Ulaanbaatar City Integrated Project Implementation Unit

Ulaanbaatar City Integrated Project Implementation Unit 🔹UB IPIU🔹Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж

27/07/2026
24/07/2026
24/07/2026
🛣️ ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ "УЛААНБААТАР ХОТЫН ТОГТВОРТОЙ АВТО ЗАМ, ТЭЭВЭР ТӨСӨЛ"-ИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АСУУДЛААР УУЛЗЛАА🔹Мо...
26/06/2026

🛣️ ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ "УЛААНБААТАР ХОТЫН ТОГТВОРТОЙ АВТО ЗАМ, ТЭЭВЭР ТӨСӨЛ"-ИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АСУУДЛААР УУЛЗЛАА

🔹Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (Дэлхийн банк) хооронд байгуулсан зээлийн гэрээний хүрээнд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар хэрэгжиж буй "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл" (USUT)-ийн хэрэгжилтийн явцтай танилцах зорилгоор Дэлхийн банкны Техникийн хяналтын баг 2026 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллалаа.

🔹Тус багийн төлөөлөл Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж (IPIU)-ийн Төслийн зохицуулагчтай албан ёсны уулзалт хийж, төслийн үйл ажиллагаа, санхүүжилтийн зарцуулалт болон цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Төслийн зохицуулагчийн зүгээс Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагдсанаар төслүүдийн удирдлага, байгууллага хоорондын хамтын ажиллагаа болон шийдвэр гаргалтын уялдаа холбоо сайжирч, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх суурь нөхцөл бүрдэж байгааг танилцууллаа.

🔹Уулзалтын үеэр талууд төслийн дараагийн шатны бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, өмнөх шатанд алдагдсан цаг хугацааг нөхөн гүйцэтгэх стратегийг нарийвчлан хэлэлцэв. Төслийн хэрэгжилтийн хурдыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг хангахын тулд Нийслэлийн дээд шатны удирдлагуудын оролцоо бүхий "Төслийн удирдах хороо"-г нэн яаралтай байгуулж, бүрэн эрхтэйгээр ажиллуулах нь зүйтэйг талууд санал нэгтэйгээр дэмжлээ. Энэ хүрээнд төслийн цаашдын хэрэгжилтэд шаардлагатай дэмжлэгийг авах, үйл ажиллагааг саадгүй үргэлжлүүлэх зорилгоор Дэлхийн банкны төлөөлөгчид Нийслэлийн удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж, санал солилцохоор төлөвлөлөө.

🔹Мөн төслийн хэрэгжүүлэх хугацааг сунгах асуудлаар Сангийн яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөлтэй үргэлжлүүлэн уулзалт зохион байгуулж, холбогдох шийдвэрүүдийг албажуулан, төслийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэгийг тогтмол үзүүлж ажиллахаар талууд тохиролцлоо.
---
🛣️ MEETING HELD WITH WORLD BANK REPRESENTATIVES TO INTENSIFY THE "ULAANBAATAR SUSTAINABLE URBAN TRANSPORT PROJECT"

🔹Within the framework of the loan agreement between the Government of Mongolia and the International Bank for Reconstruction and Development (World Bank), a World Bank Technical Supervision Mission conducted an official visit to Ulaanbaatar from June 24 to 26, 2026. The objective of the mission was to review the implementation progress of the "Ulaanbaatar Sustainable Urban Transport Project" (USUT), which is being implemented under the auspices of the Governor's Office of the Capital City.

🔹Representatives of the mission held an official meeting with the Project Coordinator of the Ulaanbaatar Integrated Project Implementation Unit (IPIU) to exchange views on project activities, financial disbursements, and future plans. At the beginning of the meeting, the Project Coordinator highlighted that the establishment of the IPIU has improved project management, inter-agency cooperation, and decision-making coordination, thereby creating the foundational conditions necessary to accelerate project implementation.

🔹During the meeting, the parties engaged in detailed discussions on strategies to intensify the next phase of construction works and to recover the time lost during the previous phase. To accelerate implementation and ensure cross-sectoral coordination, the parties unanimously supported the urgent establishment and full operationalization of a "Project Steering Committee," which will include the involvement of top-level executives of the Capital City. In this context, to secure the necessary support for future project implementation and to ensure the uninterrupted continuation of operations, World Bank representatives plan to meet and exchange views with Capital City authorities in the near future.

🔹Furthermore, the parties agreed to hold continued meetings with representatives from the Ministry of Finance and the Governor's Office of the Capital City regarding the extension of the project's implementation period, to formalize relevant decisions, and to consistently provide the necessary support for project activities.

#дэдтөв #Нийслэл #Нийслэлийн #УлаанбаатарХот #Дэлхийнбанк #ТогтвортойТээвэр #БүтээнБайгуулалт

“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР-ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ”-д Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж оролцлоо2026...
22/06/2026

“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР-ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ”-д Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж оролцлоо

2026 оны 06 дугаар сарын 19-ны өдөр зохион байгуулагдсан “Монгол Улсын Засгийн Газар – Хөгжлийн түншүүдийн уулзалт”-д “Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн зохицуулагч Б.Баатарзориг, дэд зохицуулагч нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын үр дүнд талууд хамтын ажиллагааны уялдаа холбоог цаашид улам бэхжүүлэх, гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй сорилт, бэрхшээлийг хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлэж, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан түншлэлээ улам гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.

Тус уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Монгол Улсад суугаа Элчин сайд нар, олон улсын санхүүгийн байгууллагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгжүүдийн 160 гаруй төлөөлөгч оролцлоо.

10/06/2026

Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөл
БҮРЭЛДЭХҮҮН-3 | БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ | ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

10/06/2026

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд “Бодлогын шинэчлэл, ногоон орон сууцны барилгын дүрэм, EDGE хэрэглэгч...
08/06/2026

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд “Бодлогын шинэчлэл, ногоон орон сууцны барилгын дүрэм, EDGE хэрэглэгчийн гарын авлагын орчуулга, материалын стандартын төслийн хэлэлцүүлэг”-ийг 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт холбогдох яамд, нийслэлийн удирдлага, хэрэгжүүлэгч агентлагууд, мэргэжлийн холбоод, инженер, архитектор, судалгааны байгууллагууд болон олон улсын санхүүжүүлэгч байгууллагын нийт 76 төлөөлөл оролцож, ногоон барилгын бодлого, стандарт, норм нормативын шинэчлэлийн талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр ногоон орон сууцны төлөвлөлт, EDGE гарын авлагын орчуулга болон барилгын материалын стандартын төслүүдийг танилцуулж, цаашдын хэрэгжилтийн талаар мэргэжлийн түвшний санал, зөвлөмжийг хэлэлцлээ.

Уулзалтад Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн Газрын Хот Байгуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Раушан Маматкулов, Улаанбаатар Хотын Нэгдсэн Төсөл Хэрэгжүүлэх Нэгжийн Зохицуулагч Б.Баатарзориг, Дэд зохицуулагч Б.Хишигтогтох, Барилгын хөгжлийн төвийн Хот төлөвлөлт, суурьшлын хөгжлийн газрын дарга Ж.Батболд, Норм нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Address

Sukhbaatar District, 8th Khoroo, Amar Street 2, Central Cultural Palace, G Blocks #411
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Ulaanbaatar City Integrated Project Implementation Unit posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category