Баянзүрх дүүрэг Монгол Ардын Нам

Баянзүрх дүүрэг Монгол Ардын Нам Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны албан ёсны хуудас

Монгол Ардын Нам нь 1921 онд ард түмнийхээ тэмцлийг манлайлан удирдаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн бататгаж, ээдрээ төвөгтэй цаг үеийн сорилт бэрхшээлийг даван туулж, 1990 оны ардчилсан хувьсгалын үйлсэд тэргүүлэх үүрэгтэй оролцож, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх, эх ороноо хөгжил дэвшлийн замд хөтлөн, түүхэн их үйлсийг бүтээсэн.

Монголын улс төрийн ууган байгууллага бил

ээ.

Монгол Ардын Нам нь МАХН-ын зүй ёсны эхлэл ба үргэжлэл бөгөөд Монгол Улсын тусгаар тогтгол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн ардчиллын /социал-демократ/ үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн.

31/07/2025
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.Эрхэм хүндэт Баянзүрх дүүргийн иргэд, ажилтан албан хаагчид, үе үеи...
14/04/2025

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

Эрхэм хүндэт Баянзүрх дүүргийн иргэд, ажилтан албан хаагчид, үе үеийн бүтээн байгуулагчид Та бүхэндээ Баянзүрх дүүргийн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!

Хөдөлмөр, бүтээл, хөгжил дэвшлийн бахархалт замналаар 60 жилийг туулж, нийслэлийн хамгийн том дүүрэг болон хөгжсөн Баянзүрх дүүрэг бол манай нийслэлийн зүрх нь болсон бүс нутаг юм. Энэ түүхэн хугацаанд хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, соёл боловсрол, эрүүл мэндийн салбарт хийсэн олон ажлууд нь өнөөдрийн хөгжил дэвшлийн бат үндэс болсон билээ.

Өнгөрсөн түүхээ бахархалтайгаар дурсаж, ирээдүйгээ итгэл дүүрэн угтах энэхүү ойн баяраар
Та бүхний ажил үйлс өөдрөг дэвжин, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

14/03/2025
Баянзүрх дүүрэг Монгол Ардын Намын хороо 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлаараа Монгол Ардын Намын "Шилдэг Зохион Байгуулалт...
12/04/2024

Баянзүрх дүүрэг Монгол Ардын Намын хороо 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлаараа Монгол Ардын Намын "Шилдэг Зохион Байгуулалттай Намын Байгууллага"-аар шалгарлаа.

Бидний үйл ажиллагааг байнга дэмжин ажилдаг 43 хорооны 15.000 намын гишүүд, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын мянга мянган дэмжижгчиддээ талархсанаа илэрхийлье.

Мөн "Улсын Тэргүүний Анхан Шатны Байгуулага"-аар шалгарсан Онолт Энхтуяа даргатай Баянзүрх дүүргийн 15-р хорооны МАН-ын хорооны хамт олон нийт гишүүдийнхээ өмнөөс баяр хүргэе..

Нийслэлийн засаг дарга, Баянзүрх дүүрэгийн засаг дарга Нацагийн Баярмөнх нарын захирамжийн хүрээнд хийгдэж буй "Хаврын и...
12/04/2024

Нийслэлийн засаг дарга, Баянзүрх дүүрэгийн засаг дарга Нацагийн Баярмөнх нарын захирамжийн хүрээнд хийгдэж буй "Хаврын их цэвэрлэгээ"-нд Баянзүрх дүүрэг Монгол Ардын Нам, намын дэргэдэх ТББ-ууд болох BZD-SDY /Социал демократ залуучуудын холбоо/, SDW Bayanzurkh холбоод нэгдэж байна.

🌳Бүх нийтийн ИХ цэвэрлэгээнд Нийт хамт олноо бидэнтэй нэгдэхийг уриалж байна аа. 🙋‍♀️ 🌿 ☘️

#ХоггүйболГОЁ #бүхнийтийнцэвэрлэгээ
#ХэвшилБолгоё #Баянзүрх

Монгол Ардын Намын удирдах ажилтны "Бүсчилсэн Хөгжлийн Реформ" зөвлөгөөнд Баянзүрх дүүрэг Монгол Ардын Нам 189 хүний бүр...
12/04/2024

Монгол Ардын Намын удирдах ажилтны "Бүсчилсэн Хөгжлийн Реформ" зөвлөгөөнд Баянзүрх дүүрэг Монгол Ардын Нам 189 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

15/03/2024
Эрхэм хүндэт намын гишүүд, журмын нөхөд та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 103 ...
01/03/2024

Эрхэм хүндэт намын гишүүд, журмын нөхөд та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 103 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 103 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийн мэндчилгээ өргөн...
01/03/2024

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 103 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

1921 оноос эхэлсэн сэргэн мандлын зуун 2024 оноос шинэ сэргэлтийн зуун байх болно.
Улс эх орноо хөгжүүлэхийн тулд өөрийн харьяа хороо, дүүрэг, хот, аймгаасаа хөгжлийн бүрээгээ үлээж, хүн биш хууль засагладаг, авлигагүй, ил тод нээлттэй, эргэх холбоотой, нийгэм нь эрүүл, улс үндэстнээ хөгжүүлэх нь таны, миний, бидний эрхэм зорилт байх болно.

Эвийн санаагаар нэгдэн хягтарсан хүчирхэг Баянзүрх дүүргийг хамтдаа цогцлоох та бидний чин хүсэл биелэн бүтнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Баянзүрх дүүрэг минь улам бүр хөгжин дэвшиж, хөгжил цэцэглэлтийн ирээдүй маань гэрэл гэгээтэй байх болтугай.

Хүндэтгэсэн
Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороон дарга Энхтайваны Бат-Амгалан.

Address

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 15-р хороолол, Б. Доржийн гудамж 185, Баянзүрх Дүүргийн Монгол Ардын Намын Байр
Ulaanbaatar
13341

Telephone

+97699122546

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянзүрх дүүрэг Монгол Ардын Нам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Баянзүрх дүүрэг Монгол Ардын Нам:

Share