ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРЭГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРЭГ . . . Монгол Улсын Зэвсэгт хүчин нь бүтээн байгуулалтын ажилд оролцох үүрэгтэй . . .
/Зэвсэгт хүчний тухай хуулиас/

06/08/2026

📌2025 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний 017 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдан Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний-цэргийн үүргээ нэр төртэй биелүүлсэн оюутан цэргүүдийг цэргийн албанаас бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээг амжилттай болж өндөрлөлөө.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 065 ДУГААР АНГИЙН … ДУГААР БАЙГУУЛАМЖИЙН ШТАБЫН БАЙРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 85 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА📌Зэвсэгт...
28/07/2026

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 065 ДУГААР АНГИЙН … ДУГААР БАЙГУУЛАМЖИЙН ШТАБЫН БАЙРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 85 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

📌Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн … дугаар тусгай байгууламжид ажиллаж, тус байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
📌Энэ үеэр БИЦУГ-ын дарга барилгын ажлын гүйцэтгэлт, чанар, төлөвлөгөөт ажлын хэрэгжилт болон алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгсний зэрэгцээ бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх талаар нийт бие бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө.
📌Тус штабын байрын барилгын ажлыг Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлт одоогоор 85 хувьтай явагдаж байна.
📌Шинээр баригдаж буй штабын байрын барилга нь 30х15 метрийн хэмжээтэй, хоёр давхар, төмөр бетонон цутгамал хийцтэй бөгөөд халаалтын системийг цахилгаан соронзон индукцийн бойлуурт суурилан бүрэн шийдвэрлэсэн нь эрчим хүчний үр ашиг, эдийн засгийн хэмнэлтийг нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн барилгын жишиг технологийг нэвтрүүлж буйгаараа онцлог байна.
📌Уг штабын байр ашиглалтад орсноор Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн … дугаар тусгай байгууламжийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, удирдлага, зохион байгуулалт, өдөр тутмын үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

ҮНДЭСНИЙ СПОРТЫН ТӨРӨЛД АМЖИЛТ ГАРГАЛАА         Баянхонгор аймгийн түүхт 85 жилийн ойн баяр наадамд Зэвсэгт хүчний Барил...
27/07/2026

ҮНДЭСНИЙ СПОРТЫН ТӨРӨЛД АМЖИЛТ ГАРГАЛАА
Баянхонгор аймгийн түүхт 85 жилийн ойн баяр наадамд Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын харьяа 339 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн амжилттай оролцож, бахдам амжилт гаргалаа.
Тухайлбал, Үндэсний сурын харвааны төрөлд Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн ажилтан, алба хаагч, Монгол Улсын мэргэн спортын мастер Сүхбатын Тогоохүү тэргүүн байр эзэлж, ур чадвар, цэц мэргэнээ гайхуулсан бол шагайн харвааны төрөлд тус ангийн "Номгон" баг хүрэл медаль хүртэж наадамчин олныг баясгав.
Ийнхүү Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн баг, тамирчид Баянхонгор аймгийн түүхт 85 жилийн ойн баяр наадамд амжилттай оролцож цэргийн алба хаагчдын спортын ур чадвар, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг уламжлалыг иргэд, олон нийтэд амжилттай сурталчлан таниуллаа.
БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ТУСГАЙ БАТАЛЬОН

ҮБХИС-ИЙН “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ...        УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сай...
21/07/2026

ҮБХИС-ИЙН “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ...
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут 2026 оныг “Хүн төвтэй хөгжил–Шинэчлэлтийн жил” болгон зарлаж, салбарын хэмжээнд “Эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлнэ” гэсэн эрхэм зорилтыг дэвшүүлсэн.
Тэгвэл энэ өдөр Батлан хамгаалахын сайдын санаачилгаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд ҮБХИС-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэж, Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн барилга угсралтын ажлыг эхлүүллээ.
“Эрүүл мэндийн төв” ашиглалтад орсноор ҮБХИС-ийн алба хаагч, сонсогч, сурагч, хугацаат цэргийн алба хаагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай, чанартай хүргэх боломж бүрдэж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг шинэ түвшинд хүргэх ач холбогдолтой болох юм.
Тус төвийн шав тавих ёслолын ажиллагаанд БИЦУГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа, БХЯ-ны БХЗГ-ын дарга бригадын генерал М.Мөнхбаяр, ҮБХИС-ын захирал бригадын генерал Т.Буянбат тэргүүтэй албаны төлөөлөл оролцлоо.

18/07/2026

"БЭСРЭГ НААДАМ”-ААР…
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 110 дугаар анги хугацаат цэргийн алба хаагчдынхаа дунд үндэсний өв соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Цэргийн бэсрэг наадмыг ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж ангийн захирагч хурандаа Б.Бодьхүү нийт бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагчдад Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэн, Монгол төрийн төрт ёс, үндэсний өв уламжлалаа эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, сахилга, хариуцлага, цэргийн эрдэм чадвараа улам төгөлдөржүүлэн албаа нэр төртэй хаахыг хүсэн ерөөв.
Цэргийн бэсрэг наадмын хүрээнд хүчит 32 бөхийн барилдаан, шагайн харваа, шагай шүүрэх зэрэг үндэсний спортын тэмцээнүүдийг зохион байгуулж, хугацаат цэргийн алба хаагчид авхаалж самбаа, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Бэсрэг наадмын төгсгөлд тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон цэргийн алба хаагчдыг ангийн удирдлагаас медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнан урамшууллаа.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 110 ДУГААР АНГИ

Address

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Барилга-инженерийн цэргийн удирдах газар
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРЭГ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРЭГ:

Shortcuts

Share

Category