Монголбанк /Монгол Улсын Төв банк/

Монголбанк /Монгол Улсын Төв банк/ Монголбанкны албан ёсны фэйсбүүк хуудас
Official page of the Central Bank of Mongolia

Монголбанкны албан ёсны хуудаснаас иргэдийн зохисгүй, зүй бус үг хэллэг ашигласан санал, сэтгэгдлийг устгах болно. From Wikipedia, the free encyclopedia

The Bank of Mongolia, or Mongolbank, is the central bank of Mongolia. The main objective of the Bank of Mongolia is to ensure stability of the Mongolian tögrög. Within its main objective the Bank of Mongolia promotes balanced and sustained deve

lopment of the national economy, through maintaining the stability of money, financial markets and the banking system. In order to implement its objectives as set forth in this law, the Bank of Mongolia shall conduct the following activities:
- Issuing currencies into circulation;
- Formulation and implementation of monetary policy by coordinating money supply in the economy;
- Acting as the Government's fiscal intermediary;
- Supervision of banking activities;
- Organization of inter-bank payments and settlement;
- Holding and management of the State's reserves of foreign currencies.

27/08/2026

Монголбанк /Монгол Улсын Төв банк/- ны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Нанжидын Ургамалсувдтай ярилцлаа.

Сэдэв:
1. Мөнгөний бодлого, төсвийн бодлоготой хэрхэн уялдаж байна вэ?
2. Төв банк яагаад бодлогын хүүгээ нэмсэн бэ?
3. Мөнгөний нийлүүлэлтийг хэн хянах вэ?
4. Төсвийн тодотгол бодлогын хүүд яаж нөлөөлөх вэ?
5. Төв банкны тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ямар өөрчлөлт орсон бэ?

27/08/2026

2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа.

✅Урсгал данс 179 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор сайжрав. Үүнд барааны худалдааны ашиг голлон нөлөөлжээ.

✅Барааны дансны ашиг 4.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Үүнд зэсийн баяжмал, чулуун нүүрсний экспортын өсөлт голлон нөлөөлж, дээрх хоёр бүтээгдэхүүний экспортын орлого нийт 3.7 тэрбум ам.доллароор өссөн бол үйлчилгээний дансны алдагдал 428 сая ам.доллароор, анхдагч орлогын дансны алдагдал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь урсгал дансанд сөргөөр нөлөөлсөн байна.

✅Санхүүгийн данс 613 сая ам.долларын цэвэр орох урсгалтай гарсан ч өмнөх оны мөн үеэс 644 сая ам.доллароор буурчээ. Үүнд Оюу Толгой компани гадаад өр төлбөртөө 2 тэрбум ам.доллар төлсөн нь голлон нөлөөлсөн бөгөөд энэ нь нөгөө талаас Монгол Улсын гадаад өрийг бууруулах эерэг үр дүнтэй.

💰Мөн гадаад валютын улсын нөөц 2025 оны эцсийн 7.0 тэрбум ам.доллароос 2026 оны 6 дугаар сарын эцэст 7.7 тэрбум ам.долларт хүрч, импортын 4.8 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрлээ.

☝Экспортын өсөлт болон барааны худалдааны ашиг эрс нэмэгдсэн нь Монгол Улсын гадаад төлбөрийн байр суурийг сайжруулах гол хүчин зүйл боллоо.

Монголбанк Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д хүрэлцэн ирсэн олон улсын са...
26/08/2026

Монголбанк Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д хүрэлцэн ирсэн олон улсын санхүүгийн байгууллага тус бүрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

https://www.mongolbank.mn/mn/r/12844

#Монголбанк | |

24/08/2026

🍀Монгол Улс 2050 он гэхэд Нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг (Net-zero) байлгах зорилтын хүрээнд цөлжилт, уур амьсгалын эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихийн зэрэгцээ
🌲банк санхүүгийн салбар 2030 он гэхэд нийт зээлийн 10 хувийг ногоон зээлд хүргэх, 50 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна.

Европын Холбооны банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв Монголбанкны Тэргүүн ...
21/08/2026

Европын Холбооны банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Обрущанский Борбала Анна, Унгарын Элчин сайдын яамны төлөөлөл болон KPMG Hungary-ийн ахлах захирал, Төв, Зүүн Европын санхүүгийн байгууллагуудын нэгдэл, худалдан авалтын зөвлөх үйлчилгээний дарга Тамаш Симоньи нартай уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өмч хувьчлалын үйл явцад олон улсын туршлага, зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ.
KPMG Hungary-ийн төлөөлөл өмч хувьчлал, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр хуримтлуулсан туршлага болон Европын Холбооны санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааны сүлжээнд тулгуурлан холбогдох байгууллага, хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх боломжтойг илэрхийлэв.
Талууд цаашид мэдээлэл, туршлага солилцож, холбогдох байгууллагуудын харилцаа холбоог дэмжих замаар хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг хамтран судлахаар санал нэгдлээ.

#Монголбанк | |

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Тэрбум мод” сангаас “Хотын ногоон б...
21/08/2026

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Тэрбум мод” сангаас “Хотын ногоон байгууламжийн сайн туршлагууд” сэдэвт салбар хуралдааныг зохион байгууллаа.
https://www.mongolbank.mn/mn/r/12803

#Монголбанк | |

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Тэрбум мод” сангаас “Хотын ногоон байгууламжийн сайн ту ...

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Мо...
21/08/2026

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монголбанк оролцож, Монгол Улсын тогтвортой, ногоон санхүүжилтийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтыг дотоод, гадаадын төлөөлөгчдөд танилцууллаа.
https://www.mongolbank.mn/mn/r/12802

#Монголбанк | |

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монголбанк оролцож, Мо ...

21/08/2026
Монголбанк өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16:00–18:00 цагийн хооронд COP17-ын Цэнхэр бүсэд Үндэсний б...
20/08/2026

Монголбанк өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16:00–18:00 цагийн хооронд COP17-ын Цэнхэр бүсэд Үндэсний болон олон улсын хүндэт зочид, төлөөлөгчдөд тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилга болон голлох ололт амжилтаа танилцуулна. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Байршил: COP17-ын Цэнхэр бүс S-20, S-23 дугаар павильон

#Монголбанк | |

🍀НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын албан ёсны тусгай арга хэмжээ болох “...
19/08/2026

🍀НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын албан ёсны тусгай арга хэмжээ болох “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр оролцлоо.

🌳Хоёр өдөр үргэлжлэх тус форумаар Монгол Улсын газар, ус, бэлчээр, уур амьсгал, биологийн олон янз байдлын зорилтуудыг бодит хөрөнгө оруулалттай холбох бодлого, санхүүгийн шинэ хэрэгсэл, түншлэлийн боломжуудыг хэлэлцэж байна. Түүнчлэн байгаль хамгааллын урт хугацааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон зах зээлд суурилсан санхүүгийн хэрэгслүүдийг үр ашигтай уялдуулах асуудалд анхаарч байна.

Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/12763

#Монголбанк | |

Address

Baga Toiruu 3
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97611310081

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголбанк /Монгол Улсын Төв банк/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголбанк /Монгол Улсын Төв банк/:

Shortcuts

Share