Иргэний Зориг Ногоон Нам

Иргэний Зориг Ногоон Нам Өөрчлөлт хийх Зориг-той бай

Өнөөдөр COP17-ийн Цэнхэр бүсэд “Шударга шилжилт, бизнес, хөдөлмөр ба байгаль орчин” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Ногоон эд...
20/08/2026

Өнөөдөр COP17-ийн Цэнхэр бүсэд “Шударга шилжилт, бизнес, хөдөлмөр ба байгаль орчин” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Ногоон эдийн засагт шилжих үйл явц нь байгаль орчны зорилтыг хангахаас гадна ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн тогтвортой байдлыг хамгаалах зарчимд тулгуурлах ёстой.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг авч хэрэгжүүлэх бодлого нь зарим салбарт шинэ сорилт үүсгэх ч нөгөө талдаа ногоон технологи, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой үйлдвэрлэл зэрэг шинэ бизнес, ажлын байр бий болгох томоохон боломж болж байна.

Иймээс төр, хувийн хэвшил, ажил олгогч, ажилтан болон иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хэнийг ч орхигдуулахгүй шударга шилжилтийг бодит ажил хэрэг болгох нь тогтвортой хөгжлийн чухал нөхцөл юм
Мөн өнөөдөр “Монгол ноолуур”, “Тогтвортой санхүүжилт форум”, “Иргэний нийгмийн нээлттэй хэлэлцүүлэг”, “Монголын иргэний нийгэм ба уур амьсгал-газрын бодлогын уялдаа” сэдэвт уулзалтууд болж байна.

Өнөөдөр COP17-ын хүрээнд “Хиймэл оюун ухаан ба байгаль орчны тогтвортой байдал, AI болон дата төвүүдийн газар ашиглалтад...
19/08/2026

Өнөөдөр COP17-ын хүрээнд “Хиймэл оюун ухаан ба байгаль орчны тогтвортой байдал, AI болон дата төвүүдийн газар ашиглалтад үзүүлэх нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгээр AI болон дата төвүүдийн өсөн нэмэгдэж буй эрчим хүч, ус, газар ашиглалтын нөлөөлөл, түүнийг бууруулах бодлого, сэргээгдэх эрчим хүч болон тогтвортой дэд бүтцийн шийдлүүдийг хэлэлцэв.

Цөлжилттэй тэмцэх дэлхийн хамтын ажиллагаа МонголдМонгол Улсад болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 нь цөлж...
18/08/2026

Цөлжилттэй тэмцэх дэлхийн хамтын ажиллагаа Монголд
Монгол Улсад болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 нь цөлжилт, газрын доройтол, гангийн эрсдэлийг бууруулж, доройтсон газар нутгийг нөхөн сэргээх бодит шийдэл, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Энэ удаагийн COP17-д дэлхийн 197 орны төр, засаг, эрдэмтэн судлаач, бизнес, иргэний нийгмийн 12,000 гаруй төлөөлөл оролцож, газар, бэлчээр, ус, хүнсний аюулгүй байдал болон уур амьсгалын эрсдэлийг хэрхэн даван туулах вэ гэдэг асуудлыг хэлэлцэж байна.

Цэнхэр бүсэд улс орнуудын албан ёсны хэлэлцээ, бодлого, шийдвэр, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын асуудлууд яригдаж, ногоон бүсэд иргэд, залуус, бизнес, судлаачид, төрийн бус байгууллагууд оролцож, шинэ технологи, инновац, сайн туршлага, бодит шийдлүүдтэй танилцан мэдлэг, туршлага солилцоно.

Эдгээр хоёр бүс нь ялгаатай үүрэгтэй боловч нэг зорилготой. Монголын газар нутаг, бэлчээр, усны нөөцийг хамгаалж, ирээдүйд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.

COP17 нь зөвхөн төр, олон улсын байгууллагуудын асуудал биш. Цөлжилт, ган, усны хомсдол, бэлчээрийн доройтол нь малчин өрхийн амьжиргаа, хүнсний үнэ, усны хүртээмж, хот хөдөөгийн иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг.

Тиймээс COP17 Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалт, шинэ технологи, мэдлэг, туршлагыг татахын зэрэгцээ иргэн бүр байгаль орчноо хамгаалах, зөв зохистой газар ашиглах, ус хэмнэх, ногоон шийдлийг дэмжихэд оролцох боломжийг нэмэгдүүлж буй чухал талбар юм.

Цөлжилттэй тэмцэх нь зөвхөн байгалиа хамгаалах тухай биш.
Энэ бол ус, хүнс, амьжиргаа, эрүүл орчин, ирээдүйгээ хамгаалах тухай юм.
Та бүхэн ногоон бүсэд зочлоорой.

COP17 хурлын цэнхэр бүсэд “Уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуй ба нүүрстөрөгчийн зах зээл” хэлэлцүүлэг болж байна.Уудам н...
18/08/2026

COP17 хурлын цэнхэр бүсэд “Уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуй ба нүүрстөрөгчийн зах зээл” хэлэлцүүлэг болж байна.

Уудам нутагтай Монгол орны хувьд хөдөө аж ахуй бол хүнс үйлдвэрлэлийн салбар төдийгүй байгаль орчин, уур амьсгал, эдийн засгийн тогтвортой байдлын чухал үндэс юм.
Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, бэлчээрийн даацын асуудал нь уламжлалт арга барилаа шинэчлэх шаардлагатай илтгэж байна.

Ухаалаг хөдөө аж ахуй гэдэг нь хиймэл дагуул, GPS, мэдрэгч, цаг уурын мэдээлэл, усалгааны ухаалаг систем, дата технологи зэрэгт тулгуурлан ус, хөрс, бэлчээр, эрчим хүч зэрэг нөөцийг илүү зөв, үр ашигтай ашиглах арга юм.

Нүүрстөрөгчийн хувьд чухал ач холбогдолтой.
Хөрсийг зөв ашиглаж, бэлчээрийн доройтлыг бууруулж, органик бодисыг нэмэгдүүлэх нь хөрсөнд нүүрстөрөгчийг хуримтлуулахад тусалдаг. Ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ хөрсний үржил шим, ус барих чадвар, экосистемийн тэсвэрлэх чадварыг сайжруулах боломжтой.

Өргөн уудам бэлчээр, тариалангийн талбай, нар салхины нөөцөө зөв технологи, зөв бодлоготой хослуулж чадвал Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлж, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжтой юм.

ИЗНН-ын төлөөлөл СОР17-гийн хүрээнд болж буй Монгол, Хятад хоёр улсын экологийн нөхөн сэргээлт ба тэрбум мод форумд орол...
18/08/2026

ИЗНН-ын төлөөлөл СОР17-гийн хүрээнд болж буй Монгол, Хятад хоёр улсын экологийн нөхөн сэргээлт ба тэрбум мод форумд оролцож байна.

Хүний үйл ажиллагаа, уул уурхай, зам барилга, хог хаягдал, ой түймэр зэрэг шалтгаанаар доройтож, эвдэрсэн байгаль орчныг байгалийнх нь хэв шинжид ойртуулан сэргээж, экосистемийн үйл ажиллагааг дахин бий болгох үйл явц маш чухал юм.

ЭМГЭНЭЛХАЛЬБИН ОВОГТ ДАНЗАНЫ БАТСАЙХАН/1958–2026/Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутгийн зөвлөлийн з...
17/08/2026

ЭМГЭНЭЛ
ХАЛЬБИН ОВОГТ ДАНЗАНЫ БАТСАЙХАН
/1958–2026/

Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутгийн зөвлөлийн зөвлөх, Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, Иргэний Зориг Ногоон намын ахмад гишүүн Хальбин овогт Данзаны Батсайхан 2026 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өвчний учир таалал төгслөө.
Тэрээр 1958 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн бөгөөд цэцэрлэгт хүмүүжин,
-1966-1974 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын дунд сургууль,
-1975–1976 онд Улаанбаатар хотод Дүрслэх урлагийн дунд сургуульд суралцаж байгаад 1976 онд Монголын Ардын Армийн 013 дугаар ангийн Холбооны тусгай батальоны сургуулийн ротыг “Радио холбоо”-ны мэргэжлээр төгсөж, Улиастайн 016 дугаар нэгтгэлийн Зенитийн 121 дүгээр ангид алба хааж, 1979 оны 04 дүгээр сард Батлан хамгаалах яамны офицерын курсыг тус тус төгссөн юм.
Улмаар Дорнод аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах газарт 1979 оноос Сэргийлэн хамгаалах албанд сэргийлэгч, тусгай холбооны оператор, шинжээч гэрэл зурагчнаар ажиллаж байсан билээ.

1989 оноос Монголын Ардчилсан Холбооны Дорнод аймгийн Хэвлэл мэдээллийн албанд ажиллаж, Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөх үйл хэрэгт манлайлан оролцсож байсан юм. Дорнод аймагт 1989–1990 онд өрнөсөн ардчиллын үйл явдлыг гэрэл зурагт бүрэн буулган түүхэнд үлдээж, ардчилсан хувьсгалын 10 жилийн ойн хүрээнд зарласан гэрэл зургийн уралдаанд баялаг үзэсгэлэнгээрээ тэргүүн байр эзэлж, Монголын Ардчилсан Холбооны даргын шагналыг гардан авсан юм.
1999 оноос “Улаанбаатар” сонины гэрэл зургийн сурвалжлагч, Улсын Их Хурлын дэд даргын комиссар, Улсын Их Хурлын “Экспрейс таймс” сонины сурвалжлагчаар 13 жил ажиллаад цэргийн тусгай тэтгэвэрт гарсан юм.
Тэрбээр Монголын Ардчилсан Холбоо, Ардчилсан нам, Иргэний Зориг Нам болон төр, олон нийтийн байгууллагуудын арга хэмжээг олон жилийн турш гэрэл зургаар тэмдэглэж, 1990 оноос хойшхи Монголын шинэ үеийн түүхийг фото зурагт мөнхөрүүлэн үлдээсэн.
Мөн Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн бүхий л арга хэмжээ, Дэлхийн “Алтаргана” их наадмыг гэрэл зургаараа амилуулж, Буриад түмний хүндэт ах, фото зургийн их мастер, түүхийн амьд гэрч гэсэн үнэлэлтийг нутаг нэгтнүүдээсээ хүлээсэн билээ.

Буриад түмнийхээ нэр төр, өв соёл, уламжлал, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, “Амин тоонто” Төрийн бус байгууллагын буриад залуучуудын санаачилсан бүхий л ажил, үйлсийг цаг үргэлж дэмжин тусалж, шаардлагатай хүмүүстэй холбон гүүр болж, арвин мэдлэг, туршлага, ухаанаараа тэдний зөвлөгч, “нэвтэрхий толь” нь болж явсан билээ.
Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлд 1999 оноос эхлэн идэвхтэй ажиллаж, аймгийн нутгийн зөвлөлийн олон ажил, арга хэмжээнд биечлэн оролцсож насан эцэслэх хүртлээ Улаанбаатар хот дахь Дашбалбар сумын нутгийн зөвлөлийн дарга асан И.Гончигбат, дарга Б.Оюунбилэг нарын Зөвлөхөөр үүрэгт ажлаа гүйцэтгэж, нутгийн зөвлөлийн хамт олонтой нутаг орон, иргэдийнхээ төлөө хамтран тууштай ажилласан юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Алтан гадас одон”, “Эрх чөлөөний одон”, “Тусгаар тогтнолын одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль”, “Ардчилсан хувьсгалын 90 жилийн ойн медаль”, Оросын Холбооны Улсын Буриад Улсын “80 жилийн ойн медаль”, Оросын Холбооны Улсын “Германыг ялсны 70 жилийн ойн медаль”, Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, “Иргэний Зориг” медалиар тус тус шагнаж урамшуулсан билээ.
Хальбин овогт Данзаны Батсайхан бүхий л амьдралаа төр, ард түмэн, нутаг орныхоо төлөө зориулж, шударга, хичээнгүй, олон хүнд тус нэмэртэй, нутаг нэгтнүүдийнхээ хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүмүүн байлаа. Түүний хийж бүтээсэн ажил, авсан гэрэл зураг, үлдээсэн сайхан дурсамж нутгийн зөвлөлийн хамт олон, нутаг нэгтнүүдийн зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Хальбин овогт Данзаны Батсайханы гэр бүл, төрөл төрөгсдөд Иргэний Зориг Ногоон намын дарга, удирдлагууд, гишүүд, журмын нөхдөөс гүн эмгэнэл илэрхийлж байна.
Ум ма ни бад мэ хум
Иргэний Зориг Ногоон нам

COP17-Д ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ОРОЛЦООМонгол Улс анх удаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17-ийг эх орондоо зо...
17/08/2026

COP17-Д ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ОРОЛЦОО

Монгол Улс анх удаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17-ийг эх орондоо зохион байгуулж байна. Энэ бол зөвхөн олон улсын томоохон хурал төдийгүй Монгол Улс газар, бэлчээр, ус, байгаль орчноо хэрхэн хамгаалж, ирээдүй хойч үедээ ямар эх орон үлдээх вэ гэдгээ дэлхий нийтэд харуулах чухал боломж юм.

Иргэний Зориг Ногоон намын хувьд COP17 бол байгаль орчны асуудлыг зөвхөн төрийн бодлогоор хязгаарлах бус, иргэн бүрийн оролцоо, орон нутгийн иргэдийн эрх ашиг, малчдын амьдрал, газрын зөв зохистой ашиглалттай холбон авч үзэх чухал талбар гэж харж байна.

Бидний оролцоо дараах үндсэн зарчимд чиглэнэ:
- Цөлжилт, газрын доройтлыг бууруулах бодит шийдлийг дэмжих
- Монголын бэлчээр, хөрс, усны нөөцийг хамгаалах бодлогыг эрчимжүүлэх
- Малчдын амьжиргаа болон бэлчээрийн тогтвортой менежментийг уялдуулах
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд түшиглэсэн шийдлийг дэмжих
- Орон нутаг, иргэд, залуучууд, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх
- Байгаль хамгааллыг эдийн засгийн хөгжлийн эсрэг бус, хөгжлийн үндэс болгох

Дашрамд дурдахад ИЗНН байгаль орчноо хамгаалах үйлсийг өнөөдрийн сонголт төдийгүй ирээдүй үеийнхээ өмнө хүлээсэн хариуцлага гэж үздэг.

Иргэний Зориг Ногоон намынхан СОР17 хуралд оролцож буй Саудын арабын хаант улсын төлөөлөлтэй уулзаж цөлжилт болон ногоон...
17/08/2026

Иргэний Зориг Ногоон намынхан СОР17 хуралд оролцож буй Саудын арабын хаант улсын төлөөлөлтэй уулзаж цөлжилт болон ногоон хөгжлийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, НҮБ болон Монгол Улсын төрийн далбаа мандсанаар СОР17 албан ёсоор эхэллээ.
17/08/2026

Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, НҮБ болон Монгол Улсын төрийн далбаа мандсанаар СОР17 албан ёсоор эхэллээ.

COP17 – НОГООН ҮЗЭЛ, НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ ДЭЛХИЙН ЧУУЛГАН МОНГОЛД ЭХЭЛЛЭЭӨнөөдөр Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх...
17/08/2026

COP17 – НОГООН ҮЗЭЛ, НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ ДЭЛХИЙН ЧУУЛГАН МОНГОЛД ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал UNCCD COP17 албан ёсоор эхэлж байна. 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох энэхүү дэлхийн хэмжээний чуулганаар цөлжилт, газрын доройтол, ган гачиг, газрын нөхөн сэргээлт, ус, бэлчээр болон хүнсний тогтолцооны асуудлыг хэлэлцэнэ.

Иргэний Зориг Ногоон Намын хувьд COP17 бол зүгээр нэг олон улсын хурал биш.
Бид байгуулагдсан цагаасаа ногоон үзэл, байгаль орчны хамгаалал, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, байгалийн баялгийг хариуцлагатай ашиглах, ирээдүй үеийнхээ өмнө хүлээх хариуцлагыг улс төрийн бодлогынхоо салшгүй хэсэг болгож ирсэн.
COP17-ийн хүрээнд дэлхийн улс орнууд газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны шийдлүүдийг хэлэлцэж байна. Энэ бол Монголын өмнө тулгамдсан асуудлуудтай шууд огтлолцож буй хэлэлцүүлэг юм.

Тиймээс Иргэний Зориг Ногоон Нам COP17-д онцгой ач холбогдол өгч, хурлын үйл ажиллагаа, бодлогын хэлэлцүүлэг, олон улсын туршлага, шийдлүүдийг Монголын ногоон хөгжлийн бодлогод бодитоор тусгах чиглэлээр идэвхтэй ажиллана.

Address

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Ногоон урлан хотхон, 73-р байр, 1-42 тоот
Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97611330025

Alerts

Be the first to know and let us send you an email when Иргэний Зориг Ногоон Нам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Иргэний Зориг Ногоон Нам:

Shortcuts

Share