Мэдээлэл түгээх хуудас

Мэдээлэл түгээх хуудас Мэдээлэл дамжуулах хуудас

27/08/2026

🚀 ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БИЗНЕСИЙН 4 ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Бизнесээ дараагийн түвшинд гаргах хүсэлтэй бизнес эрхлэгчид, энтрепренёр, бичил, жижиг бизнесүүд болон гарааны бизнесүүдэд зориулсан Өсөлт Хөгжлийн Төвийн Бизнесийн 4 хурдасгуур хөтөлбөр-ийн нэгдсэн бүртгэл эхэллээ.
📌 Энэ удаад дараах 4 чиглэлийн хөтөлбөрт оролцогчдыг бүртгэнэ:
🔹 GROWTH-LAB
Бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэлт, хэрэглэгчийн ойлголт, туршилт, сайжруулалт
🔹 GROWTH-AI
AI-д суурилсан борлуулалт, маркетинг, контент хөгжүүлэлт, дижитал сувгийн хэрэглээ
🔹 GROWTH-FIN
Санхүүгийн бэлэн байдал, төлөвлөлт, мөнгөн урсгал, өртөг, үнэ тогтоолт
🔹 GROWTH-CORE
Бизнесийн засаглал, суурь чадамж, үйл ажиллагаа, баг, процесс, бизнесийн бичиг баримт бүрдүүлэлт, тендер
📝 Хөтөлбөрт хамрагдах оролцогчдыг бүртгэл болон дараагийн шатны pitch танилцуулга-аар сонгон шалгаруулна.
📅 Бүртгэлийн эцсийн хугацаа: 9 сарын 6
🎤 Pitch танилцуулга: 9 сарын 14–20-ны хооронд
👥 Сонгогдсон оролцогчид хөтөлбөрийн хуваарийн дагуу сургалт, воркшоп, менторинг, бизнес зөвлөгөөнд хамрагдана.
🚀 Одоо бүртгүүлээд бизнесийнхээ дараагийн өсөлтийг эхлүүлээрэй.
🔗 Бүртгэл: https://forms.gle/31mdanNPcG9q4Dd2A
📍 Байршил: Баянхошуу бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төв
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 7722-2210
#ӨсөлтХөгжлийнТөв #БизнесХөгжил #ХурдасгуурХөтөлбөр

11/08/2026

ц🔎 ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОХ ЗАМД ХАМТДАА

15-21 насны хүүхэд, залуучуудад зориулсан "ГРУПП КӨҮЧИНГ" дахин зарлагдаж байна.

Заримдаа бидэнд зөвлөгөө биш, зүгээр л сонсох хүн, ойлгох орчин, өөрийгөө нээх боломж хэрэгтэй байдаг.

Энд бид хамтдаа:
✨ Өөрийгөө илүү сайн ойлгоно
✨ Мэдрэмж, бодлоо зөв илэрхийлж сурна
✨ Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлнэ
✨ Зорилго, хүсэл мөрөөдлөө тодорхойлно
✨ Бусдыг сонсож, ойлгож суралцана
✨ Өөрчлөлт хийх жижиг алхмаа хамтдаа олно

📍 Байршил: Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан, Америк төв

📅 Өдөр: Лхагва гараг бүр
🕒 Цаг: 15:00 цагт

Оролцоо үнэ төлбөргүй
Өөрийн таньж мэдэх, бодлоо хуваалцах, шинэ өнцөг олж авахыг хүсэж байгаа бол Бидэнтэй нэгдэж бүртгүүлээрэй.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf2AhBCLEs-u_9knm49zI83CeFErRe8YmemuabqQk0Rj5FEcw/viewform?


06/08/2026
05/08/2026

Stanford Engineering Everywhere (SEE)

Стэнфордын Их Сургуулийн инженер, компьютерийн ухааны хичээлүүдийг үнэ төлбөргүй сурах боломжтой албан ёсны сайт.
https://see.stanford.edu/Course

Уг сайтаас:
- Бүрэн лекцийн видео
- Лекцийн слайдууд
- Гэрийн даалгавар
- Хичээлийн хөтөлбөр
- Шалгалтын материалууд
- PDF болон бусад материалыг татах боломжтой байдаг.

Хэдийгээр шинэ хичээл нэмэгдэхээ больсон (туршилтын төсөл дууссан) ч эдгээр нь Стэнфордын хамгийн чанартай сонгодог инженерийн курсуудын нэг хэсэг тул өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр байдаг.

Ерөнхийдөө англи хэлээ сайжруулахад ийм төрлийн сайтуудад байх хичээлүүд маш сайн туршлага болдог. Жишээ нь, бодит их сургуулийн англи хэл сонсоно, академик үгийн сан маш сайн нэмэгдэнэ, лекц + PDF-г зэрэг ашиглаад shadowing, note-taking хийхэд тохиромжтой. IELTS болон цаашдын их сургуулийн хичээлд бэлдэхэд ч хэрэгтэй.

Өөр ижил төрлийн шилдэг их дээд сургуулийн үнэгүй хичээлүүд багтсан платформууд:

1. MIT Blossoms (STEM Lessons) https://blossoms.mit.edu/
2. MIT OpenCourseWare https://ocw.mit.edu/
3. Open Yale Courses https://oyc.yale.edu/
4. Harvard Online (Free Courses) https://pll.harvard.edu/catalog/free
5. Carnegie Mellon Open Learning Initiative (OLI) https://oli.cmu.edu/
6. MIT Open Learning Library https://openlearninglibrary.mit.edu/
7. OpenLearn (The Open University) https://www.open.edu/openlearn/
8. OpenLearn Create https://www.open.edu/openlearncreate/

05/08/2026
31/07/2026
06/07/2026

Ажиа Гэгээний нэрэмжит “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөр 2026-2030 оны тэтгэлэгт шилдэг сурагчдаа шалгаруулах бүртгэл нээгдлээ.

“Зөв Тэтгэлэг Сан” байгуулагдсанаас хойш өнгөрсөн 7 жилийн хугацаанд жил бүр сонгон шалгаруулалт явуулан одоогоор нийт 133 оюутанд тэтгэлэг олгосон байна. 2019 онд 10 оюутан, 2020 онд 15 оюутан, 2021 онд 14 оюутан, 2022 онд 30 оюутан, 2023 онд 33 оюутан, 2024 онд 16 оюутан, 2025 онд 15 оюутан шалгарсан ба нийт 8 их сургуулийн 30 гаруй мэргэжлийн чиглэлээр оюутнууд суралцаж байна.

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл, бусдыг хайрлан эх орон, амьдарч байгаа орон нутаг, олон нийтэд, соёл, өв уламжлалд чиглэсэн аливаа ажилд тэргүүлж буй хэдий ч ар гэрийн санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа төгсөх ангийн сурагчдад боломж олгож, тэднийг эх орныхоо соёл, уламжлал, байгаль орчин, ард иргэдийн төлөө ажиллаж хувь нэмэр оруулах зүрх сэтгэлтэй иргэн болоход нь хөхүүлэн дэмжих зорилготой юм.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгээс гадна дараах чиглэлээрх сургалт, үйл ажиллагаанд хамрагдана. Үүнд:
-Монголынхоо соёл өв уламжлал, байгаль орчин, хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн эмзэг бүлэгт туслах зэрэг сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах замаар эх оронч, энэрэнгүй зөв үзэл хандлагатай болж төлөвших;
-Тэтгэлгээр сурсныхаа дараа улс эх орныхоо хөгжилд сурсан мэдсэнээрээ хувь нэмэр оруулах;
-Төсөл санаачлан бичиж хэрэгжүүлэх;
-Багаар ажиллах чадварт суралцах;
-Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын дуу хоолойг нийтэд хүргэх, зөв хандлага мэссеж түгээх замаар олон нийтдээ нөлөөлөх зэрэг болно.

2026-2030 оны тэтгэлэгт шалгарах шилдэг сурагчдын бүртгэл 2026 оны 07 сарын 06-нд эхэлж 07 сарын 17-ны 23:59 цагт хаагдана.

Хэн хамрагдаж болох вэ?
-Монгол улсын 17-18 настай иргэн
-Монгол улсын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцахаар эрхээ/батламжаа авсан байх
-Сурлагын дүн 70 ба түүнээс дээш байх,
-Ямар нэгэн төрлийн урлаг, спортоор хичээллэдэг байх

Сонгон шалгаруулалтын үе шат
1. Эхний шатны шалгаруулалтыг өргөдлийн цахим маягтыг хэрхэн бөглөсөн байдал, бүрдүүлсэн материал болон эсээнд үндэслэн явуулна.
2. Хоёрдугаар шатанд нийгмийн сайн дурын ажил хийлгэх мөн сэтгэлзүйн тестэнд оруулдаг ба тухайн оролцогчийн гүйцэтгэл болон зан чанар, хандлагад суурилан шалгаруулдаг. Үүн дээр нэмээд оролцогч бүрийн ар гэрийн нөхцөл байдалтай танилцдаг. Энэ нь санхүүгийн баримтууд мөн эцэг эхийн дэмжлэг зэргийг зөв зүйтэй дүгнэхэд тус болдог.
3. Сүүлийн шатны шалгаруулалтад оролцогч асран хамгаалагчийн хамтаар ярилцлаганд ордог.

Бид бүртгэлд шаардагдах зүйлс болон бусад мэдээллийг фэйсбүүк хуудас дээрээ оруулсан байгаа.

Өргөдөл илгээх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdB_pwcnLCYifty_Re5HE3w8hdc76vGSu-0cKk-4cq9syTfKA/viewform?usp=header

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэдээлэл түгээх хуудас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share