16/04/2026
📍Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж 4-р сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүрэлдэхүүн 4-р сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллав. Томилолтын хүрээнд:
✅4 дүгээр сарын 12-ны өдөр Дэлүүн суманд, 13–14-ний өдрүүдэд Өлгий суманд ажиллаж, орон нутгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, төслийн зорилго, чиглэл, хэрэгжилтийн үе шатны талаар танилцуулга хийж, санал хүсэлтийг авч, төслийн талбайд ажиллалаа.
✅ Мөн аймгийн цахилгаан шугам сүлжээний газар, хогийн цэг болон хог хаягдлын менежментийн нөхцөл байдалтай танилцлаа.
#НогоонХөгжил