах ажилд илүү их хувь нэмрээ оруулахыг хүсч байна.


📢 ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ОГТЛОЛТЫН ТАЛБАЙ ТУСГААРЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ. 📜 Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 ...
05/03/2026

📢 ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ОГТЛОЛТЫН ТАЛБАЙ ТУСГААРЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.
📜 Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 06 сарын 06-ны өдрийн А/581 дүгээр тушаал "Ойгоос 2026 онд бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай"-г хэрэгжүүлэх хүрээнд дараах ажлыг зохион байгууллаа.
🌲🌲Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд Баян Шишгэд сум дундын ойн ангитай хамтран 2026 онд хийгдэх цэвэрлэгээний огтлолтын талбай тусгаарлалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
✅ Энэхүү ажил нь ойн төлөв байдлыг сайжруулах, түймрийн эрсдлийг бууруулах, байгалийн нөхөн сэргээлтийг дэмжих зорилготой чухал ажлуудын нэг юм.
#ХорьдолСарьдаг
#Дарханцаазатгазар
#Ойнцэвэрлэгээ

🐾Зэрлэг ан амьтдыг хамгаалах дэлхийн өдөр : Улаан Тайгын байгаль хамгаалагчид зэрлэг гахайд идэш тэжээлийн дэмжлэг үзүүл...
03/03/2026

🐾Зэрлэг ан амьтдыг хамгаалах дэлхийн өдөр : Улаан Тайгын байгаль хамгаалагчид зэрлэг гахайд идэш тэжээлийн дэмжлэг үзүүллээ.
🐗Өнөөдөр "Зэрлэг ан амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр" тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиодуулан Улаан тайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргаанаас зэрлэг ан амьтдад био-техникийн арга хэмжээ авч, идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгууллаа. 🐗🌾
Өвлийн төгсгөл, хаврын эхэн сарын энэ үед газар хөлдүү, цас зузаан байгаа нь хошуугаараа газар малтаж идэш тэжээлээ олдог зэрлэг гахайн хувьд хамгийн том сорилт болдог. Бид өмнөх шатны тэжээл хүргэлтийн ажлаа үргэлжлүүлэн, идэш тэжээл хомдсон цэгүүдэд нэмэлт тэжээл байршуулсан нь гахайн хувьд хаврыг өнтэй давах том дэмжлэг болно.❄️🐗

Байгаль хамгаалах үйлс баялаг байх болтугай! 🌍💚

ЭХ ОРОНЧ БАЙХЫН УТГА УЧИР—ЭХ БАЙГАЛИА ХАЙРЛАХААС ЭХЭЛНЭМонгол Улсад "Эх орончдын өдөр" "ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ МАЛААЗАЙ БААВГ...
28/02/2026

ЭХ ОРОНЧ БАЙХЫН УТГА УЧИР—ЭХ БАЙГАЛИА ХАЙРЛАХААС ЭХЭЛНЭ
Монгол Улсад "Эх орончдын өдөр" "ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ МАЛААЗАЙ БААВГАЙ ХАМГААЛАХ" өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЕБС-ын Насан туршын суралцахуйн багш Ц.Баасанхүүтэй хамтран Соёны бүс нутгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын байгалийн үзэмж, ховор ан амьтан, ургамлын аймгийг харуулсан "Эх орон-Тогтвортой ирээдүй" гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж байна.
Бидний энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь эх оронч үзлийг зөвхөн түүхээр бус, бидний оршин тогтнох үндэс болсон онгон дагшин байгаль, түүний тэнцвэрт байдлыг хамгаалах үйлсээр дамжуулан иргэд, хүүхэд залуучуудад таниулахад оршиж байгаа юм.

📸 Үзэсгэлэнд:
Соёны эх уулс Хорьдол Сарьдагийн ДЦГ Улаан тайгын ДЦГ Дархадын хотгорыг хүрээлэн орших сүрлэг оргилууд, Соёны бүс нутгийн нэн ховордсон ургамал, ан амьтдын дахин давтагдашгүй агшнуудыг гэрэл зурагт буулган дэлгэлээ.

Байгаль хамгаална гэдэг нь ирээдүй хойчдоо бүрэн бүтэн эх орныг өвлүүлэн үлдээж буй хамгийн том эх оронч үйлс юм. Та бүхнийг энэхүү үзэсгэлэнгээр зочилж, Соёны бүс нутгийн байгалийн сайхнаар мэлмийгээ баясган, байгаль хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг уриалж байна.

📍 Хаана: [Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЕБС-ын Насан туршын суралцахуйн танхимд]
🗓 Хугацаа: 2026.02.28

#ЭхОрончдынӨдөр #БайгальХамгаалал #СоёныБүсНутаг #ТусгайХамгаалалттайГазарНутаг #ГэрэлЗургийнҮзэсгэлэн
#НТС

🔊УЛААН ТАЙГЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ОРЧНЫ БҮСЭД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛООУлаан тайгын УТХГ-ын Хамгаалал...
06/02/2026

🔊УЛААН ТАЙГЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ОРЧНЫ БҮСЭД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Улаан тайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Орчны бүсийн Баянзүрх сумын ИТХ, Засаг дарга тамгын газар, TNC (The Nature Conservancy in Mongolia) олон улсын байгууллага хамтран "Орчны бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж нөөц"сэдэвт томоохон зөвлөгөөнийг зохион байгууллаа.
📍Зөвлөгөөний гол зорилго

🐏Орон нутгийн аялал жуулчлалын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх.
🐏Байгаль орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломжийг тодорхойлох
🐏Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, арга зүйн зөвлөгөө өгөх
Оролцогчид:
Уг арга хэмжээнд Баянзүрх суманд үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд, орон нутгийн удирдлагууд, байгаль хамгаалах нөхөрлөлүүд болон орон нутгийн төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын гарц шийдлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
"Соёны бүсийн Тусгай хамгаалалттай газрууд болон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь орон нутгийн эдийн засгийг дэмжихээс гадна байгаль эх дэлхийгээ хамгаалахад чухал ач холбогдотой юм."
#Баянзүрхсум


#Байгальхамгаалалхнөхөрлөл #ДэлгэрмөрөнШишхэдголынсавгазрынзахиргаа

Address

хөвсгөл
Ulaan-Uul
67270

Telephone

+97680519363

Alerts

Be the first to know and let us send you an email when Улаан тайгын Тусгай Хамгаалалттай Газрууд - Ulaan Taiga Protected Areas posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Улаан тайгын Тусгай Хамгаалалттай Газрууд - Ulaan Taiga Protected Areas:

Share