Дорноговь аймаг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Дорноговь аймаг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар

Дорноговь аймаг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар Дорноговь аймаг Эрдэнэ сум

🇲🇳Талархал     2026/07/12-ны өдөр Улсын их баяр наадам болон Түмэн адууны баярын үйл ажиллагаанд Солонгон Шилтгээн ХХК н...
12/07/2026

🇲🇳Талархал

2026/07/12-ны өдөр Улсын их баяр наадам болон Түмэн адууны баярын үйл ажиллагаанд Солонгон Шилтгээн ХХК нь 2.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Сум орон нутгийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж ажилладаг танай хамт олонд нутгийн зон олны өмнөөс талархал илэрхийлье.

12/07/2026

🇲🇳Дорноговь аймгийн Эрдэнэ сум Хүй долоо хутагт сайхан наадаж байна.

2026/07/11-13-ны зохион байгуулагдаж буй Улсын баяр наадам болон Түмэн адууны баярт өргөн дэлгэр оролцож сайхан наадаж байна. Тус наадамд 34 адуу 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН  ХАРВААЧ ШИНЭЭР ТӨРЛӨӨ. --------------------------------------------Ардын хувьсгалын 105 жилийн ойн ...
12/07/2026

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН ХАРВААЧ ШИНЭЭР ТӨРЛӨӨ.
--------------------------------------------
Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын мэргэн цол хүртсэн Номт даншиг багийн харваач Мөнхсансарын Билгүүндээ Эрдэнэ нутгийн зон олны өмнөөс талархал илэрхийлье. Эрдэнэ нутгийн тань уул ус, хүн зон үргэлж түшиж ивээх болтугай.

10/07/2026

🇲🇳 ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМ “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР” -Т ОРОЛЦОХООР АЯН ЗАМДАА ГАРЛАА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг албан ёсоор баталсан түүхэн үйл явдал болсон.

Уг тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан зохион байгуулах анхны олон улсын арга хэмжээг 2026 оны 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Хүй долоон хугагт зохион байгуулах юм.

Энэхүү наадам нь Монголын адууны өв соёл, нүүдэлчин ахуй, ёс заншил, уламжлалт мэдлэг, адуутай холбоотой биет болон биет бус соёлын өвийг дэлхий дахинд сурталчлан таниулах, олон улсын соёлын солилцоог өргөжүүлэх, соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

🇲🇳ТУЛГАР ТӨРИЙН 2235 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 105 ЖИЛ, ДОРНОГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ...
08/07/2026

🇲🇳ТУЛГАР ТӨРИЙН 2235 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 105 ЖИЛ, ДОРНОГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМААР ЭРДЭНЭЧҮҮД ӨРГӨН ДЭЛГЭР САЙХАН НААДЛАА.

Соёолон насны уралдааны Түрүү байранд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, сумын алдарт уяач Энхцэцэгийн Батхуягийн Зээрд Аман хүзүүнд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, сумын алдарт уяач Цогтбаатарын Намсрайн Дөлгөөн хүрэн соёолон хурдалж уясан эзэн унасан хүүхэд нутгийн зон олноо баясгалаа.
БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ СОНГОМОЛ ДУНД НАСНЫ УРАЛДААНД:
Аман хүзүүнд Дорногоь аймгийн Эрдэнэ сумын алдарт уяач Цогтбаатарын Намсрайн Шарга
БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ СОНГОМОЛ ДЭЭД НАСНЫ УРАЛДААНД: Аман хүзүүнд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын алдарт уяач Саранчимэгийн Мэндбаярын Цавьдар хурдаллаа.

МӨН ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭ ТӨРДӨӨ ҮНЭЛҮҮЛСЭН ЭРХЭМҮҮДДЭЭ ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.
🇲🇳🇲🇳🇲🇳” ЦЭРГИЙН ХҮНДЭТ” медаль-аар
Засаг даргын орлогч Г. Болдсайхан, Еншөөв багийн Засаг дарга Н. Дарамбаатар
🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улсын Засгийн газрын шагнал “ХҮНДЭТ ТӨМӨР ЗАМЧИН”-аар
🇲🇳🇲🇳🇲🇳Замын VI ангийн Улаан-Уул хэсгийн ахмад төмөр замчин Ж. Баярсайхан
🇲🇳🇲🇳🇲🇳 Замчин Ц. МөнхАлдар
🇲🇳🇲🇳🇲🇳 Замчин П. Мөнхжаргал
🇲🇳🇲🇳🇲🇳Замчин А. Алтанцоож
🇲🇳🇲🇳🇲🇳Замчин Б. Саруул
“ОНЦ ТЭЭВЭРЧИН”-аар ЕБС-ийн жолооч, жижүүр Г. Энхамгалан нар шагнагдлаа.
Та бүхэндээ эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсье.
🇲🇳🇲🇳🇲🇳 ЭРДЭНЭ САЙХАН НУТГИЙНХАА ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА🇲🇳🇲🇳🇲🇳

🇲🇳Эрдэнэчүүд та бүхэн дэлгэр сайхан наадаж байна уу? Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Эрдэнэчүүддээ Ардын хувьсг...
08/07/2026

🇲🇳Эрдэнэчүүд та бүхэн дэлгэр сайхан наадаж байна уу?
Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Эрдэнэчүүддээ Ардын хувьсгалын 105, Эрдэнэ сайхан нутгийн түүхт 102 жилийн ойн баяр наадмын мэндийг хүргэн мэндчилэе.
“Дэлхийн адууны өдөр” өв соёлын наадамд Эрдэнэчүүд бид өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл ханган ажиллаж байна. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Эрдэнэчүүдээ хүй долоон худагт төрөлх сумынхаа хүндэтгэлийн өргөөнд морилон ирэхийг урьж байна.
Мэдээлэл авах утас 99992672, 88016590, 99936782, 99916761

🇲🇳ТУЛГАР ТӨРИЙН 2235 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛ, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ...
02/07/2026

🇲🇳ТУЛГАР ТӨРИЙН 2235 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛ, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 115 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 105 ЖИЛ, СУМЫН ТҮҮХТ 102-Н ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН НААДМЫН ХУРДАН ХЯЗААЛАН НАСНЫ УРАЛДААН

🇲🇳Сумын баяр наадмын үйл ажиллагаа болон бай шагналыг дааж ивээн тэтгэсэн малчин иргэд, Аж ахуй нэгжүүддээ талархал илэр...
02/07/2026

🇲🇳Сумын баяр наадмын үйл ажиллагаа болон бай шагналыг дааж ивээн тэтгэсэн малчин иргэд, Аж ахуй нэгжүүддээ талархал илэрхийлж хүндэтгэл үзүүллээ.

Address

Дорноговь аймаг Эрдэнэ сум, 5-р баг Засаг даргын Тамгын газар
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь аймаг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share