01/06/2026
🎈🎉 Тоглонгоо Хүүхдийн баярын бэлгээ цуглуулна. Гоё санаа байгаа биз? 🎉🎈
🌈 Хүүхдийн Баясгалан ТББ нь Хүүхдийн баяраа тэмдэглэхдээ хүүхдүүдийн байнга тоглож чаддаггүй сонирхолтой тоглоомуудыг 4 өртөө болгон бэлдэж, өртөө бүр дээр хүүхдүүд тоглонгоо шагналаа авч, өөрсдийн Хүүхдийн баярын бэлгээ цуглууллаа. 🎁✨🎊
🏡Зарим хүүхдүүд гэртээ баярлах боломжгүй байдаг болохоор энэ өдрийг мартагдашгүй өдөр болгоно гээд манай баг хамт олон тайз засалт 🎪, өртөө бүрийн тоглоом 🎯🎳, чимэглэл 🎀✨гээд бүх зүйлсийг өөрсдийн гараар хийж бэлдсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа.👏💙
🎭🎨⚽️🧩 Манай төвийн хүүхэд бүрийн авьяас ундарсан, инээд хөөрөөр дүүрэн гайхалтай өдөр боллоо. 😊💖 Мөн ахлах сургуулиа төгсөж байгаа хөөрхөн хүүхдүүддээ тусгайлан баяр хүргэж, гэнэтийн бэлэг барьж, үргэлж дурсан яваарай гээд хөөрхөн бугуйвч бэлэглэлээ.🫶🏻
❤️ Сэтгэл шингэсэн тоглоом,
🎭 гоёмсог тайз,
🎯 хөгжилтэй өртөөнүүд,
🎁 бэлгүүд,
🎶 хайр шингэсэн тоглолт,
🍕🍗 амттай хоол,
🎂 гайхалтай бялуу,
гээд аз жаргал, инээмсэглэлээр дүүрэн Хүүхдийн баяр боллоо. 🌟🥰
🫶🏻Хүүхдүүдийг маань баярлуулж маш амттай торт бэлэглэсэн сэлэнгэ болон амттай тахиа болон төмс бэлэглэсэн Агмарко ХХК мөн амтат тортоор баярлуулсан Сэлэнгэ Нэргүй ажиллагааг дэмжин хандив өргөсөн Baynaa Baagii та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн бид бүхний баярыг улам амттай, улам аз жаргалтай болгож чадлаа!❤️🙌🏻
🙏 Нийт хамт олондоо үргэлж баярлаж явдаг шүү. 💙🤗
✨ Инээмсэглэл бүхнийг хамгаалъя
✨ Ирээдүй бүхнийг тэтгэе!🌱🌍
🎈👧👦 Хөөрхөн хүүхдүүддээ Хүүхдийн баярын мэнд хүргэе! 🎉💖