Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба "Үнэнийг дээдэлж, шударга ёсыг эрхэмлэнэ."

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.......................Монгол Улсын Төсвийн тухай хуулийн...
04/08/2026

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.......................
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу Прокурорын байгууллагын 2027 оны төсвийн төслийг боловсруулсантай холбоотойгоор олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдийн төлөөллөөс санал авч байна.

Хэлэлцүүлгийг 2026 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 11.20 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд зохион байгуулагдана.

https://prosecutor.mn/post/113451

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАНЫ УРИЛГААР БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЛЮСИЕН ВОНГ 2026 О...
03/08/2026

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАНЫ УРИЛГААР БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЛЮСИЕН ВОНГ 2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 28-ААС 31-НИЙ ӨДРҮҮДЭД МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ...................

Энэхүү айлчлал нь Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурорын танхим хооронд 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр улсын прокурорын байгууллагын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага судлах, сургалт зохион байгуулах, прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцахад чиглэсэн юм.

Айлчлалын хүрээнд хоёр улсын ерөнхий прокурор албан ёсны уулзалт хийж, хамтран ажиллах санамж бичигт дурдсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэний дотор хоёр тал харилцан мэдээлэл шуурхай солилцож байх механизмыг тогтоох талаар санал нэгдэн тохиролцов.

https://prosecutor.mn/post/113450

УЛСЫН ХИЛЭЭР МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС НЭВТРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭПрокурорын байгууллага 202...
29/07/2026

УЛСЫН ХИЛЭЭР МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС НЭВТРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдсан 206 хүнд холбогдох 139 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

https://prosecutor.mn/post/113448

“ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭХ” ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНД МОД ТАРИХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭЖЭЭПрокурорын байгууллагаас 2026 оны 06 дугаа...
29/07/2026

“ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭХ” ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНД МОД ТАРИХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭЖЭЭ

Прокурорын байгууллагаас 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 62 хэрэг бүртгэгдэж, нийт 478 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 55 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

https://prosecutor.mn/post/113447

Прокурорын байгууллага 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг ...
28/07/2026

Прокурорын байгууллага 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 42,935 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан байна.

Дээрх хугацаанд 1,269 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1,299 хэрэг шинээр нээж, 487 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

https://prosecutor.mn/post/113446

"ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ХҮН СОГТУУРСАН, МАНСУУРСАН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН” 293 ХҮНД ХОЛБО...
24/07/2026

"ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ХҮН СОГТУУРСАН, МАНСУУРСАН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН” 293 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

https://prosecutor.mn/post/113441

22/07/2026

[English Below]

Өнөөдөр бид зохих үйлдлийг эс үйлдвээс бид үр хойчдоо ямар байгаль дэлхийг өвлүүлэх вэ?

Цөлжилтийн чиглэлээр олон жил судалгаа хийсэн доктор
А. Хауленбек бидэнд юуг сануулж байна вэ?

Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй!

---

If we fail to act today, what kind of world will we leave to our children? Have you thought about it?

Listen to what Dr. A. Haulenbek, who has done an extensive study on desertification, has to share with us.

Прокурорын байгууллага 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байца...
22/07/2026

Прокурорын байгууллага 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 42,249 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,318 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1,179 хэрэг шинээр нээж, 237 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 99, Өмчлөх эрхийн эсрэг 66, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Авлигын эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 5, Эдийн засгийн гэмт хэрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 1 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

https://prosecutor.mn/post/113439

2026 ОНЫ ХАГАС ЖИЛ - ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТ…............Прокурорын байгууллага Эрүүгийн хууль...
10/07/2026

2026 ОНЫ ХАГАС ЖИЛ - ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТ
…............
Прокурорын байгууллага Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зарим тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийг судалж, хэрэгжүүлэх ажил арга хэмжээг тодорхойлж байна.

https://prosecutor.mn/post/113438

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97651-260855

Alerts

Be the first to know and let us send you an email when Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба:

Shortcuts

Share