Хөрөнгө оруулалт, худалдааны газар

Хөрөнгө оруулалт, худалдааны газар Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг
Хөрөнгө оруулалт, худалдааны газар.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗРААС "ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...
16/12/2024

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗРААС "ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хэлэлцүүлэгт хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Хөрөнгө оруулалт худалдааны газрын дарга В.Энхбаатар хуулийн төслийн танилцуулга хийж, оролцогчдод мэдээлэл хүргэлээ.

Үүний дараа панел хэлэлцүүлэг болсон бөгөөд тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Б.Мөнхдөл, Дэфакто Институтын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адьяа нар оролцож, хуулийн төслийн талаар оролцогчдын асуултад хариулж, санал хүсэлт авсан юм. Панелистууд хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг яаж шийдвэрлэх талаар өөрийн туршлага, үзэл бодлоо хуваалцлаа.

Хуулийн шинэчлэлээр дараах гол өөрчлөлтүүдийг хийхээр зорьж байна:

1. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тогтвортой байдал:
Хөрөнгө оруулалтын орчин нь тогтвортой байх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, урт хугацааны хөрөнгө оруулалтыг татахад чухал нөлөө үзүүлдэг. Шинэчилсэн хуулиар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү тодорхой, тогтвортой болгож, өөрчлөлт, шинэчлэлүүдийг зөвхөн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах

2. Хууль дээдлэх зарчмыг тусгах:
Хуулийн шинэчлэл нь хууль тогтоомжийг ёс зүйн өндөр стандартад хэрэгжүүлж, хуулийг нэг мөр, хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх зарчмыг чухалчилж байна. Энэ нь хууль хэрэгжүүлэх байгууллагуудын ажилтнуудад хуулийн сахилга бат, үндэсний болон олон улсын хууль эрх зүйн шаардлагад нийцсэн байдлыг хангах зорилготой.

3. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах:
Хуулийн шинэчлэлийн нэг чухал заалт нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах юм. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг дордуулж, өөрчлөлт оруулах хуулийн заалтыг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг баримтлах нь хөрөнгө оруулалтын орчныг илүү баталгаатай болгоно.

4. Гэрээний үүргийн биелэлт:
Хуулийн шинэчлэлээр хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг хатуу биелүүлэх шаардлага тавьж, гэрээний талыг хүлээж авсан бүх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болгох юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид гэрээгээ шударгаар, тодорхой нөхцлөөр хэрэгжүүлэх боломжтой болно.

5. Нээлттэй, ил тод, шуурхай, цахим үйл ажиллагаа:
Хуулийн шинэчлэлийн зорилго нь цахим хэлбэрийг ашиглан ил тод, шуурхай үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхэд оршино. Цахим системийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтын үйл явц илүү нээлттэй, хялбар болно. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын үйл явцыг илүү хурдан, шуурхай болгож чадах юм.

Хуулийн төсөл нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, олон улсын хөрөнгө оруулалтыг татах, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно. Хуулийн шинэчлэл нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчинд ил тод байдал, тогтвортой байдлыг бий болгоход чиглэсэн бөгөөд энэ нь Монгол Улсад бизнесийн орчныг сайжруулахад томоохон алхам болно гэж үзэж байна.

Монгол Улсын хөгжлийн чиглүүлэгч “Алсын хараа 2050” болон бусад бодлогын баримт бичгүүдэд туссан зорилтыг хэрэгжүүлэх “З...
13/12/2024

Монгол Улсын хөгжлийн чиглүүлэгч “Алсын хараа 2050” болон бусад бодлогын баримт бичгүүдэд туссан зорилтыг хэрэгжүүлэх “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах татварын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа хуулиудын эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн төслийг боловсруулж байна.

Та бүхнийг “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлэгт урьж байна.

Бүртгэлийн линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfO0u8-yB7XS0zv3ECjKrohHAZvnvhNOmt446_yRpPgTGGYnw/viewform?usp=header
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

We invite you to participate in the discussion on the Draft Law on Foreign Investment.

Registration link: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfO0u8-yB7XS0zv3ECjKrohHAZvnvhNOmt446_yRpPgTGGYnw/viewform?usp=header

Өнөөдөр " 🇲🇳Монгол-Казахстаны 🇰🇿 хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдааны дараа Хөрөнгө оруулалт, худалда...
28/10/2024

Өнөөдөр " 🇲🇳Монгол-Казахстаны 🇰🇿 хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдааны дараа Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын хорооны дарга Г.А. Оспанкулов болон Казахстаны Гадаад худалдааны танхимын дарга М.Р. Каримсаков нарыг хүлээн авч уулзлаа. 🤝

Уулзалтаар хоёр тал байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хоёр байгууллага Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар хэлэлцэн тохиролцсон нь Монгол, Казахстаны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болж байна. 📝🌍

"Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан боллоо. 🇲🇳🤝🇰🇿Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагий...
28/10/2024

"Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан боллоо. 🇲🇳🤝🇰🇿

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал нь хоёр улсын хоорондын харилцааг хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр МҮХАҮТ-ын их танхимд "Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдааны нээлтэд Казахстан Улсын Цахим хөгжлийн сайд Ж. Мадиев, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Казахстаны Гадаад худалдааны танхимын дарга М. Р. Каримсаков, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В. Энхбаатар, Казахстан Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын хорооны дарга Г. Оспанкулов нар үг хэллээ. Тэд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ бизнесийн боломжуудыг нээх талаар ярилцаж, хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдаа түншлэлийн талаар санал солилцлоо.

Хуралдааны гол зорилго нь Монгол, Казахстаны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн харилцааг гүнзгийрүүлэх явдал юм. Казахстан нь хөдөө аж ахуй, хүнс, гадаад худалдаа, хөнгөн үйлдвэрлэл зэрэг салбарт хөгжиж буй зах зээл бөгөөд энэ хуралдаан нь Казахстан болон Монголын ААН-үүд хоорондын В2В уулзалт зохион байгуулах боломжийг олгож байна. Тус хуралдаан нь хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлоход чухал алхам болж байгаа бөгөөд хоёр орны бизнесийн төлөөлөгчид хоорондоо туршлагаа хуваалцах, шинэ боломжуудыг нээхэд чиглэсэн саналуудаа илэрхийлж байна.
Энэхүү хуралдаан нь бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хоёр улсын эдийн засгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол, Казахстаны харилцааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

📣“Invest Mongolia” хөрөнгө оруулалтын форумыг Нью Йорк хотын “Oculus”  Дэлхийн худалдааны төвд зохион байгуулагдлаа.  ✨Ф...
21/10/2024

📣“Invest Mongolia” хөрөнгө оруулалтын форумыг Нью Йорк хотын “Oculus” Дэлхийн худалдааны төвд зохион байгуулагдлаа.
✨Форумыг нээж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, АНУ-д суугаа Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Майкл С.Клечески нар үг хэлж, форумын үйл ажиллагаа нь хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцоллоо.
“Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, голлох салбарууд” сэдвээр Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Худалдааг дэмжих хэлтсийн дарга О.Эрдэнэбаяр, “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар” сэдвээр Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар танилцуулга хийж, Монголын худалдаа эрхлэгчдийг төлөөлөн “Зочил” ХХК, АНУ дахь “Монголын галлерей” худалдааны төв, “Вэлүү” сан үйл ажиллагааныхаа талаар сонирхолтой илтгэлүүд танилцуулагдлаа.
🇲🇳Форумын үйл ажиллагаа Монголын соёл урлагийн тоглолт, үндэсний хувцасны үзүүлбэрээр үргэлж, арга хэмжээнд оролцогчдод зориулсан нетворкинг уулзалтаар амжилттай өндөрлөлөө.
Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia

“Mongolian Days 2024-North America” арга хэмжээний хүрээнд өнөөдөр Нью-Йорк хотын Oculus World Trade Center-д хөрөнгө ор...
18/10/2024

“Mongolian Days 2024-North America” арга хэмжээний хүрээнд өнөөдөр Нью-Йорк хотын Oculus World Trade Center-д хөрөнгө оруулалт эрэлхийлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр “Монгол улсаас АНУ-д бараа экспортлох нь” сэдвээр гаалийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг "Just Your Broker" компанийн гүйцэтгэх захирал Жермеаль Льюис-Жонсон, “Амазон-цахим худалдаа” сэдвээр Амазон компанийн зөвлөх М.Мөнхбат нар танилцуулга хийлээ.
Энэхүү арга хэмжээ нь бизнес, худалдаа эрхлэгчид АНУ-ын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг хэрхэн зарж борлуулах, гадаад худалдаа эрхлэхэд тулгарч болох бэрхшээл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон үр дүнтэй платформ болж хувирлаа.

Төрийн байгууллагыг төлөөлж Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын төлөөлөл оролцож, сонирхсон асуултад хариулт өглөө.

Энэхүү сургалт нь Монголын бизнес эрхлэгчдэд шинэ боломжуудыг нээн, олон улсын худалдааны мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.

🌍“Mongolian Days 2024 – North America” арга хэмжээ Нью-Йорк хотын Oculus Дэлхийн худалдааны төвд амжилттай эхэллээ. 🇲🇳Ар...
17/10/2024

🌍“Mongolian Days 2024 – North America” арга хэмжээ Нью-Йорк хотын Oculus Дэлхийн худалдааны төвд амжилттай эхэллээ.

🇲🇳Арга хэмжээний нээлтэд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих агентлагийн дарга Я. Эрдэнэсайхан, Нью-Йорк дахь Монгол Соёлын Зөвлөлийн үүсгэн байгуулагч А. Санжаажамц нар оролцож, Монголын соёл, өв уламжлалыг дэлхийд таниулахын зэрэгцээ үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд гаргахын чухлыг онцолж, 3 өдөр үргэлжлэх арга хэмжээнд оролцогчдод амжилт хүслээ.

👗Арга хэмжээний үеэр Монгол үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний дээл хувцас болон байгальд ээлтэй ноолууран бүтээгдэхүүний загварын шоу зохион байгуулагдаж, манай орны соёлын өвийг арга хэмжээнд оролцогчдод танилцууллаа.

Маргааш “Invest Mongolia” хөрөнгө оруулалтын форумаар арга хэмжээ үргэлжилнэ.

#МонголСоёл #НьюЙорк #СоёлынӨв

📢 “Mongolian days 2024” арга хэмжээ Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сурталчлах зорилготой “Mon...
10/10/2024

📢 “Mongolian days 2024” арга хэмжээ

Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сурталчлах зорилготой “Mongolian days 2024” арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 15 – 25 ны өдрүүдэд АНУ-ын Нью Йорк, Канад улсын Торонто хотуудад болно.

👥 Үйл ажиллагаа:
• “Invest Mongolia” хөрөнгө оруулалтын форум
• “Go Mongolia” соёлын арга хэмжээ
• “Made in Mongolia” үзэсгэлэн
Энэхүү арга хэмжээнд 30 гаруй компани, жижиг дунд үйлдвэрийн төлөөлөл оролцож, хөрөнгө оруулалт татах, бизнес уулзалтууд хийх зорилготой.

🌟 “Invest Mongolia” хөрөнгө оруулалтын форумын арга хэмжээг Хөрөнгө оруулалт, худалдааны газар хариуцан зохион байгуулах бөгөөд Монгол Улсын бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулах мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чухал арга хэмжээ юм.
Линк:👇
https://www.mongoliandays.com/

Хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг 'E-mongolia.mn' платформоос авах боломжтой боллоо. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентл...
09/10/2024

Хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг 'E-mongolia.mn' платформоос авах боломжтой боллоо.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Хөрөнгө оруулалт, худалдааны газар" төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчийн тодорхойлолт олгох E-invest.mn цахим үйлчилгээг И-Монгол Академийн 'E-mongolia.mn', 'E-business.mn' цахим үйлчилгээнд нэгтгэлээ.

🌳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр болон “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд ...
08/10/2024

🌳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр болон “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд Хөрөнгө оруулалт, худалдааны газрын хамт олон “Ногоон хэрэм” зурваст 🌲 тарьлаа.

Энэхүү хөтөлбөр нь байгаль орчныг хамгаалах, мод, сөөгний нөөцийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж байна. 🌍

Мод тарих үйл ажиллагаа нь:

🌱 Агаарын чанарыг сайжруулах
🌿 Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх
🦋 Амьтан, ургамлын төрөл зүйлийг хамгаалах зэрэг олон чухал ач холбогдолтой юм.

Энэхүү үйл ажиллагаанд оролцсон хамт олон болон иргэдийн идэвхтэй оролцоо нь байгаль орчноо хамгаалах, ногоон ирээдүйг бий болгоход чухал нөлөө үзүүлэх бөгөөд бидний залгамж хойчдоо экологийн таатай орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулна! 💚

#ТэрбумМод #БайгальОрчин #НогоонХэрэм #МодТарих #ЭкоИрээдүй

Address

Government Premises 11, Sambuu Steet 17, Chingeltei District
Ulaanbaatar
15414

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөрөнгө оруулалт, худалдааны газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share