14/05/2021
БАЯРАА ӨӨРӨӨ ШИРЭЭН ДЭЭРЭЭС УНАЧИХСАН ШД
Баяраа өөрөө ширээн дээрээс унасныг бүгд харсан даа. Энэ Ардчилсан нам өөрсдийнхөө голыг гогодсоныг ч бүгд харсан. Баттулгыгаа нэр дэвшүүлэхгүй байх юмыг З.Энхболд эд нар өөрсдөө л хийсэн.
Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Тийшээ нэр дэвших гээд байгаа юм бол наад намаа эхлээд эв нэгдэлтэй болгочих Алтанхуягаа!
Монголчууд хавь ойроор агсам согтуу тавьж явдаг хүнээр хүргэнээ хийж охиноо өгөх дургүй байдаг даа. Тэрэнтэй адилхан намаа түйвээж яваа улсуудаар төрийн тэргүүн хийж орой дээрээ залах нь юу л бол доо.
Энэ ард түмэн чинь тэр тал дээрээ харин ч нэг ухааны цараатай.
Дотоод ялзралдаа халуурч байгаа нь Ардчилсан намын зовлон болохоос төрийн зовлон биш. Ард түмний зовлон бүр ч биш.
Харин дэлхий даяар нь хүчин мөхөстүүлээд байгаа цар тахалын ард хохирол багатайхан гарах нь төрийн зовлон байх. Энэ хэд ингэж талбай дээр эрх мэдлийн төлөө өлсөж байхын оронд сонгогдсон тойрогт нь өдөр бүр өлсгөлөнгийн байдалтай байгаа айл өрхүүдээ ядуурлаас гаргах тухай ажиллаж байвал дээр сэн уг нь.
Үгүй ядахнаа саяхан өлсгөлөн зарлаад дөнгөж нэг муу гэдэс орж байгаа босоо Ганбааг чирээд өлсчихдөө яахав дээ. Наад муу амьтан чинь өвөлжингөө улс төржиж, намуудын хооронд цам харайж гүйсээр арай гэж онд орсон юм байгаа шд.