Хилийн Боомтын Захиргаа

Хилийн Боомтын Захиргаа Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хилийн Боомтын Захиргаа, Government Organization, Барилгачдын талбай, Засгийн газрын 12-р байр, Ulaanbaatar.

🔵Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Хилийн боомтын захиргааны хамт ол...
08/05/2026

🔵Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Хилийн боомтын захиргааны хамт олон нэгдлээ.

🔵Энэ хүрээнд хаврын мод тариалалтын өдрийг тохиолдуулан байгаль эхээ нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд бодит хувь нэмрээ оруулж "Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарих ажлыг зохион байгуулав.

🔵Шинээр мод тарьж суулгахаас гадна өмнөх жилүүдэд тарьсан модоо эргэж, арчилгаа, усалгааг хийж гүйцэтгэлээ.

🔵Тарьсан мод бүрээ ургуулж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь бидний ирээдүйн өмнө хүлээсэн хариуцлага билээ.

🔵Ногоон ирээдүйн төлөө хамтдаа! 🌳🇲🇳

24/04/2026
🔵ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 05 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
24/04/2026

🔵ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 05 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

🔵ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХЭСЭГ 21:00 ЦАГ ХҮРТЭЛ УРТАСГАСАН ЦАГИЙН ХУВААРИАР АЖИЛЛАНА🔵Монгол Улс болон БНХА...
24/04/2026

🔵ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХЭСЭГ 21:00 ЦАГ ХҮРТЭЛ УРТАСГАСАН ЦАГИЙН ХУВААРИАР АЖИЛЛАНА

🔵Монгол Улс болон БНХАУ-ын хилийн боомтын захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллуулахаар боллоо.

🔵Тус шийдвэр нь 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Бугат хотод зохион байгуулагдсан Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боомтын захиргааны алба хоорондын ажлын хэсгийн хуралдааны үр дүн бөгөөд талууд боомтын ачаа тээврийн хэсгийг цаг сунган ажиллуулсан өмнөх туршилтын үр дүнг харгалзан, улирлын ялгамжтай зохицуулалт хийхээр харилцан тохиролцсон билээ.

🔵Ажиллах хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал;

🔵Цагийн хуваарь: 08:00 – 21:00 цаг хүртэл;

🔵Давтамж: Долоо хоногийн бүх өдөр буюу “Даваа-Ням” гарагт тасралтгүй ажиллана.

🔵Хоёр улсын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын хүрээнд хийгдсэн энэхүү зохицуулалт нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, худалдаа, тээврийн салбарын үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм.

🔵МОНГОЛ УЛС, ОХУ ХИЛИЙН БООМТУУДЫГ ХАРИЛЦАН УЯЛДААТАЙ ТӨЛӨВЛӨН ХӨГЖҮҮЛНЭ.🔵ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2026 оны 04 дүгэ...
08/04/2026

🔵МОНГОЛ УЛС, ОХУ ХИЛИЙН БООМТУУДЫГ ХАРИЛЦАН УЯЛДААТАЙ ТӨЛӨВЛӨН ХӨГЖҮҮЛНЭ.

🔵ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Олон улсын тээвэр, логистикийн форумын үеэр “Монгол Оросын хилийн боомтуудыг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” (Замын зураглал)-нд монголын талаас Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг, оросын талаас ОХУ-ын Тээврийн дэд сайд В.О.Иванов нар гарын үсэг зурлаа.

🔵Оросын тал хилийн нийт 10 боомтыг уг төлөвлөгөөнд тусгаснаас 7 боомтыг тэргүүлэх ач холбогдолтойд тооцсон бөгөөд авто замын Хиагт, Хандгайт, Монд, Ташанта, Дээд Ульхан, Соловьевск болон төмөр замын Наушки боомт багтаж байна. Уг "Замын зураглал"-ын дагуу тэргүүлэх чиглэлд багтсан үлдсэн 6 боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг оросын тал 2028 оны эцэс гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөсөн бол, харин Хиагт боомтын тухайд өдөрт 1,000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтайгаар бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг 2021 онд хийж гүйцэтгэсэн. Мөн 2025 онд тээврийн урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан суудлын автомашины хоёр гарцыг нэмж байгуулсан байна.

🔵Монголын тал "Замын зураглал"-ын дагуу автозамын 8, төмөр замын 2 боомтыг харилцан уялдаатай төлөвлөн хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан. Монгол Улсын засгийн газраас эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн дунд хугацааны хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэл Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд монгол, оросын хилийн Алтанбулаг, Боршоо боомтын бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажил бүрэн дуусгаж, Цагааннуур боомтын бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг 2030 онд дуусахаар төлөвлөн ажиллаж байна.

🔵Тус төлөвлөгөөний хүрээнд байгуулагдсан “Замын зураглал” нь боомтуудын төлөвлөлтийг уялдуулан, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжин, эдийн засгийн коридорыг эрчимжүүлж, транзит тээврийг хөгжүүлэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэн, боомтын бэлэн байдлыг хангах, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал алхам боллоо.

🔵ОХУ-ЫН САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТНОО ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР,ЛОГИСТИКИЙН ФОРУМД ОРОЛЦЛОО.🔵Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг...
08/04/2026

🔵ОХУ-ЫН САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТНОО ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР,
ЛОГИСТИКИЙН ФОРУМД ОРОЛЦЛОО.

🔵Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Санкт-Петербург хотод 2026 оны 04 дүгээр сарын 01-нээс 03-ны өдрийн хооронд ажиллаж, Олон улсын тээвэр, логистикийн форумд оролцлоо. Тус форумд нийт 82 орны 6000 мянга гаруй төлөөлөгч оролцож, Логистикийн шинэ геометр: Тээврийн шинэ гарцууд, Цахим шилжилт ба технологи: Ухаалаг тээвэр, Дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

🔵“Хилийн боомтын үр ашигтай удирдлагад зориулсан дижитал шийдлүүд” сэдэвт салбар хуралдаанд Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг “ Монгол Улсын хилийн боомтын үр ашигтай удирдлагад зориулсан дижитал шийдлүүд” илтгэл тавьж хэлэлцүүллээ.

🔵Манай улс хилийн боомтууд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг автоматаар таних, бүртгэх системийг нэвтрүүлж, авто замын 8 боомтод бүрэн ашиглаж байна. Тухайлбал, Алтанбулаг боомтод 33 ухаалаг гарц ажиллаж байна.

🔵Мөн RFID технологийг нэвтрүүлснээр бүртгэл, хяналт илүү шуурхай, нарийвчлалтай болж, хүний оролцоо багассан. Үүний үр дүнд нэг тээврийн хэрэгслийн хил нэвтрэх хугацаа 3–5 минутаар богиносож, боомтын хүчин чадал 1.5–2 дахин нэмэгдэх боломж бүрдсэн.

🔵Монгол Улс БНХАУ-тай хамтран Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтуудад ухаалаг, жолоочгүй тээврийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Ингэснээр өдөрт 400–500 тээврийн хэрэгслээр 25–30 мянган тонн ачааг илүү үр ашигтай тээвэрлэх боломж бүрдсэн. Цаашид Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд боомтын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэн, тээвэр логистикийн оновчтой шийдлийг үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллах болно.

🔵Харин ОХУ-ын тээврийн дэд сайд Валентин Иванов өөрийн илтгэлдээ ОХУ-ын хилийн 361 боомтынхоо 87 боомтыг 2030 он хүртэл шинэчлэхээр төлөвлөснөөс одоогоор 18 боомтын бүтээн байгуулалт шинэчлэлийн ажил бүрэн дууссан талаар мэдээлсэн. Цаашид ОХУ нь өөрийн улсын зүүн болон өмнөд боомтуудыг тэргүүлэх чиглэлдээ хөгжүүлэх бодлого барьж байгаа болно. Тус улс БНХАУ-тай хиллэх боомтуудаар хийсэн 2024 онд худалдаа 47 сая тоннд хүрсэн нь сүүлийн 5 жилийн хугацаанд 5 дахин өссөн үзүүлэлт юм.

🔵Мөн Монгол Улстай хиллэх боомтуудын ачаа тээвэр сүүлийн жилүүдэд 60%-иар нэмэгдсэн учир Монгол Улстай хиллэх тэргүүлэх 7 боомтуудад 2030 он хүртэл бүтээн байгуулалт, шинэчлэл хийгдэхээр болж Монгол, Оросын хилийн боомтуудыг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө (замын зураглал)-гөө байгуулан харилцан уялдаа төлөвлөн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

🔵Цаашид ОХУ өөрийн хилийн боомтууддаа цахим дарааллын систем (одоогоор 5 боомтод), биометрийн хяналт (2030 он гэхэд бүх боомтод), автомат шалгалтын цогц систем, “нэг цонх”-ны цаасгүй үйлчилгээ дижитал технологийг нэвтрүүлж, “Ирээдүйд хил нэвтрэхэд зөвхөн паспорт л цаасан баримт хэвээр үлдэж бусад баримт, деклараци зэрэг бусад баримтыг бүрэн цахим хэлбэр шилжүүлэх болно хэмээн ОХУ-ын Тээврийн дэд сайд Валентин Иванов онцоллоо.

🔵Тус салбар хуралдааны модератороор “Росгранстрой” төрийн өмчит компанийн захирлын зөвлөх Алексей Володин, илтгэгчээр ОХУ-ын Төрийн Думын гишүүн Евгений Москвичев, Алс Дорнод ба Арктикийн хөгжлийн асуудал эрхэлсэн Оросын Холбооны Улсын Тээврийн дэд сайд Виталий Алтабаев, Оросын Холбооны Улсын Тээврийн дэд сайд Валентин Иванов, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн Ерөнхий Газрын Улсын боомтын захиргааны дэд захирал Ше Фан болон бусад төлөөлөгчид оролцлоо.

🔵МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТЫН АЖЛЫН ХЭСГИЙН ХАМТАРСАН ХУРАЛ БНХАУ-ЫН БУГАТ ХОТНОО БОЛЛОО.🔵Монгол Улсын Хилийн боомтын ...
07/04/2026

🔵МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТЫН АЖЛЫН ХЭСГИЙН ХАМТАРСАН ХУРАЛ БНХАУ-ЫН БУГАТ ХОТНОО БОЛЛОО.

🔵Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Боомтын захиргааны алба хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн 2026 оны I улирлын хурал Бугат хотод амжилттай зохион байгуулагдлаа.
🔵Хуралд Монголын талаас Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг, Хятадын талаас Боомтын захиргааны албаны дарга Лю Юунмин нар тус тус ахлан, талуудын хилийн хяналт, гаалийн байгууллагуудын төлөөллүүд оролцов.

🔵Хурлаар талууд нийт 15 асуудлаар хэлэлцэж, тохиролцоонд хүрлээ.

🔵Гол шийдвэрүүд:
• Замын-Үүд–Эрээн боомтын ачаа, тээврийн хэсгийг 2026 оны 5 сарын 01–ний өдрөөс 9 сарын 30-ны өдөр хүртэл 08:00–21:00 цаг хүртэл уртасган цагаар ажиллуулах;
• Гашуунсухайт–Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг 2026 оны 4 дүгээр сараас эхлүүлэх;
• Ханги–Мандал боомтын хүчин чадлыг 3–4 дахин нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах.
• Боомтоор нэвтрүүлэх бараа бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх
(газрын тос, аюултай ачаа, зэсийн баяжмал, мал, үржлийн үхэр, суулгац зэрэг)

🔵Энэхүү хурал нь Монгол, Хятадын хоорондын хил дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх, боомтын нэвтрэлтийг нэмэгдүүлэх, худалдааг өргөжүүлэхэд чухал алхам боллоо.

🔵ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
31/03/2026

🔵ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

🔵ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 03 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
07/03/2026

🔵ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 03 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.
17/02/2026

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.

🔵2026.01.01-02.01-ны өдрийн уул уурхай бүтээгдэхүүний экспортын мэдээ
02/02/2026

🔵2026.01.01-02.01-ны өдрийн уул уурхай бүтээгдэхүүний экспортын мэдээ

Address

Барилгачдын талбай, Засгийн газрын 12-р байр
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Хилийн Боомтын Захиргаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share