Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар төрийн байгууллага

*Захиргаа, хяналтын хэлтэс-70109008
*Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч-11350576
*Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс-70002273
*Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо-70002274
*Нийгмийн халамжийн хэлтэс - 11350574, 11350575, 70002276

📌Ахмадын холбоо, төрийн бус байгууллагын зөвлөх үйлчилгээний материал хүлээн авч эхэллээ.
19/08/2026

📌Ахмадын холбоо, төрийн бус байгууллагын зөвлөх үйлчилгээний материал хүлээн авч эхэллээ.

✅Ахмад мэргэжилтний зөвлөн туслах үйлчилгээний хүсэлт хүлээн авч эхэллээ
17/08/2026

✅Ахмад мэргэжилтний зөвлөн туслах үйлчилгээний хүсэлт хүлээн авч эхэллээ

✅Веб дизайн ба AI контент бүтээгч мэргэжил олгох сургалтандаа бүртгэж байна.- ОУ эрхтэй QR кодтой чадамжийн гэрчилгээтэй...
12/08/2026

✅Веб дизайн ба AI контент бүтээгч мэргэжил олгох сургалтандаа бүртгэж байна.
- ОУ эрхтэй QR кодтой чадамжийн гэрчилгээтэй
- Та хиймэл оюун ухаан ашиглан орлогоо нэмэгдүүлэх
- Та сошиал маркетингийн мэдлэгтэй болох
- Шинэ ур чадварыг эзэмшиж өөрийн мэргэжилтэй хослуулан карьераа нэг алхам урагшлуулах боломж
- Гэрээсээ ажиллах боломжтой хялбар аргаар постер бэлтгэх, контент рийл хийх видео эвлүүлэх, хялбар веб сайт хийх аргуудад суралцана.
✅Хэн үнэ төлбөргүй хамрагдах вэ?
- НДШ байгууллагаар төлдөггүй
- Ажилгүй иргэн
- 18 -с дээш насны СБДүүргийн байнгын оршин суугч иргэн байх
✅Тавигдах шаардлага:
- Ухаалаг утас эсвэл таблет, зөөврийн компьютерийн аль нэгийг ашигладаг байх
📍Сургалт: 2026 оны 08 дугаар сарын 24 ны өдөр
09:00-12:00, 13:00-16:00 цагийн сонголтоор суугаарай.
Хаяг: СБД 6 хороо Төрийн ордны зүүн хойно Төрийн банктай арктай байрны аркаар ороод Job center job cafe
Утас: 88728002, 94944822
СБДүүргийн харьяа хорооны мэргэжилтэндээ бүртгүүлж болно.

12/08/2026

🏆 “ШИЛДЭГ СТАРТ-АП 2026” ХӨТӨЛБӨРИЙН ЯЛАГЧ — POWER UP баг

Инноваци шингээсэн, бодит хэрэгцээнд тулгуурласан бизнесийн санаачилгаараа Power Up – Спорт хөгжлийн төв “Шилдэг Старт-Ап 2026” хөтөлбөрийн ялагчаар шалгарлаа. 🚀

Багийн ахлагч Нямсүрэн болон түүний баг спортын хөгжлийг шинэ шийдэл, шинэлэг арга барилтай хослуулсан төслөө амжилттай танилцуулж, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм. 🏅

Ийнхүү Power Up баг 50% эргэн төлөгдөх нөхцөлтэй 15 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг хүртэж, бизнесийн үйл ажиллагаагаа дараагийн шатанд хөгжүүлэх боломжтой боллоо. 👏

#ШилдэгСтартАп2026 #СпортХөгжлийнТөв #ЗалуучуудынБизнес #ГарааныБизнес #Инноваци #БизнесСанаа #ЗалуучуудынХөдөлмөрЭрхлэлт #СанхүүгийнДэмжлэг #СүхбаатарДүүрэг

07/08/2026

🚀 “ШИЛДЭГ СТАРТ-АП 2026” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон O.B Career Center хамтран залуучуудын гарааны бизнес, инновацын санааг дэмжих “Шилдэг Старт-Ап 2026” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Нийт 9 багаас шалгарсан 4 шилдэг баг Boot Camp сургалт болон 5 долоо хоногийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдан бизнес төслөө хөгжүүлж, эцсийн Demo Day-д өрсөлдсөн юм. 🏆

Шүүгчдийн үнэлгээгээр Power Up – Спорт хөгжлийн төв шилдгээр шалгарч, 50% эргэн төлөгдөх нөхцөлтэй 15 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг хүртэж, батламжийг Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ичинноров гардууллаа.👏

#ШилдэгСтартАп2026 #СүхбаатарДүүрэг #ХөдөлмөрХаламжийнҮйлчилгээнийГазар #ЗалуучуудынХөдөлмөрЭрхлэлт #ГарааныБизнес #ЗалуучуудынБизнес #БизнесХөгжил #СанхүүгийнДэмжлэг #Инноваци

06/08/2026

📣 ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Job Center-тэй хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ. 🤝

Хөтөлбөрийн хүрээнд залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил олгогч байгууллагуудтай холбох зорилготой “JOB START” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. 🚀

✨ Залуучуудын ур чадвар, оролцоог нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэх боломжийг нь өргөжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ.

#СүхбаатарДүүрэг #ХөдөлмөрХаламжийнҮйлчилгээнийГазар #ЗалуучуудынХөдөлмөрЭрхлэлт #ХөдөлмөрЭрхлэлтийгДэмжих #ЗалуучуудынХөгжил #АжилМэргэжил #АжлынБайр #КарьерХөгжил #ЗалуучуудынОролцоо

31/07/2026

☕️ COFFEE & CAREER — АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ГАРААГАА ЗӨВ ЭХЛҮҮЛЬЕ!
#ЗалуучуудынХөгжил

☕️ COFFEE & CAREER — АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ГАРААГАА ЗӨВ ЭХЛҮҮЛЬЕ! 💼Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "JOB START" төслийн ...
30/07/2026

☕️ COFFEE & CAREER — АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ГАРААГАА ЗӨВ ЭХЛҮҮЛЬЕ! 💼
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "JOB START" төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй "COFFEE & CAREER" уулзалт, арга хэмжээний бүртгэл албан ёсоор эхэллээ! 🚀
Хэрэв та ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох, шинэ боломжуудыг эрэлхийлэх, салбарын мэргэжилтнүүдтэй халуун кофе уунгаа чөлөөтэй ярилцахыг хүсэж байвал энэхүү арга хэмжээг бүү алдаарай. Хүний тоо хязгаартай тул амжиж бүртгэлээ баталгаажуулаарай.
Бүртгэлээр баталгаажсан СБД-ийн харьяа 17-34 насны залуучууд хамрагдах боломжтой.
✨ Арга хэмжээнд оролцсоноор:
• Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн чиг хандлагын мэдээлэл авах
• Мэргэжлийн карьер зөвлөхүүдтэй уулзах
• Өөрийгөө хөгжүүлэх, ажлын байранд зуучлуулах боломж
📌 Хамтран зохион байгуулагч:
• Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
• Job center amita cafe
• Amita Cake Studio
👇 Бүртгүүлэх заавар:
https://forms.gle/EZ5kH5ARcowaCofZ8
Постер дээрх QR кодыг уншуулан бүртгэлийн формоо бөглөнө үү. Ажлын гараагаа итгэл төгс, зөв эхлүүлцгээе!
Утас- 8872-8002, 9494-4822
#ЗалуучуудынХөгжил

📣НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
23/07/2026

📣НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

📣НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
20/07/2026

📣НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Address

СБД-ийн 7-р хороо, 11-р хороолол Офисс констракшний байр 2-4 давхарт
Ulaanbaatar
НИЙГМИЙНХАЛАМЖИЙНХЭЛТСИЙННЭГЦЭГИЙНҮЙЛЧИЛГЭЭ11-350574

Telephone

+97611350577

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар:

Shortcuts

Share