04/09/2025
#Бодол
Нэг ээж залгаж байна. Хүүхэд нь сурлага муутай байна гэнэ. Хоёулаа хоцрогдлоо нөхье өө, сургалтад явъя гэхээр "Уурлаад байна" гэнэ ээ. Тэр ээж "Одоо би яах вэ?" гэж асууж байна.
Зөв ш дээ, уурлана ш дээ. Сурах, хөгжих сайхан биш. Хичээл хийх гоё биш. Тэгэхээр сургалтанд яв гэхээр хэн ч уурлана ш дээ.
Тэгээд одоо хүссэнээр нь орхичих уу? Тэгнэ ш дээ. Хүүхдийг хамаагүй хүчилж болохгүй ш дээ.
Яана аа, тэгээд манай хүүхэд чинь дунд анги ш дээ. Яах уу? Зүгээр үү?
Хүүхэд тань дунд ангид орчихсон бол одоо тэгээд хэцүү дээ. Бага ангийн хоцрогдлоо нөхөхөд ч хэцүү. Хүчилж үгэндээ оруулах ч хэцүү.
Ер нь дунд ангийн хүүхэд яагаад ийм болдог вэ?
1/Энэ зүйл эцэг эхээс болдог. Бага ангийн хичээл чухал биш, амархан. Эвийдээ нялх юм. Хичээлээр дараад яахав. Би ер нь хүүхдээ эрхлүүлнэ. Яадгийн. Хүн ер нь боловсролтой, боловсролгүй амьдардаг юм. Би хичээл хийдэггүй хүүхэд байсан. Одоо би сайхан л амьдарч байна. Хүүхэд том болоод өөрчлөгдөх байлгүй дээ. Ингэж ярьдаг, боддог эцэг эхийн хүүхэд сурлага муутай болдог.
2/ Хүүхдээ сургуульд даатгадаг эцэг эхийн хүүхэд сурлага муутай болдог. Хүүхдийн тань ангийн багш хэр туршлагатай хүн байна? Анги нь хэдэн хүүхэдтэй байна? Хүүхэд тань ангид хэр идэвхтэй суралцдаг бол? Хүүхэд тань гэртээ даалгавраа хийж байна уу? Би хүүхэддээ яаж туслах вэ? Эцэг эх та хүүхдийнхээ хөгжил, боловсролд өөрөө анхаарал хандуул.
Хүүхдээ бага дээр нь л сайн анхаар. Бага ангид нь, тэр дундаа 4, 5-р ангид нь сайн хөгжүүлэх ёстой гэдгийг битгий март!
Хүүхэд цэцэрлэг, бага ангидаа л бидний үгэнд орно. Дунд ангиас үгэнд орохгүй. Тэр өөрийгөө би өөрөө мэдье гэдэг шилжилтийн нас руугаа орчихно.