24/04/2025
"Агуа Руми" нэгэн шавийнхаа асуултанд ийн хариулсан нь.
Хор гэж юу вэ?
Хэрэгцээнээс хэтэрсэн бүхнийг хор гэнэ: эрх мэдэл, эд баялаг, өлсгөлөн, шунал, залхуурал, хайр, амбиц, үзэн ядалт гээд энэ мэтээр юу ч байж болно...
Харин айдас..?
Тодорхой бус байдлыг хvлээн зөвшөөрөхгүй байхыг айдас, харин хүлээн зөвшөөрөхийг адал явдал гэнэ!
Атаархал..?
Бусдын сайн сайхныг үгүйсгэхийг атаархал гэнэ. Харин тэр сайн сайхныг нь хүлээн зөвшөөрөхийг урам зориг гэнэ!
Уур хилэн..?
Хянаж үл чадах бүхнээ няцаахыг уур хилэн, харин хvлээн зөвшөөрөхийг хүлцэл гэнэ!
Тэгвэл үзэн ядалт..?
Хүнийг байгаагаар нь хvлээн авахгүй байхыг үзэн ядалт, харин ямар ч нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрөхийг хайр гэнэ!