24/07/2026
ЭМГЭНЭЛ
Бидний дотны хүн, журмын нөхөр, хамтран зүтгэгч, Өмнөговь аймгийн Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Булган сумын Монгол Ардын Намын хорооны дарга Батсүрэнгийн Дамдинсүрэн 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зуурдаар таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Эрхэм журмын нөхөр Б.Дамдинсүрэнгийн хөдөлмөрч хичээнгүй, шударга зарчимч, тууштай, нөхөрсөг, алиа хошин зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ахан дүүс, найз нөхөд, хамтран ажиллаж байсан нийт хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МА НИ БАД МЭ ХУМ
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО