Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ, Government Organization, Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж, Радио телевизийн үндэсний сүлжээний байр, 2 давхарт, Ulaanbaatar.

Иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх байгууллага юм.

24/08/2026

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд нар Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.

Дэлгэрэнгүйг:

🌐 https://mddic.gov.mn/mn/

24/08/2026

COP17-ЫН 8 ДАХЬ ӨДӨР | ӨНДӨР ДЭЭД ТҮВШНИЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ

18/08/2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай зохион байгуулагдаж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагууд хурлын хүрээнд “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж, Монголын технологи, эрдэм шинжилгээ, хувийн хэвшлийн төлөөллүүд хиймэл оюуны шинэлэг шийдэл, туршлагаа хуваалцлаа.

Хиймэл оюун, дижитал шилжилтийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр кибер болон мэдээллийн аюулгүй байдал улам чухал болж байгааг оролцогчид онцоллоо.

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь чиг үүргийнхээ хүрээнд тус хурлын техник, технологи, зохион байгуулалт болон мэдээллийн аюулгүй байдлын хүрээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

INVITATION   🇲🇳🌏
17/08/2026

INVITATION 🇲🇳🌏

INVITATION

​✅ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ.

✅Дэлхийн 197 орны төлөөлөл хуран чуулсан энэхүү бага хурлын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зохион байгуулж буй арга хэмжээнд урьж байна.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ

🇲🇳

17/08/2026
КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛ МЭДЭЭЛЭХ🛡️Кибер халдлага гэж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний кибер аюулгүй байдлыг алдагд...
17/08/2026

КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛ МЭДЭЭЛЭХ

🛡️Кибер халдлага гэж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний кибер аюулгүй байдлыг алдагдуулах зорилго бүхий үйлдлийг;
🛡️Кибер зөрчил гэж мэдээллийн системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдалд заналхийлж байгаа аливаа үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
Кибер халдлага, зөрчил үүссэн, үүссэн байж болзошгүй тохиолдолд та Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд дараах сувгаар мэдээлнэ үү.

☎️113
🌐113.mn

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 22.2.1-т заасан иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчил эсвэл түүний болзошгүй тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авах ба түүнийг таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

17/08/2026

#ШУУД: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал ( ) нээлт

[English below]“НОГООН ХИЙМЭЛ ОЮУН, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН ШИНЖЛЭХ УХААН” АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА НҮБ-ын Цөлжилттэй тэмц...
14/08/2026

[English below]
“НОГООН ХИЙМЭЛ ОЮУН, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН ШИНЖЛЭХ УХААН” АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай арга хэмжээ 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдана.

Тус арга хэмжээний хүрээнд ногоон технологи, хиймэл оюун, дижитал инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнес болон технологийн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэлэг шийдлүүдээ танилцуулна. Мөн технологи, инновацыг ашиглан тогтвортой хөгжлийг дэмжих боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцож, туршлага хуваалцах юм.

Жич: Bluezone-руу нэвтрэх эрхтэй байх ёстойг анхаарна уу.

📅 Огноо: 2026 оны 8 дугаар сарын 18
📍 Байршил: Цэнхэр бүс, Монгол Улсын өргөө (Улаан гэр)

Ногоон хөгжил, дижитал шилжилтийг дэмжих шинэлэг технологи, шийдлүүдтэй танилцаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх тус арга хэмжээнд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

YOU ARE INVITED TO THE “GREEN AI, DIGITAL TRANSFORMATION AND SCIENCE” EVENT

As part of the 17th Session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17), a special event titled “Green AI, Digital Transformation and Science” will be held on 18 August 2026.

The event will bring together startups and technology companies working in the fields of green technology, artificial intelligence, and digital innovation to showcase their products, services, and innovative solutions. Participants will also exchange ideas and experiences on how technology and innovation can contribute to sustainable development and explore opportunities for future collaboration.

Please note: Participants must have valid access to the Blue Zone to attend the event.

📅 Date: 18 August 2026
📍 Venue: Blue Zone, Mongolia Pavilion (Red Ger)

We warmly invite you to join us to discover innovative technologies and solutions supporting green development and digital transformation, connect with industry stakeholders, and explore new opportunities for collaboration.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park
COP17 Mongolia

ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ🚨Цахим залилангийн хохирогч болсон даруйдаа:• Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон...
13/08/2026

ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ

🚨Цахим залилангийн хохирогч болсон даруйдаа:
• Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон
• Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51265666 дугаарт нэн дариу хандана уу.

🛡️Таны болон танай байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд кибер халдлага, зөрчил илэрвэл:
• 113 тусгаар дугаарт ажлын цагаар
• 113.mn сайтаар нэн дариу мэдээлнэ үү.

Шуурхай мэдээлснээр таны алдсан мөнгөн дүнд хязгаарлалт тогтоох, цаашдын эрсдэлээс сэргийлэх боломжтой.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

#ЦахимЗалилангаасСэргийлье #КиберАюулгүйБайдал #КиберГэмтХэрэг #ЦахимОрчиндӨөрийгөөХамгаалъя

11/08/2026

📢 ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ: E-MONGOLIA СИСТЕМЭЭР КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧЛИЙГ МЭДЭЭЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО🔐

💻 Иргэн, аж ахуйн нэгжүүд кибер халдлага, зөрчилд өртсөн, эсхүл сэжигтэй тохиолдол илэрсэн үед холбогдох:
📎 мэдээлэл
🖼 зураг
📄баримт бичиг
🗂 лог
📌бусад нотлох материалыг E-Mongolia системээр дамжуулан цахимаар хүргүүлэх боломжтой боллоо.

🔄 Ирүүлсэн мэдээллийг шийдвэрлэх үе шат:
1️⃣ Мэдээллийг хүлээн авах,
2️⃣ Бүртгэх,
3️⃣ Холбогдох журмын дагуу хянан шийдвэрлэх,
4️⃣ Шаардлагатай зөвлөмж, хариу мэдээллийг эргэн хүргэх.

🙌 Кибер аюулгүй байдлаа хамгаалахад хамтдаа хувь нэмрээ оруулцгаая!

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ

Address

Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж, Радио телевизийн үндэсний сүлжээний байр, 2 давхарт
Ulaanbaatar
15160

Alerts

Be the first to know and let us send you an email when Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ:

Shortcuts

Share