Хан-Уул дүүргийн цагдаагийн газар

  • Home
  • Хан-Уул дүүргийн цагдаагийн газар

Хан-Уул дүүргийн цагдаагийн газар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын албан ёсны цахим хаяг.

Цагдаагийн албаны эрхэм зорилго: Найдвартай баталгаатай үйлчилгээ-иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг байна. /Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын албан ёсны цахим хуудас/

14/08/2026

📌“Гандантэгчэнлин хийдэд хүн мөнгөө алдсан” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 08 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтаар БНХАУ-ын аялагч үүргэвчнээсээ 2900 юань хулгайд алдсан байна.

Гадаадын жуулчдыг хариуцан явж буй хөтөч та бүхэн аялагч, жуулчидтайгаа олон нийтийн газарт явахдаа мөнгө болон үнэт зүйлээ ил задгай авч явахгүй, цүнх, үүргэвчээ биедээ ойр байлгаж, цахилгаан болон амсрыг сайтар хаах, эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй, сонор сэрэмжтэй байхыг сайтар зөвлөнө үү.

🔺Хүний хөл хөдөлгөөн ихтэй газар анхаарал сарних, үнэт зүйлээ ил задгай авч явах нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоход хүргэдэг.

Сэрэмжээ бүү сулруул!

14/08/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ !!!

⛽ Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэн авах замаар залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Түүнчлэн шатахууны чанар, октаны тоо нь автомашины хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлдөг тул гарал үүсэл, чанар, стандарт тодорхойгүй шатахуун худалдан авч хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Чанарын шаардлага хангаагүй, зориулалтын бус нэмэлт бодис хольсон шатахуун хэрэглэснээр таны автомашины хөдөлгүүрт детонаци үүсэх, хэт халах, эд анги гэмтэх, хөдөлгүүрийн хүчин чадал буурч гэмтэл учрахаас гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор аюултай.

📢Иймд иргэд та бүхэн шатахууныг баталгаатай эх үүсвэрээс худалдан авах, цахим орчин дахь хуурамч зар мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохоос сэрэмжлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

13/08/2026
13/08/2026
13/08/2026

🚨Сэрэмжлүүлэг🚨

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөчихлөө” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Хьюндай Элантра маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.

⚖️Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.

⚠️Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна‼️

13/08/2026
13/08/2026

🇲🇳 ЭРХ ЗҮЙТ ТӨР – ИРГЭНИЙ ИТГЭЛЦЛИЙН РЕФОРМ
📢 “ЯВУУЛЫН ОФФИС” ПҮРЭВ ГАРАГТ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАНА
2026 оны 08 дугаар сарын 13-ны өдөр
📍 Яармагийн хуучин эцсийн автобусны буудал
🕙 11:00–15:00 цагт

Иргэд та бүхэн “Явуулын оффис”-т хүрэлцэн ирж, ХЗДХ яамны харьяа 11 агентлаг, байгууллагын 600 орчим төрлийн үйлчилгээ, лавлагааг авах боломжтой.

🤝 Та бүхнийг хүрэлцэн ирж, хэрэгцээт үйлчилгээ, лавлагаагаа авахыг урьж байна.
Төрийн үйлчилгээ – Иргэнд ойр.

#ИргэнийИтгэлцлийнРеформ
#ЯвуулынОффис
#ИргэнТөвтэйТөр

12/08/2026

🚫 Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шахах, шаардах нь хуулиар хориглосон үйлдэл.

🤝 Хүн бүрийн сонголтыг хүндэтгэе.

📖 Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2 дугаар зүйлд бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шахаж, шаардахыг хориглосон байдаг.

#ХуульМөрдье ⚖️ #ХариуцлагатайИргэн 🤝 #СогтууруулахУндаа #БусдынСонголтыгХүндэтгэе

Address

Хан-Уул дүүрэг, 20 хороо, Улаанбаатар 17042

Alerts

Be the first to know and let us send you an email when Хан-Уул дүүргийн цагдаагийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your organization to be the top-listed Government Service?

Share