АШУҮИС-Анагаах Ухааны Сургууль

АШУҮИС-Анагаах Ухааны Сургууль АШУҮИС-Анагаах Ухааны Сургууль MNUMS-School of Medicine

18/05/2026

“Гемофилийн үеийн тусламж үйлчилгээ” сургалт зохион байгуулагдлаа Гемофилийн дэлхийн өдөр, Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн АУС-ийн Цус судлалын тэнхим, АШУҮИС-ийн МЯЭ-ийн Гемофилийн төв, Сувилахуйн алба болон АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн хамтран зохион байгуулсан “Гемофилийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сургалт 2026 оны 05 дугаар сарын 01, 08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Гемофилийн шалтгаан, тархалт, эмнэлзүйн илрэл, эмчилгээний асуудал, рекомбинант факторын нөхөх эмчилгээ, цус хуралтын болон өвдөлтийн менежмент, өвчтөн түүний гэр бүлийн зөвлөгөө, гемартрозын үеийн нөхөн сэргээх эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээний менежмент зэрэг сэдвүүдээр онол, практикийг хослуулсан сургалтууд зохион байгуулагдав.
Мөн сургалтын үеэр рекомбинант факторын хадгалалт ба тарих аргачлал, гэрийн асаргаа сувилгаа, венийн судасны арчилгаа, шинжилгээнд цусыг зөв авах арга зүй зэрэг ур чадварын өртөөт сургалтууд явагдаж, оролцогчид мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх боломж бүрдлээ.

Тус сургалт нь гемофилитэй үйлчлүүлэгчид үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ДҮРС ОНОШИЛГООНЫ ТЕХНИКЧ, ЛАБОРАТОРЫН ТЕХНИКЧ ХӨТӨЛБӨРӨӨР ТӨГСӨХ ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫ...
14/05/2026

АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ДҮРС ОНОШИЛГООНЫ ТЕХНИКЧ, ЛАБОРАТОРЫН ТЕХНИКЧ ХӨТӨЛБӨРӨӨР ТӨГСӨХ ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН ТӨГСӨЛТИЙН ГАРДАН ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.
2025-2026 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийг Дүрс оншилгооны техникч хөтөлбөрөөр 46 оюутан Лаборатын техникч хөтөлбөрөөр 33 оюутан төгсөж байгаа билээ. Энэхүү шалгалт нь олон улсын жишигт нийцсэн Төлөвлөгдсөн зорилготой эмнэлзүйн гардан шалгалт хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье

АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨРӨӨР ТӨГСӨХ ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН ТӨГСӨЛТИЙН ГАРДАН ШАЛ...
14/05/2026

АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААН ХӨТӨЛБӨРӨӨР ТӨГСӨХ ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН ТӨГСӨЛТИЙН ГАРДАН ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.
2025-2026 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийг Хүүхдийн анагаах ухаан хөтөлбөрөөр 54 оюутан төгсөж байгаа билээ. Энэхүү шалгалт нь олон улсын жишигт нийцсэн Төлөвлөгдсөн зорилготой эмнэлзүйн гардан шалгалт хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХҮНИЙ ИХ ЭМЧ ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨХ ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН ТӨГСӨЛТИЙН ГАРДАН ШАЛГАЛТ АМЖИЛ...
13/05/2026

АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХҮНИЙ ИХ ЭМЧ ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨХ ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН ТӨГСӨЛТИЙН ГАРДАН ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.
2025-2026 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийг Хүний их эмч хөтөлбөрөөр 377 оюутан төгсөж байгаа билээ. Энэхүү шалгалт нь олон улсын жишигт нийцсэн Төлөвлөгдсөн зорилготой эмнэлзүйн гардан шалгалт хэлбэрээр зохион байгуулагдлаа
Нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

АРЬС, ӨНГӨНИЙ САЛБАР-100 ЖИЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛАМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААОрчин цагийн арьс өнгөний салбар үүс...
11/05/2026

АРЬС, ӨНГӨНИЙ САЛБАР-100 ЖИЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Орчин цагийн арьс өнгөний салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Улсын Ардын эмч, АУ-ны доктор, профессор Ч.Долгор, АШУҮИС-ын хүндэт профессор, АУ-ны доктор Ц.Нямдорж нарын мэндэлсний 100 насны ойн түүхэн үйл явдал
давхацсан “Арьс, Өнгөний салбар-100 жилд” эрдэм шинжилгээний хурал 2026 оны 05 сарын 02-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурлыг АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Арьс судлалын тэнхим, Халдварт өвчин судлалын тэнхим, Арьс Судлаачдын Монголын Нийгэмлэг хамтран ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хөтөлбөр зохицуулах нэгж болон 10 гаруй ивээн тэтгэгч байгууллага хамтран дэмжиж оролцов.

Эрдэм шинжилгээний хуралд нийслэл болон орон нутгийн нийт 320 гаруй арьс болон бэлгийн замын эмч, мэргэжилтнүүд оролцож, судалгаа шинжилгээ, эмнэлзүйн ховор тохиолдлын талаар хэлэлцэн, мэдлэг туршлагаа солилцлоо. Мөн
зочин илтгэгчээр Япон Улсын Осака Метрополитан Их Сургууль, АУС-ийн захирал, арьсны эмч доктор, профессор Daisuke Tsuruta уригдан оролцсон нь онцлох үйл явдал боллоо.

АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХҮНИЙ ИХ ЭМЧ ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨХ ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН ТӨГСӨЛТИЙН ГАРДАН ШАЛГАЛТ АМЖИЛ...
11/05/2026

АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХҮНИЙ ИХ ЭМЧ ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨХ ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН ТӨГСӨЛТИЙН ГАРДАН ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.

2025-2026 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийг Хүний их эмч хөтөлбөрөөр 377 оюутан төгсөж байгаа билээ. Энэхүү шалгалт нь олон улсын жишигт нийцсэн Төлөвлөгдсөн зорилготой эмнэлзүйн гардан шалгалт хэлбэрээр зохион байгуулагдлаа

Нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

08/05/2026

АУС-ийн Ур чадварын төвд ГАЛТ(Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж) сургалт зохион байгуулагдлаа.

АУС-ийн Ур чадварын төвд ГАЛТ-ын сургалт зохион байгуулагдлаа АНУ-ын Мэс заслын нийгэмлэгийн албан ёсны эрхтэйгээр Монго...
08/05/2026

АУС-ийн Ур чадварын төвд ГАЛТ-ын сургалт зохион байгуулагдлаа АНУ-ын Мэс заслын нийгэмлэгийн албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад зохион байгуулагддаг “Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж”-ийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтанд АУС-ийн Мэс заслын тэнхимийн төгсөх дамжааны 16 резидент эмч хамрагдсан ба амжилттай төгссөн эмч нарт Америкийн мэс заслын нийгэмлэгээс албан ёсны сертификат олгогдох ба олон улсад уг тусламж үйлчилгээг үзүүлэх эрхтэй болох юм.

АУС-ИЙН АНГЛИ ХЭЛЭЭР ХҮНИЙ ИХ ЭМЧ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДЫН СПОРТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА [English b...
06/05/2026

АУС-ИЙН АНГЛИ ХЭЛЭЭР ХҮНИЙ ИХ ЭМЧ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДЫН СПОРТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА [English below]
Анагаахын Ухааны Сургуулийн Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн оюутнуудын дундах спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Тус хөтөлбөрт Монгол Улсаас гадна БНСУ, Япон, Орос улсын иргэншилтэй 30 гаруй гадаад оюутан суралцаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь оюутнуудын харилцан танилцах, багийн ажиллагааг дэмжих, хамтын уур амьсгалыг бэхжүүлэхэд чиглэсэн юм.
Спорт өдөрлөгт 3–5 дугаар дамжаанд суралцаж буй оюутнууд идэвхтэй оролцож, нөхөрсөг уур амьсгал дунд спортын төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцлоо. Ийнхүү оюутнууд эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ хамтын нөхөрлөлийг улам бататгасан үр дүнтэй арга хэмжээ боллоо.
SPORTS DAY SUCCESSFULLY ORGANIZED FOR THE MD PROGRAM IN ENGLISH
A Sports Day event for students of the English Medical Program (EMP) at the School of Medicine was successfully held. In addition to Mongolian students, the program includes over 30 international students from the Republic of Korea, Japan, and Russia. The event aimed to promote student interaction, teamwork, and a positive learning environment.
Students from the 3rd to 5th academic years actively participated in various sports activities, fostering friendship and collaboration. The event served as a meaningful opportunity to encourage a healthy lifestyle while strengthening the sense of community within this international program.

“Колоноскопи ба ургацгийн менежмент” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдаж, 80 орчим эмч, мэргэжилтнүүд хамрагдла...
28/04/2026

“Колоноскопи ба ургацгийн менежмент” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдаж, 80 орчим эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтаар бүдүүн гэдэсний дуран шинжилгээний чанарыг сайжруулах, полипийг эрт илрүүлэх, зөв үнэлж эмчлэх, хяналтыг оновчтой төлөвлөх мэдлэгийг олгосон үр өгөөжтэй боллоо.

Мөн дурангийн эмч нарт полипийг эрт үед нь бүрэн авах нь бүдүүн гэдэсний хавдраас урьдчилан сэргийлэх чухал арга болохыг онол, практикийн түвшинд бататгав.

Тус сургалтыг АШУҮИС, АУС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим болон Монгол-Японы эмнэлгийн Дурангийн тасаг хамтран зохион байгууллаа.

Address

Botanic Garden
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when АШУҮИС-Анагаах Ухааны Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to АШУҮИС-Анагаах Ухааны Сургууль:

Share

Category