Цаг уур, орчны шинжилгээний газар

Цаг уур, орчны шинжилгээний газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газар Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

🇲🇳COP17: Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хү...
28/08/2026

🇲🇳COP17: Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд хамтран ажиллаж, хурлыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллагуудад талархал илэрхийллээ.
Хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалт, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн бүхий л байгууллага, хүмүүст ЦУОШГ-ын хамт олон дахин талархал илэрхийлж байна.

🇲🇳COP17: “ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА✅Цаг уур, орчны шинжилгээний газар “Шамбала ...
28/08/2026

🇲🇳COP17: “ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
✅Цаг уур, орчны шинжилгээний газар “Шамбала Карбон Оффсетс" ХХК-ийн “Шамбала 2056 төсөл”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү Санамж бичгийн хүрээнд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт ЦУОШГ-ын мэдэлд ажиллаж буй Дэлхийн агаар мандлын ажиглалтын системийн Хүлэмжийн хийн агууламж тодорхойлох цэг, Шороон шуурганы босоо тархалтыг тодорхойлох Лидар системийн хяналт мониторингийн хоёр цэг болон “Шамбала” төслийн талбайн судалгааны станцын үйл ажиллагаа, мэдээлэл, өгөгдөлд түшиглэн холбогдох хууль тогтоомжид нийцсэн туршилт, судалгааг хамтран зохион байгуулах, хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн тооцоолол, хяналт-шинжилгээ, тайлагналын чадавхыг бэхжүүлэх юм.

COP17 Mongolia
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

27/08/2026

🇲🇳COP17: ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх газрын дарга Л.Оюунжаргал: Цаг уур, орчны шинжилгээний газар нь эрт сэрэмжлүүлэх тогтолцоог улам боловсронгуй болгож, мэдээлэл боловсруулах хурд, технологийн чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн хэрэгцээ, онцлогт нийцсэн ойлгомжтой, хүртээмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийг зорьж байна.

COP17 Mongolia
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

27/08/2026

🇲🇳COP17: “Метео-Франц Интернэшнл” компанийн бүсийн менежер Дэвид Бусиг: Хамтын ажиллагааны хүрээнд цаг агаарын урьдчилсан мэдээ болон эрт сэрэмжлүүлэх нэгдсэн системийг сайжруулна.

COP17 Mongolia
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Ambassade de France en Mongolie

26/08/2026

🇲🇳COP17: НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд ““Цөлжилтийн эсрэг мэргэжлийн туршлага, мэдлэгийг нэгтгэх нь: Франц–Монголын хамтын ажиллагаа” сэдэвт зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Франц–Монголын энэхүү хамтын ажиллагаа нь шинжлэх ухаан, технологи, мэргэжлийн туршлагыг хослуулан, уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийн эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, Монгол Улсын үндэсний чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

COP17 Mongolia
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Battulga Erkhembayar
Ambassade de France en Mongolie

26/08/2026

🇲🇳COP17: Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга: Монгол Улс, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /UN ESCAP/, БНХАУ, Япон, БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны Нарийн бичгийн дарга нарын газар хамтран элсэн болон шороон шуурганы асуудлаар Зүүн хойд Азийн бүс нутгийн санаачилга дэвшүүллээ.
Ойрын 10 жилд талууд хамтран Монгол дахь шороон шуурганы эх үүсвэрүүдийг нарийвчлан хянах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, эх үүсвэрийг сааруулах чиглэлд хамтран ажиллана.

COP17 Mongolia
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
Battulga Erkhembayar

26/08/2026

🇲🇳COP17: НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн ба Зүүн-Хойд Азийн бүсийн төвийн захирал Б.Ганболд: Элсэн болон шороон шуурга нь байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдал төдийгүй бүс нутгийн эдийн засгийн өсөлт, хүн амын эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулж буй стратегийн хэмжээний сорилт болж байна.

26/08/2026

🇲🇳COP17: Зүүн хойд Азийн бүс нутаг дахь шар шороон шуургатай тэмцэх санаачилга хэрэгжсэнээр Монгол улсын үндэсний ус цаг уур, орчны шинжилгээний салбарын мониторингийн болон урьдчилан мэдээлэх чадавхи сайжирч, зүүн хойд азийн бүс нутгийн тогтвортой хөгжил, байгаль орчны аюулгүй байдалд хувь нэмэр оруулна.

COP17 Mongolia
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
Battulga Erkhembayar

25/08/2026

🇲🇳COP17: БНХАУ, Япон, БНСУ-ын "Гурав + X" механизмын гол түнш орны хувьд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар хамтран "Бүс нутгийн элсэн ба шороон шуурганы эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг бэхжүүлэх санаачилга"-ыг албан ёсоор танилцууллаа.

25/08/2026

🇲🇳COP17: ЦУОШГ, ФРАНЦЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ХАМТРАН ЭРТ СЭРЭМЖЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗЭРЭГЦЭЭ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

COP17 Mongolia
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Ambassade de France en Mongolie

Address

Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 5, Цаг уур, орчны шинжилгээний газар
Ulaanbaatar
15160

Alerts

Be the first to know and let us send you an email when Цаг уур, орчны шинжилгээний газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Цаг уур, орчны шинжилгээний газар:

Shortcuts

Share