Багануур дүүргийн Татварын хэлтэс

Багануур дүүргийн Татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн мэдээ мэдээлэл Алсын хараа "Олон улсын жишиг татварын алба байх"
Зорилго “Зөвлөн туслагч Татварын алба”

21/08/2026

📣Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ 2026.06.26-ны өдөр эцэслэн баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээр 👇
✅Илүү олон жижиг, дунд бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлтөд хамрагдах боломж бүрдлээ.
#ХэрэгцээндҮндэслэсэнЗөвлөгчАлба

21/08/2026

🚗 АВТО ЗОГСООЛ Ч ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨД ХАМААРНА
🏢 Иргэний хуулийн 84.3-т: "Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна" гэж заасан.
✅ Иймээс орон сууцны доорх болон тусдаа өмчлөх эрхтэй авто зогсоол нь үл хөдлөх эд хөрөнгөд тооцогддог.

📌 Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хөрөнгийн үнэлгээнээс:
0.6% – 2.0% хүртэлх хувь хэмжээгээр тооцож ногдуулна.

📍 Татварын хувь хэмжээг тухайн хөрөнгийн:
• Байршил
• Зориулалт
• Хэмжээ
• Зах зээлийн эрэлт, нийлүүлэлт
зэрэг үзүүлэлтийг харгалзан тогтоодог.

ГАЛТ ЗЭВСГИЙН АЛБАН ТАТВАР🔫 Ямар галт зэвсэгт татвар ногдох вэ?✅ Үзмэр, цуглуулга✅ Спорт, сургалтын зориулалттай✅ Ан агн...
20/08/2026

ГАЛТ ЗЭВСГИЙН АЛБАН ТАТВАР
🔫 Ямар галт зэвсэгт татвар ногдох вэ?
✅ Үзмэр, цуглуулга
✅ Спорт, сургалтын зориулалттай
✅ Ан агнуурын зориулалттай
✅ Харуул хамгаалалтын зориулалттай

📋 Эзэмшигчийн үүрэг
✔️ Галт зэвсгээ бүртгүүлэх
✔️ Шинээр худалдаж авсан, өвлөсөн бол 10 ажлын өдрийн дотор бүртгүүлэх
✔️ Шилжин суурьшвал хуучин бүртгэлээс хасуулж, шинэ газартаа бүртгүүлнэ.
✔️ ТАТВАРАА ТӨЛНӨ.

18/08/2026
ГАЗРЫН ТӨЛБӨР 🏞️ Газрын төлбөр гэж юу вэ?Төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаа...
17/08/2026

ГАЗРЫН ТӨЛБӨР

🏞️ Газрын төлбөр гэж юу вэ?
Төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төлдөг төлбөр юм.
👥 Хэн төлөх вэ?
Газар эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон хуульд заасан гадаадын иргэн, хуулийн этгээд төлнө.
💰 Төлбөрийг хэрхэн тооцдог вэ?
Газрын суурь үнэлгээ, байршил, зориулалт, талбайн хэмжээ зэрэг үзүүлэлтээр тооцно.
📉 Хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг уу?
Тийм. Жишээлбэл:
Малчин өрхийн бэлчээр, хадлангийн газар;
Иргэний ахуйн зориулалтын 0.07 га хүртэлх газрын төлбөрийн 90%;
Зарим боловсрол, соёлын байгууллага болон хуульд заасан бусад тохиолдолд чөлөөлөлт эдэлнэ.
🗓️ Хэзээ төлөх вэ?
Жилийн төлбөрийг улирал бүр тэнцүү хэмжээгээр, дараагийн сарын 20-ны дотор төлнө. Урьдчилан төлөх боломжтой.

14/08/2026

✅Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмших эрхийн газрыг бусдад шилжүүлэхдээ татварын албанд биеэр ирэх шаардлагагүй боллоо.

Address

Baganuur
Ulaanbaatar
12310-0003

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97670213343

Alerts

Be the first to know and let us send you an email when Багануур дүүргийн Татварын хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Багануур дүүргийн Татварын хэлтэс:

Shortcuts

Share