Хүний нөөцийн шилжилт

Хүний нөөцийн шилжилт Хүний нөөцийн шилжилт
Бодлого | Стратеги | Хурдасгуур хөтөлбөрүүд

Олуулаа ажиллах тусам орлого нэмэгдэнэ.Залуучууд, эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог оновчтой бодлого, ...
26/05/2025

Олуулаа ажиллах тусам орлого нэмэгдэнэ.

Залуучууд, эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог оновчтой бодлого, хөтөлбөрүүдээр дамжуулан өсгөж хүний нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг доорх статистик тоо баримтаас харах боломжтой.

#ХүнийНөөцийнШилжилт
#БодлогынЦөмБолохЦаг

Хүний нөөцийн шилжилтEducated Talk-д оролцлоо.Хүний хөгжлийн индекс 0:00:33 – 0:00:46Хүний капиталын индекс: 0:00:46- 0:...
01/05/2025

Хүний нөөцийн шилжилт
Educated Talk-д оролцлоо.

Хүний хөгжлийн индекс 0:00:33 – 0:00:46
Хүний капиталын индекс: 0:00:46- 0:01:04
ХНИ болон ХКИ-н ялгаа: 0:01:04 – 0:02:18
Хөдөлмөрийн зах зээлд залуучууд эмэгтэйчүүдийн оролцоо 0:03:06-0:06:24
Хүний нөөцийн шилжилт, стратеги 0:06:24-0:08:05
Нийгмийн бүлгүүдийг хөдөлмөрийн зах зээлд яаж идэвхтэй оролцуулах вэ? 0:08:05-0:13:35
Хүний нөөцийн шилжилттэй холбоотой хэлэлцүүлэгт нээлттэй оролцох болон бидэнтэй холбогдох 0:13:35-0:14:06
Хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог тодорхой нийгмийн бүлгүүдээр нэмэгдүүлэх нь чухал талаар жишээ, баримт: 0:14:28- 0:15:17

Хүний хөгжлийн индекс 0:00:33 – 0:00:46Хүний капиталын индекс: 0:00:46- 0:01:04ХНИ болон ХКИ-н ялгаа: 0:01:04 – 0:02:18Хөдөлмөрийн зах зээлд залуучууд эмэгтэ...

28/04/2025

Нийслэлийн 9 дүүргийн 100 ахлах ангийн сурагчдын бүрэн оролцоот #хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийн асуултууд:

1.Ирээдүйн Монгол Улсын хөгжлийг тодорхойлох гол мэргэжлүүд юу байх вэ?

2.Хотын бүтээн байгуулалтад залуучуудын оролцоо ямар байж болох вэ?

3. Төрийн байгууллагын хүний нөөцийг ахлах ангиас нь бодлогоор бэлтгэх хэр хэрэгтэй санагдаж байна вэ?

4. Богино, дунд, урт хугацаанд ямар чадваруудыг эзэмших нь бидэнд хамгийн хэрэгтэй гэж бодож байна вэ?

Оролцсон сурагчдын төлөөлөл маань сэтгэгдлээ хуваалцлаа.

24/04/2025
24/04/2025

Оролцоонд тулгуурлан бодлого тодорхойлох нь

Хүний нөөцийн шилжилтийн суурь салбаруудын нэг "боловсрол". Боловсролын салбарын гол үйлчлүүлэгч/хэрэглэгчид хүүхдүүд. Хэрэглэгчээ сонсч хувьсан өөрчлөгдөж чаддаг бизнесүүд илүү хүчтэй оршин тогтнодог.

Хүүхдүүдийн санаа, шийдлийг бид мэргэжлийн чиглүүлэг дор богино хугацаанд, үр дүнтэй хэлэлцлээ.

2025.04.21

Хүний нөөцийн шилжилтХолбогдох уулзалтХүний нөөцийн шилжилт (HR Transformation) Дижитал шилжилт (Digital Transformation)...
21/04/2025

Хүний нөөцийн шилжилт
Холбогдох уулзалт

Хүний нөөцийн шилжилт (HR Transformation) Дижитал шилжилт (Digital Transformation) хоёр бол нэг зоосны 2 тал юм. Тэр утгаараа Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх М.Тулгаттай Ажлын хэсгийн зөвлөх О.Энхзул уулзаж дээрх 2 шилжилтийн уялдааг хангах, эдийн засагт өгөх үр өгөөжийг дээшлүүлэх талаар маш сонирхолтой яриа өрнүүллээ.

2024.04.21

“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэгт урьж байна.Үндэсний хэмжээний эрч...
19/04/2025

“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэгт урьж байна.

Үндэсний хэмжээний эрчим хүч, уул уурхай, шинжлэх ухааны 14 мега төсөл төлөвлөгдөн, хэрэгжиж эхлээд байна. Мөн Улаанбаатар хот 2025-2028 онд метро, трамвай, бусад томоохон дэд бүтцийн 24 мега төсөл хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол талентуудтай үндэсний болон Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж төслүүд, тэдгээрт шаардлагатай хүний нөөц, мэдлэг, ур чадварын талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллах шийдлүүд зөвлөлдөх цахим хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хэлэлцүүлэг 4 сарын 24-нд УБ-ын цагаар 1230 - 1400 цагт цахимаар өрнөнө. Та бүхэн идэвхтэй оролцоорой.

Бүртгүүлэх линк: https://shorturl.at/WodLe

Хүний нөөцийн шилжилтХолбогдох уулзалтШилжилтээр зорих тоон болон чанарын үр дүнгүүдээ оновчлох, богино хугацаанд хүний ...
17/04/2025

Хүний нөөцийн шилжилт
Холбогдох уулзалт

Шилжилтээр зорих тоон болон чанарын үр дүнгүүдээ оновчлох, богино хугацаанд хүний нөөцийнхөө ур чадварыг ахиулахаар томъёолсон хурдасгуур хөтөлбөрүүдээ илүү цогц болгон загварчлах зэрэг чиглэлээр маш бүтээлч, бодит санал хэлэлцсэн үр дүнтэй уулзалтыг Эдийн засгийн хөгжлийн төвийнхэнтэйгээ хийлээ.

2025.04.17

Хүний нөөцийн шилжилтийн хүрээнд бидний санаачлан, хамтран зохион байгуулж буй цахим хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
16/04/2025

Хүний нөөцийн шилжилтийн хүрээнд бидний санаачлан, хамтран зохион байгуулж буй цахим хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэг болно

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол талентуудтай үндэсний болон Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж төслүүд, тэдгээрт шаардлагатай хүний нөөц, мэдлэг, ур чадварын талаар мэдээлэл солилцох цахим хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тус хэлэлцүүлэг энэ сарын 24-ний өдөр болох бөгөөд та бүхэн доорх линкээр бүртгүүлээрэй.
Бүртгүүлэх линк: https://shorturl.at/WodLe

https://ulaanbaatar.mn/news/20856

Хүний нөөцийн шилжилтХолбогдох уулзалтХүний нөөц, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг тоон дата, мэдээлэл, д...
16/04/2025

Хүний нөөцийн шилжилт
Холбогдох уулзалт

Хүний нөөц, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг тоон дата, мэдээлэл, дотоодын болон олон улсын түвшний судалгаанд суурилан илүү оновчтой тодорхойлох зорилгоор Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай Ажлын хэсгийн зөвлөх О.Энхзул экспeртийн уулзалт хийлээ.

2025.04.16

Хүний нөөцийн шилжилтХэлэлцүүлэг  #3ГЭРЭЭСЭЭ ГИГ ЭДИЙН ЗАСАГТ: Бага насны хүүхэдтэй ээжүүд, эмэгтэйчүүдийн зайнаас, уян ...
11/04/2025

Хүний нөөцийн шилжилт
Хэлэлцүүлэг #3

ГЭРЭЭСЭЭ ГИГ ЭДИЙН ЗАСАГТ: Бага насны хүүхэдтэй ээжүүд, эмэгтэйчүүдийн зайнаас, уян хатнаар хөдөлмөрийн зах зээлд оролцох хэрэгцээ, боломж, шийдлийг эмэгтэйчүүдийн
ТББ-уудтай цувралаар хэлэлцэнэ.

Эхний хэлэлцүүлэгт маань голдуу хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хөдөлмөрч бүсгүйчүүд маань оролцлоо.

Оролцогчдод маань уламжлалт асуудлуудыг бүтээлч, дижитал талбар ашиглан шийдэх санаа, сэдэл өгсөн CarePay - Хувааж төл, Хөнгөлөлт эдлэ, Кэйрээ цуглуул мeдтeк үүсгэн байгуулагч Т.Адъяатөмөртөө талархлаа илэрхийлье!

2025.04.11

Хүний нөөцийн шилжилтХэлэлцүүлэг  #2Цахим хөгжил, шинжлэх ухааны салбар хороо, эдийн засгийн салбар хороо гэх мэт ажил, ...
10/04/2025

Хүний нөөцийн шилжилт
Хэлэлцүүлэг #2

Цахим хөгжил, шинжлэх ухааны салбар хороо, эдийн засгийн салбар хороо гэх мэт ажил, мэргэжлээрээ салбар хороодод хуваагдан нийгмийнхээ асуудлуудад шинэлэг, үр дүнтэй шийдэл хайж, хэрэгжүүлэнгээ өөрсдөө хамт хөгжиж байдаг Young Entrepreneurs Society буюу YES Mongolia ТББ-ын залуучуудтай сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

Millennial, Gen Z, Gen Alpha г.м үe хоорондын ялгаа ажлын байранд сорилт дагуулж, шийдлийг нь цогцоор судалж, туршиж боловсруулах шаардлага хүчтэй тулгарч байгаа талаар залуучууд маань санал нэгдэж байлаа.

2025.04.10

Address

Ulaanbaatar

Telephone

+97656261121

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүний нөөцийн шилжилт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хүний нөөцийн шилжилт:

Share