Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс

Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс 70468101, 70468105

22/06/2026

ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

ЦУОШГ: Өнөөдөр (2026.06.22) байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Ерөө, Хангай нурууны араас усжих Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 50-100 см нэмэгдсэн.

Орхон гол Сүхбаатар сум орчимд олон жилийн дундаж түвшинг 40 см, Ерөө гол үерийн түвшинг 35 см, Хүдэр гол үерийн аюултай түвшинг 50 см даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 23-нд Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 60 см нэмэгдэж, үерийн түвшинг 40 см даван үерлэх төлөвтэй байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
#үерийнаюул
#УрьдчиланСэргийлье
#бүүбас

22/06/2026

Хийлдэг завь, гудас, хөвөгч нь тоглоом биш
#усныосол
#УрьдчиланСэргийлье
#бүүбас

22/06/2026

АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 78 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.15-2026.06.21) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 5 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 59 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.

Нийт дуудлагын 61 нь обьектын гал түймэр, 2 нь үер, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
http://nema.gov.mn/post/176520
#гамшигосол
#7хоногийнтойм

22/06/2026
22/06/2026
22/06/2026

Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
#үерийнаюул
#УрьдчиланСэргийлье
#бүүбас

22/06/2026

#ЦагАгаарынТөлөв
#АюулгүйБайдлааХангая

20/06/2026

Address

Тосонцэнгэл сум
Ulaanbaatar
81081 - 81101

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share