Interact club of 115

Interact club of 115 Since 2022

Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн ...
11/07/2026

Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Монгол түмний төрт ёс, өв соёл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Эрийн гурван наадамдаа уухай цуурайтуулж, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлж, элгэн садан, анд нөхөд, хамт олонтойгоо инээд баяр дүүрэн, аз хийморь өөдрөг, элбэг хангалуун сайхан наадаарай.🇲🇳

💙 Манай клуб ээлжит төсөл болох “Бид нийгмийг бүтээнэ” аяны хүрээнд сургуулийнхаа зорилтот бүлгийн сурагчдаас өөрийн авь...
03/06/2026

💙 Манай клуб ээлжит төсөл болох “Бид нийгмийг бүтээнэ” аяны хүрээнд сургуулийнхаа зорилтот бүлгийн сурагчдаас өөрийн авьяас чадвараа бусдад таниулж, сайн үйлсэд идэвхтэй нэгдэн, үлгэр дуурайлал үзүүлж буй бяцхан дүү нартаа гарын бэлэг болон талархлын бичиг гардууллаа.
Тэдний хичээл зүтгэл, идэвх санаачилга, хүсэл тэмүүлэл нь бид бүхэнд урам зориг өгч, илүү сайхан нийгмийг хамтдаа бүтээх итгэл төрүүлж байна. Бяцхан дүү нартаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

5 сарын 10-ны өдөр “Ногоон Ази Сүлжээ” ТББ-тай хамтран Төв аймгийн Аргалант суманд очиж, 300 гаруй мод тарьж, нэг га тал...
11/05/2026

5 сарын 10-ны өдөр “Ногоон Ази Сүлжээ” ТББ-тай хамтран Төв аймгийн Аргалант суманд очиж, 300 гаруй мод тарьж, нэг га талбайн моддыг усалж арчиллаа. 🌱

Бид хамтдаа байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж, нэг өдрийг дурсамж дүүрэн, хөгжилтэй, үр бүтээлтэйгээр өнгөрөөлөө.

Мөн бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Mother Club Gerege Rotary-д чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. 🤍

Ирээдүйгээ ногооруулж, илүү сайхан дэлхийг хамтдаа бүтээцгээе 🌿

12-р ангиа төгсөж буй эрхэм интерактчууддаа баярын мэнд хүргэе💐Та бүхний хичээл зүтгэл, нөхөрлөл, дурсамж дүүрэн сурагчи...
08/05/2026

12-р ангиа төгсөж буй эрхэм интерактчууддаа баярын мэнд хүргэе💐
Та бүхний хичээл зүтгэл, нөхөрлөл, дурсамж дүүрэн сурагчийн он жилүүд ийнхүү шинэ амьдралын эхлэл рүү хөтөлж байна. Цаашдын сурлага, ажил хөдөлмөр, хүсэл мөрөөдөл бүхэн нь биелж, үргэлж гэрэлтэй сайхан ирээдүй угтах болтугай. Хонхны баярын мэнд хүргэе✨🎓

17/04/2026

Өнөөдөр бид Зориг сангийн хойно байрлах Монголын Дауны Холбооны дэргэдэх “Инээмсэглэл” coffee shop-ийн гаднах орчныг цэвэрлэж, ханан дээрх самбарыг сэргээн засварлалаа. Энэ нь тэнд ажиллаж буй залуучуудад илүү тухтай, таатай орчин бүрдүүлэхэд хувь нэмэр болсон гэж найдаж байна☺️

  💙💪
14/04/2026

💙💪

📢 Interact Club элсэлт эхэллээ!Өөрийгөө хөгжүүлж, манлайлах чадварт суралцан,шинэ найз нөхөдтэй болж, нийгэмдээ эерэг өө...
12/04/2026

📢 Interact Club элсэлт эхэллээ!
Өөрийгөө хөгжүүлж, манлайлах чадварт суралцан,шинэ найз нөхөдтэй болж, нийгэмдээ эерэг өөрчлөлт хийхийг хүсэж байвал бидэнтэй нэгдээрэй 🌟

📝 Бүртгүүлэхийг хүсвэл
📲 дээрх QR кодыг уншуулна уу
бүртгэлийн хугацаа-( 4.13-4.15 )

2026 оны 4 сарын 8-нд бид клубээ төлөөлөн Жаргалан Эдлэн ахмадуудын асрамжийн газарт очиж, хэрэгцээт зүйлсийн хандив өрг...
10/04/2026

2026 оны 4 сарын 8-нд бид клубээ төлөөлөн Жаргалан Эдлэн ахмадуудын асрамжийн газарт очиж, хэрэгцээт зүйлсийн хандив өргөлөө 🤍
Памперс, сүү, чихэр, жимс, гурил зэрэг өдөр тутамд хэрэгтэй зүйлсийг бэлдэж очсон маань багахан ч гэсэн тус болсон байх гэж найдаж байна🤗
Ахмадуудын инээмсэглэл, дулаан үгс бидэнд илүү их урам өгсөн өдөр байлаа ✨

Өнөөдөр бид хамт ууланд гарч, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Хэдий хүйтэн байсан ч бид хамтдаа дулаан уур амьсга...
04/04/2026

Өнөөдөр бид хамт ууланд гарч, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Хэдий хүйтэн байсан ч бид хамтдаа дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадсан нь хамгийн сайхан нь байлаа 🤍❄️

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Interact club of 115 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category