ЭХЭМҮТ, Тандалт судалгааны алба

ЭХЭМҮТ, Тандалт судалгааны алба Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Тандалт судалгааны алба

 #ЖИРЭМСЛЭХЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭРЭГСЭЛ сэдэвт цахим хурал зохион байгууллаа.Эрүүл мэндийн сайдын 2024 оны 01 дүгээр сары...
08/07/2026

#ЖИРЭМСЛЭХЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭРЭГСЭЛ сэдэвт цахим хурал зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/11 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа.

Цахим хуралд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт, судалгаа, статистикийн алба, Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, улсын болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан нийт 215 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцов.

Хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн Тандалт, судалгаа, статистикийн албаны эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Бүрэнжаргал “Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн тандалтын тогтолцоо: 2026 оны эхний хагас жилийн эргэн мэдээлэл, А/11 дүгээр тушаалын хэрэгжилт” сэдвээр, Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн тасгийн эрхлэгч Б.Алтанцэцэг “Гэр бүл төлөвлөлтийн аргуудаар үр дүнтэй зөвлөгөө өгөх зарчим” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл хүргэлээ.
2026 оны эхний хагас жилийн тайлангийн дүнгээр нөхөн үржихүйн кабинетээр үйлчлүүлж, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн тусламж, үйлчилгээ авсан иргэдийн мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 63.4 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна.

Мөн хурлын үеэр жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх эмч, эх баригч, нийгмийн ажилтан болон бусад эрүүл мэндийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг тогтмол бэхжүүлэх, мэдээллийн бүртгэл, тайлагналын чанарыг сайжруулах, нөхөн үржихүйн насны хүн амд чанартай зөвлөгөө, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
Цахим хуралд идэвхтэй оролцож, үнэтэй санал, туршлагаа хуваалцсан нөхөн үржихүйн эмч, эх баригч, сувилагч, эрүүл мэндийн нийт мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.

 #УМАЙН ГАДУУРХ ЖИРЭМСЛЭЛТИЙН ҮЕД ИЛЭРЧ БОЛОХ ШИНЖ ТЭМДЭГ!
08/07/2026

#УМАЙН ГАДУУРХ ЖИРЭМСЛЭЛТИЙН ҮЕД ИЛЭРЧ БОЛОХ ШИНЖ ТЭМДЭГ!

 #УМАЙН ГАДУУРХ ЖИРЭМСЛЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
08/07/2026

#УМАЙН ГАДУУРХ ЖИРЭМСЛЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

 #НЯРАЙ ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
07/07/2026

#НЯРАЙ ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

 #НАРШИХ ҮЕД АВАХ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ
06/07/2026

#НАРШИХ ҮЕД АВАХ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ

06/07/2026

#ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ

 #ЗӨВЛӨМЖ
30/06/2026

#ЗӨВЛӨМЖ

 #ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНД цахим хурал боллоо.ЭХЭМҮТ-өөс Эрүүл Мэндийн Сайд (ЭМС)-ын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн...
29/06/2026

#ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНД цахим хурал боллоо.
ЭХЭМҮТ-өөс Эрүүл Мэндийн Сайд (ЭМС)-ын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/97 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Өсвөр үеийн эрүүл мэнд” цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТССА-ны эмч нар, өсвөр үеийн клиникийн эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагуудын өсвөр үеийн кабинетийн 220 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.
“Өсвөр үеийн клиник болон кабинетаар үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн байдал” сэдвээр ЭХЭМҮТ-ийн ТССА-ны хүүхдийн эмч Б.Гэсэгмаа, “Шээс бэлгэсийн тогтолцооны эмгэг” сэдвээр ЭХЭМҮТ-ийн өсвөр үеийн клиникийн эрхлэгч Г.Оюундарь, “Өсвөр үеийнхний сэтгэл зүйн онцлог” сэдвээр ЭХЭМҮТ-ийн сэтгэл зүйч Б.Бямбадэлгэр, “Хүүхэд хамгаалал” сэдвээр ЭХЭМҮТ-ийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны зөвлөгөө мэдээллийн ажилтан Б.Отгонханд нар тус тус мэдээлэл хийсэн.
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны өсвөр үеийн эрүүл мэндийн 2026 оны эхний 5 сарын мэдээллээс харахад, өсвөр үеийн клиник, кабинетаар үйлчлүүлэгчдийн амбулаторийн болон урьдчилан сэргийлэх үзлэг, өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна. Цахим хурлын үеэр эмч, мэргэжилтэн нар хэлэлцүүлэг өрнүүлэн, өөрсдийн санал бодлыг илэрхийлж хуралд идэвхитэй оролцлоо. Өсвөр үеийн клиник, кабинетаар үйлчлүүлэгчдэд багаар тусламж үйлчилгээ үзүүлэх нь үр дүнтэй болохыг эмч нар дурьдаад, цаашид хүний нөөцөөр хангах шаардлага буйг онцлов. Цахим хуралд оролцсон өсвөр үеийн клиник, кабинетийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

Address

Баянгол дүүрэг хувьсгалчдын гудамж
Ulaanbaatar

Telephone

70007259

Alerts

Be the first to know and let us send you an email when ЭХЭМҮТ, Тандалт судалгааны алба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ЭХЭМҮТ, Тандалт судалгааны алба:

Shortcuts

Share