Улаанбаатар Хотын Ногоон Орон Сууц Төсөл

Улаанбаатар Хотын Ногоон Орон Сууц Төсөл Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй
Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл

15/08/2026
Шархад дэд төвийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцны барилга нь Монгол улсад анхны албан ёсны EDGE гэрчилгээ бүх...
12/08/2026

Шархад дэд төвийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцны барилга нь Монгол улсад анхны албан ёсны EDGE гэрчилгээ бүхий орон сууцны барилга болно.

2026 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Шархад дэд төвийн S27-5 талбарт олон улсын EDGE ногоон барилгын гэрчилгээжүүлэлтийн барилга угсралтын дараах аудитын шалгалтыг амжилттай зохион байгууллаа.
Уг аудитыг EDGE, Greenship, LEED зэрэг олон улсын тогтвортой хөгжлийн барилгын стандартаар мэргэшсэн зөвлөх аудитор Сартио Пракоза биечлэн ирж төслийн багийн хамт хийж гүйцэтгэв.

Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-аас хэрэгжүүлдэг EDGE систем нь ногоон барилгыг дараах үндсэн 3 шалгуураар үнэлдэг.
o Эрчим хүчний хэмнэлт
o Усны зохистой хэрэгцээ ба хэмнэлт
o Байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгч багатай барилгын материал

Барилга угсралтын дараах аудит амжилттай хийгдсэнээр S27-5 талбарт баригдсан 110 айлын ногоон орон сууцны барилга Монгол улсад анхны албан ёсны EDGE гэрчилгээ бүхий орон сууцны барилга болох юм. 2026 оны IV улиралд EDGE аудитын дүгнэлт эцэслэн гарч олон улсын ногоон барилгын гэрчилгээг хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байна.

"Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл"-өөс ✅Ногоон орон сууцны барилгын дүрэм, ✅EDGE олон улсын ногоон барилгын ст...
10/08/2026

"Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл"-өөс
✅Ногоон орон сууцны барилгын дүрэм,
✅EDGE олон улсын ногоон барилгын стандарт хэрэглэгчийн гарын авлагын орчуулгыг боловсруулж,🗓2026 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Барилгын хөгжлийн төв ТӨAAТҮГ-ын дэргэдэх Архитектур, хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүллээ.

Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөл COP17 арга хэмжээний Ногоон бүсэд танилцуулагдана. 2026 оны 8 дугаар сарын 17-2...
07/08/2026

Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөл COP17 арга хэмжээний Ногоон бүсэд танилцуулагдана.

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдах бөгөөд Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж нь Ногоон орон сууц төсөл болон бусад бүтээн байгуулалтын төслүүдийг танилцуулж оролцоно.

Өнөөдөр буюу 8 дугаар сарын 7-ны өдөр Төслийн дэд зохицуулагч Б.Хишигтогтох бусад албан хаагчдын хамт COP17 арга хэмжээний бүтээн байгуулалт, төслийг танилцуулах Ногоон бүсийн талбайн зохион байгуулалттай танилцлаа.

СОP 17 арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын Ногоон орон сууц төслийн онцлог, үр өгөөж, ногоон технологийг танилцуулахаас гадна байгаль орчинд үзүүлж буй эерэг нөлөөг дэлгэрэнгүй танилцуулж оролцоно.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО, ШАРХАД ДЭД ТӨВИЙН ЧӨЛӨӨЛӨГДСӨН ТАЛБАРТ НИЙТ 2800 ТОНН АСГААС ШОРОО, ХОГ ХАЯГДЛЫГ АЧИЖ...
06/08/2026

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО, ШАРХАД ДЭД ТӨВИЙН ЧӨЛӨӨЛӨГДСӨН ТАЛБАРТ НИЙТ 2800 ТОНН АСГААС ШОРОО, ХОГ ХАЯГДЛЫГ АЧИЖ, ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЖ ДУУСЛАА.

Шархад дэд төвийн талбарт чөлөөлөлт хийгдсэн Цайз-5А гудамжинд төслийн бус байгууллага, хувь хүн барилгын хог, асгаас шороо хаяж иргэдийн зорчих хөдөлгөөн, амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн тул төслийн нэгжээс гүйцэтгэгч байгууллагатай хамтран нийт 7200м2 талбайг цэвэрлэж, 2800 тонн асгаас шороо, хог хаягдлыг ачиж, талбайн цэвэрлэгээг хийж дуусгалаа.

Тус хэсэг нь төслийн дараагийн барилга угсралтын ажил эхлэх талбар тул цаашид төслийн бус байгууллага, хувь хүн хог, шороо асгахгүй байх, хогийг зориулалтын цэгт хаяхыг хүсэж байна.

Мөн талбарт Хяналтын камер байршуулсан бөгөөд хэрэв хог, шороо хаясан тохиолдолд Зөрчлийн хуулиар хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг болохыг анхаарна уу.

ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БУЙ ТАЛБАРУУДАД НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.
30/07/2026

ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БУЙ ТАЛБАРУУДАД НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА./Баянхошуу дэд төвийн В13-1, B13-2, Шархад дэд төвийн S27-2 талбарт нарны цахи...
29/07/2026

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

/Баянхошуу дэд төвийн В13-1, B13-2, Шархад дэд төвийн S27-2 талбарт нарны цахилгаан үүсгүүр, Баянхошуу болон Шархад дэд төвийн талбаруудад цэнэг хуримтлуулах систем угсрах, суурилуулах ажил/
http://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1782098054312

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА ШАРХАД ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦ...
24/07/2026

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА ШАРХАД ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ, ЦААШИД ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАЛАА.

НЗДТГ-аас Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл нь Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нийт 3 га талбайд 338 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллыг бүтээн байгуулж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулах ажлыг эрчимтэй өрнүүлж байна.

Төслийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Зөвлөх Б.Сүхбаатар, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга Б.Баатарзориг, дэд зохицуулагч Б.Хишигтогтох болон холбогдох албан хаагчид 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Шархад дэд төвийн төслийн талбарт ажиллалаа.

Тус төвд баригдаж буй эхний ээлжийн 4 блок 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусаж, 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улсын комиссын хурлаар үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулах шийдвэр гарсан ба хоёрдугаар ээлжийн 6 блок 228 айлын ногоон орон сууцны барилга угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

“Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд Шархад дэд төвд баригдсан эхний ээлжийн 110 айлын Ногоон орон суу...
07/07/2026

“Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд Шархад дэд төвд баригдсан эхний ээлжийн 110 айлын Ногоон орон сууцыг Улсын комисст хүлээлгэн өгөх хурал 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдаж, үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэрийг гаргалаа.

Тус 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлыг “Нутгийн буян групп” ХХК, хотхон доторх авто зам, гадна тохижилтын ажлыг “Эрчимт цамхаг” ХХК, инженерийн системийн автоматжуулалтын ажлыг “Дижитал Повэр” ХХК тус тус хийж гүйцэтгэн хэрэгжүүлсэн бөгөөд ашиглагч байгууллагаар Нийслэлийн орон сууцны корпораци ХК ажиллана.

22/06/2026

Address

Экспресс цамхаг, 14-р давхар, 10 тоот
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Улаанбаатар Хотын Ногоон Орон Сууц Төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Улаанбаатар Хотын Ногоон Орон Сууц Төсөл:

Shortcuts

Share