Экологийн Цагдаагийн Алба

Экологийн Цагдаагийн Алба Цагдаагийн Ерөнхий газар
Экологийн Цагдаагийн алба

04/08/2026
04/08/2026

Бидний өнөөдөр байгальтай хэрхэн харьцаж байгаа нь маргааш үр хойчдоо ямар эх орон үлдээхийг шийднэ.

Цэвэр ус, ногоон ой, эрүүл хөрс, амьд байгаль өөрөө хадгалагдаад үлдэхгүй.

Хогоо хаяхгүй байх, гол усаа бохирдуулахгүй байх, мод ургамлаа гэмтээхгүй байх, аялсан газраа цэвэрхэн үлдээх нь хамгийн энгийн хэрнээ хамгийн бодит хамгаалалт юм.

Эх орноо хайрлах сэтгэл байгальдаа хандах зөв хандлагаас эхэлдэг.

🌱 Ургамлаа хамгаалъя

💧 Усаа хамгаалъя

🐾 Амьтнаа хамгаалъя

🌲 Ой модоо хамгаалъя

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье📌Тарваган тахал өвчин нь үхэлд хүргэх өндөр хоруу чанартай нянгаар үүсгэгддэг....
04/08/2026

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

📌Тарваган тахал өвчин нь үхэлд хүргэх өндөр хоруу чанартай нянгаар үүсгэгддэг.
📌Тарвага болон жижиг мэрэгч амьтад, тэдгээрийн бөөс, бүүргээр дамжин хүнд халдварладаг.

03/08/2026

🦌 Эхээ дагасан бяцхан тугал гол гаталж буй ховорхон агшин..
🌊 Хандгай бол усанд гайхалтай сайн сэлэгч амьтан. Бяцхан тугал нь гол, нуурыг айх зүйлгүй гаталж чаддаг.
Эх сурвалж: https://www.facebook.com/zorigtbaatar.zorigt.7

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа✅Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэ...
03/08/2026

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа

✅Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран (2026.08.03)-ны өдөр тус албаны алба хаагчдад зориулсан "Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

✅Сургалтын үеэр тарваган тахал өвчний халдвар дамжих зам, шинж тэмдэг, эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сэжигтэй тохиолдолд авах хариу арга хэмжээний талаар мэргэжлийн мэдээлэл, зөвлөмжийг өглөө.

✅Энэхүү сургалт нь алба хаагчдын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл мэндээ хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн юм.

31/07/2026

Хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох, дархан цаазат болон ховор амьтдыг зөвшөөрөлгүй агнах гэмт хэрэгтэй тэмцэхэд тухайн орон нутгийн иргэдийн мэдээлэл чухал ач холбогдолтой.

31/07/2026

УС БОЛ АМЬДРАЛЫН ЭХ БУЛАГ

Цэвэр ус- хүн, мал, ан амьтан, ургамал гээд бүхий л амьд биетийн оршин тогтнохын үндэс юм.

Гол, мөрөн, булаг шанд руу орсон нэг дусал бохирдол байгальд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг.

Өнөөдөр усаа хамгаалж чадвал, маргааш үр хүүхэд маань цэвэр усаар ундаална.

Цэвэр ус бол өнөөдрийн хэрэгцээ төдийгүй ирээдүйн баталгаа.

🌱Ургамлаа Хамгаалъя

💧Усаа Хамгаалъя

🐾Амьтнаа Хамгаалъя

🌳Ой модоо Хамгаалъя

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!
31/07/2026

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1000 гаруй байгаль хамгаалагч, байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна.

Байгаль дэлхийг онгон байдлаар нь хадгалж үлдэхийн тулд өөрсдийн амьдралаа зориулж яваа үе үеийн байгаль хамгаалагч нартаа ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг Олон Улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж ирсэн.

#Байгаль дэлхий, газар нутгаа хамгаалахын төлөө зүрх сэтгэлээ зориулж байгаа хэн бүхэнд талархал илэрхийлье.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЖ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

COP17 Mongolia

Таны эрх зүйн мэдлэгт
31/07/2026

Таны эрх зүйн мэдлэгт

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Экологийн Цагдаагийн Алба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Экологийн Цагдаагийн Алба:

Shortcuts

Share