Кибер аюулгүй байдлын цэрэг

Кибер аюулгүй байдлын цэрэг Монгол улсын Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн албан ёсны цахим хуудас

13/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳🔥🔥🔥
"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ИЙН НЭЭЛТ ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан "Дэлхийн адууны өдөр"-ийн анхны олон улсын баярын албан ёсны нээлт өнөөдөр Хүй долоон худагт ёслол төгөлдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, үг хэлэхдээ:

"Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, Монгол түмний бахархал болсон Монгол адууны өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрч, алтан туурайт адууны сүрэг маань өсөн арвижихын ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүн төрөлхтний үнэнч нөхөр хүлэг морио дээдлэн тахидаг дэлхийн улс орнуудад Дэлхийн адууны өдрийн баярын мэндийг өнө эртний нүүдэлчдийн төрт ёсны арвин гал голомт, Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсаас өргөн дэвшүүлж байна. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтнийг мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай" хэмээн онцоллоо.

Энэхүү өдөр нь Монгол адуу, нүүдэлчдийн өв соёл, хүн ба хүлгийн салшгүй холбоог дэлхий нийтэд сурталчлан таниулах, адууны өв соёлыг өвлүүлэн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтой түүхэн үйл явдал болж байна.

12/07/2026
🚨 ДОХИО ❗️❗️❗️ ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 🌧️ Их хэмжээний борооны улмаас:• Гол, мөрөн, сайр жалгын ...
11/07/2026

🚨 ДОХИО ❗️❗️❗️ ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
🌧️ Их хэмжээний борооны улмаас:
• Гол, мөрөн, сайр жалгын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх
• Үер буух эрсдэл үүсэх
• Зам, даваа гүвээ халтиргаа, гулгаатай болох
• Үзэгдэх орчин муудах нөхцөл бүрдэх магадлалтай.
⚠️ Иргэд та бүхэн:
✅ Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
✅ Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
✅ Тээврийн хэрэгслээр зорчихдоо хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах
✅ Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
✅ Онцын шаардлагагүй бол үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
📌Наадамчид, аялагчид, иргэд та бүхнийг цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг анхааран сонсож, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

10/07/2026

ЦЭРГИЙН ХӨВГҮҮДДЭЭ УРАМ ӨГӨВ
🇲🇳 Батлан хамгаалахын сайд Д.Батлут Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа ч нутгийнхаа цэрэг эрсийг алба хааж буй цэргийн ангид нь эргэж очдог байж билээ. Зэвсэгт хүчний 336 дугаар анги буюу Зүүн баян дахь цэргийн ангид алба хааж байсан залуусаа жил бүр зорин очиж урам зориг өгч, үнсээд явдаг байсныг тухайн үеийн байлдагчид хэлэх буй за. Цэргийн хүүд нутгаас ижий аав, ах дүү ирнэ гэдэг юутай сайхан.🇲🇳

08/07/2026

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР РУУ ЧИГЛЭСЭН LIVE-ЫН ХАРИУЛТЫГ ӨГӨВ

МЭНДЧИЛГЭЭ: ХОЛБОО ТАСРАХГҮЙ БОЛ КОМАНДЛАЛ ТАСРАХГҮЙ📞Цэргийн холбоо нь эртний шуудан зөөгч, морин өртөөнөөс эхлэн, радио...
08/07/2026

МЭНДЧИЛГЭЭ: ХОЛБОО ТАСРАХГҮЙ БОЛ КОМАНДЛАЛ ТАСРАХГҮЙ
📞Цэргийн холбоо нь эртний шуудан зөөгч, морин өртөөнөөс эхлэн, радио холбоо, цахилгаан мэдээ, сансрын болон кибер технологийн систем хүртэлх урт замыг туулжээ.
Энэхүү түүхэн хувьсал нь армийг удирдах, тагнуул хийх, байлдааны ажиллагааг зохион байгуулах үндэс суурь болсон юм.
📞Монголын цэргийн холбооны түүхэн уламжлал:
Эртний нүүдэлчдийн төр улсын үеэс эхлэн цэргийн холбоог өртөө харилцаа, утаан дохио, туг сүлд болон шувууны тусламжтайгаар гүйцэтгэж байв.
Ялангуяа Чингис хааны үед байгуулсан "Өртөөний систем" нь дэлхийн цэргийн холбооны түүхэнд томоохон байр суурь эзэлдэг бөгөөд цэрэг, улс төрийн мэдээллийг богино хугацаанд дамжуулах гол хэрэгсэл болж байжээ.
📞Орчин цагийн цэргийн холбооны үүсэл:
Орчин цагийн Зэвсэгт хүчний холбооны салбар нь Ардын хувьсгал ялсны дараа буюу 1921 оны үед Ардын журамт цэргийн штабт холбооны анхны хэсгийг байгуулснаар эхэлсэн түүхтэй.
📞Үүний дараа 1930-аад оны дунд үеэс телефон, телеграфын болон радио холбооны хэрэгслүүдийг армийн зэвсэглэлд нэвтрүүлж эхэлсэн байна.
Холбоо тасрахгүй бол командлал тасрахгүй.
🇲🇳Тэнгэрийн уудамд долгион түгээж, эх орныхоо аюулгүй байдлын төлөө холбооны албанд хүчин зүтгэж яваа нийт холбоочид та бүхэндээ орчин цагийн цэргийн холбоо үүсч хөгжсний 105-н жилийн ойн халуун баярын мэнд хүргэе!

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Кибер аюулгүй байдлын цэрэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category