04/08/2026
📢Цэцэрлэгийн бүртгэл болон сургуулийн элсэлтийн бүртгэл E-MONGOLIA системээр явагдана.
Иргэд та бүхэн хүүхдээ цэцэрлэг, сургуульд хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
📌 Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
📌 Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх;
📌 Цэцэрлэгийн бүртгэлээ хийлгэхдээ хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
📌Сургуулийн элсэлтийн бүртгэлээ хийлгэхдээ хаягийн шилжилт хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байхыг анхаарна уу.
🏡Та бүхэн хамран сургах тойргийн мэдээллийн дагуу хүүхдүүдийнхээ цэцэрлэг сургуулийн бүртгэлээ амжиж баталгаажуулаарай.