09/11/2024
Хараагүй хөлбөмбөгийн тэмцээнд урьж байна.
ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО:
- Монгол улсын хараагүй хөлбөмбөгийн шигшээ багийг бүрдүүлэх
-Эмэгтэйчүүдийн дунд хараагүй хөлбөмбөмбөгийн спортыг хөгжүүлэх
- Харааны бэрхшээлтэй иргэдийг хөлбөмбөгийн спортод татан оролцуулах
- Тогтмол бэлтгэл сургуулилттай байлгаж, эрүүл чийрэг бие бялдартай болгох
- Харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх
- Олон нийтийг харааны бэрхшээлтэй иргэдийн талаар ойлголттой болгох
ХЭЗЭЭ:
-2024 оны 11-р сарын 17 ны Ням гаригт 10:00 цагт
ХААНА:
-Монголын Хөлбөмбөгийн Холбоо Футзалын ордон
ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ
- Тавын эсрэг тав тоглоно /5 vs 5/.
- Багт дасгалжуулагч, хөтөч дасгалжуулагч, тамирчид нийлээд 6-8 хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Багт багадаа 3 харааны бэрхшээлтэй тамирчид байна.
- Хаалгач нь ердийн хараатай хүн байж болно.
- Багууд тойргийн журмаар тоглоно.
- Нүдний хаалт зүүж, бүгд адил харааны түвшинтэй тоглоно.
- 15-аас дээш насныхан оролцоно.
- Тоглолт 15-5-15 минутаар явагдана.
-Тоглолт хараагүй хөлбөмбөгийн олон улсын дүрмийн дагуу явагдана.
Багийн мэдүүлэг :
- Багийн мэдүүлэгт багийн бүх гишүүд овог нэр, РД, утасны дугаар болон харааны бэрхшээлтэй тамирчид хувь тогтоосон актын хамт илгээнэ үү.
- Мэдүүлгийг [email protected] хаягаар болон 99936430 95690326 дугааруудад холбогдон бичгээр 2024 оны 11 сарын 15 ны 15:00 цагийн дотор өгнө үү.
Шагнал урамшуулал:
Эмэгтэй Эрэгтэй
1-р байр 400,000 1-р байр 400,000
2-р байр 300,000 2-р байр 300,000
3-р байр 200,000 3-р байр 200,000
Бусад :
- Бэртэл гэмтэлээс урьдчилан сэргийлж тоглоно.
- Бусдыг зориудаар гэмтээх, балмад авир гаргаж улаан хуудасаар торгуулсан тохиолдолд нэг тоглолт өнжүүлнэ.
- Техникийн зөвлөгөөн 11 сарын 15-нд МХҮХ –ны сургалтын танхимд 15:00 цагаас болно.
Жич:
Хараагүй хөл бөмбөгийн тэмцээний дундуур харааны бэрхшээлтэй үзэгч хүүхэд залуусын дунд хөгжөөнт тоглоом зохиох тул эцэг эх, хүүхэд залуус та бүхэн амралтын өдрөө хараагүй хөлбөмбөгийн тэмцээн үзэнгээ ялагч болж бөмбөгний эзэн болоорой.
тэмцээнийг ивээн тэтгэгч:
Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам
Mongolian Football Federation