04/06/2026
[English Below]
Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн, Хушаат багийн нутаг дэвсгэр болох Халзаны нуруу, Хойд булаг, Намдаг, Янлив, Будлан, Баруун Бүдүүн, Ишгэнт зэрэг газарт 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хэрэгжүүлж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар “Сайхан ойн төлөө” ХХК, “Томас Эйр” ХХК хамтран нийт 3,600 га талбайд, 33, 34, 25, 18 дугаар хэсэглэлүүдэд ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах мэргэжлийн ажлыг гүйцэтгэж байна.
Тус ажлыг авиамикробиологийн аргаар, сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн эрүүл ахуйг сайжруулахад чиглэж байна.
Эрүүл ой – тогтвортой ирээдүйн үндэс
----
Since June 2, 2026, forest pest control operations have been underway in the areas of Khalzany Nuruu, Khoid Bulag, Namdag, Yanliv, Budlan, Baruun Buduun, and Ishgent, located within Iven and Khushaat baghs of Sant soum, Selenge Province.
Commissioned by the National Forest Agency of Mongolia, a Government Implementing Agency, “Saikhan Oin Tuluu” LLC and “Thomas Air” LLC are jointly carrying out professional forest pest management activities across 3,600 hectares within compartments 33, 34, 25, and 18 to reduce the spread of forest pests.
The operation is being conducted using an aerial microbiological method with a selective bacterial biological agent, aiming to maintain forest ecosystem balance and improve overall forest health.
Healthy Forests – The Foundation of a Sustainable Future.