Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сум

Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сум Хөвсгөл нуураас эх аван урсдаг Монголын цор ганц гол Эгийн голын хөвөөнд оршдог Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум 469,4 мянган га нутагтай, төв нь
Улаанбаатар хотоос 710 км зайтай оршдог. Нутгийн ихэнх нь Хөвсгөл
орчмын бэсрэг уулс, Бадар, Дуургын нуруудын хоорондох Эг-Үүрийн голын
дагуух нутаг, газар нутгийн 89.2 орчим хувь нь ой модоор бүрхэгдсэн тайгын
бүс юм.
Хөвсгөл нуураас эх авсан цорын ганц Эгийн гол, нутгийн төв хэсгээр
баруунаас зүүн тийш урсан өнгөрч, Монголын уулын

том голын нэг Үүрийн
голтой нийлэн Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Үүнээс гадна Чичин, Бургалтай,
Буурал, Зэрлэг, Удган зэрэг олон арван гол горхи, рашаан булагтай, хүн
малын ундны ус арвинтай нутаг юм.
Хамгийн өндөр цэг Зэрлэгийн голын урд нурууны “Хөөгийн асга” нь
далайн түвшнээс дээш 2024,2 м, хамгийн нам цэг болох сумын төв 1151,4
м, эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд хасах 40 хэм хүртэл
хүйтэрч, зуны улиралд нэмэх 34 хэм хүртэл халж, өвлийн дундаж тунадас
218 мм, өвөл зуны үргэлжлэх хугацаа төвийн нутгуудтай ижил байна. Чулуун
нүүрс, алт, шар ногоон хаш, гантиг, шохой зэрэг өнгөт металлын болон
ашигт малтмалын нөөцтэй, төмөр зэвсгийн үеийн томоохон булш элбэгтэй.
Ой хөвчийн бүхий л модлог бутлаг ургамлууд, эдгээр дотроос хаа ч ховор
хуш, нарс, гацуур модны зохих нөөцтэй, төрөл бүрийн жимс, эмийн ургамал
элбэгтэй. Бүх төрлийн мэрэгчид, гахай, буга, хандгай, гөрөөс, хүдэр, чоно,
үнэг, хэрэм зэрэг тайгын амьтдын нөөц ховордож байгаа ч устаж үгүй
болоогүй. Томоохон голуудад тул, зэвэг, гутиар зэрэг загастай.
2733 хүн амтай, 784 өрхтэй, 55423 толгой малтай, үүнээс хонь 18877,
ямаа 18753, адуу 4319, үхэр 14474 мянга байна.
Тус суманд Эрүүл мэндийн төв, 12 жилийн ахлах сургууль, цэцэрлэг,
соёлын төвтэй, 34 аж ахуйн нэгж, 40 худалдааны цэгтэй, арилжааны 2 банк,
хилийн хээрийн застав, жуулчны 5 отогтой байна.
Хөвсгөлийн хязгаар нутаг нь 13-р зууны үед Монголын эзэнт улсын хувь
эзэмшил буюу Чингис хааны ууган хүү Зүчийн харьяалал Дайчин Мэргэд
аймагт, 14,15-р зуунд өрнөд Халхад, 16-р зууны дунд үеэс Батмөнх Даян
хааны отгон хүү Гэсрэнз жалайр хун тайжийн захиргаанд хамрагдаж,
Манжийн ноёрхлын үед (1691-1911 он) халх дөрвөн аймаг шавь таван газар
байгуулагдахад Засагт хан аймаг, Сайн ноён хан аймгуудад харьяалагдах
болжээ.
Богд хаант Монгол Улсын үед Өвөр ширхтэн Урианхайн бүгд буюу
Жавзандамба хутагтын бага шавьд захирагдан байсан бөгөөд Ардын
хувьсгал ялсны дараа 1923 онд Засгийн газраас аймаг хошуудыг эмхэлж,
хошуу нутгийг үе улиран өмчлөн захирч байсан засаг ноёдын эрх мэдлийг
халах, шинэ хошуу сум байгуулах, орон нутгийн засаг захиргааны
байгууллагын тухай хууль батлан гаргаснаар засаг ноёдынх нь хэргэм
зэргээр нэрлэдэг байсан аймаг хошууг орон нутгийн томоохон уул, ус,
ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ (2013-2021 он)
15
газрын нэрээр нэрлэх болжээ.
1925 онд Их шавийг халахад Хөвсгөлд Наранжаргалант, Хөвсгөл далай-
Дэлгэрхан –Уул, Рашаант, Дэлгэрхаан –Уул гэсэн 4 хошуу бий болсон.
1928 онд хуралдсан улсын V их хурал орон нутгийн Засаг захиргааг
шинэчлэн байгуулах бодлогыг чухалчлан боловсруулсантай холбоотойгоор
тус сум нь Цэцэрлэг мандал уулын аймгийн Хөвсгөл далай Дэлгэрхан
уулын хошууны Сант-Өндөр сум нэртэйгээр зохион байгуулагдаж, даргаар
нь Зуны голоор нутагтай Жамьян гэдэг хүн томилогдон, удалгүй нэрээ
өөрчлөн Эрдэнэбулган гэх болж, даргаар нь Намдагийн Нанзад, Жамсран
хурц зэрэг хүмүүс ажиллаж байжээ.
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-
ны өдрийн хуучин хошуудын захиргааг 1931 оны 04 дүгээр сарын 05-ны
дотор татан буулгаж, мөн сарын 10-ны дотор шинээр зохион байгуулах
тухай 5 дугаар тогтоолыг баримтлан, Хөвсгөл аймгийг байгуулах түр
хорооноос 1931 оны 04 дүгээр сарын 11-30-ны өдрүүдэд Хатгалд Хөвсгөл
аймгийн анхдугаар их хурлыг хуралдуулж, БНМАУ-ын 16 дугаар бага
хурлын шийдвэр, үндэстэн ястан, аймаг нутгийн зохион байгуулалт, шинэ
захиргаа удирдлагыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж, Цэцэрлэг мандал-
Уул, Хантайшир уулын аймгийн 5 хошуу 55 сумыг нэгтгэн, Хөвсгөл аймгийг
24 сум, 439 хоринтой, 69201 хүн, 17431 өрх, 1 сая гаруй мал, 106,2 мянган
хавтгай дөрвөлжин километр нутагтай байхаар тогтоол гарган баталсан
байна.
Ийнхүү 1931 онд Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны
шинэчилсэн зохион байгуулалтаар тус суманд Намнан-Уулын хошуунаас
гөрөөчин отгийг нийлүүлэн Эрдэнэбулган сум байгуулагдан, сумын анхны
хурлыг удирдуулахаар Хурган гэдэг хүн томилогдон ирж, сумын анхны
даргаар Нямын Готовыг томилон, сумын төвийг одоогийн оршин байгаа
Булган талын эх, Эгийн голын хөвөө, Бургастайн тохойн ард суурьшуулж,
сум одоогийн өнгө төрхөө олон хөгжиж иржээ.
Сум байгуулагдах үедээ 9 багтай байснаа 1948 онд Хужирбулан, Шөөл,
Тэрхэнийг Түнэл суманд шилжүүлж өгснөөр 7 багтай болж, хилийн дээс
одоогийнхоо хэв маягаар тогтжээ.
1950-аад оны дундуур Энхтайван нэгдэл, 1959 онд Эг-Үүрийн сангийн
аж ахуй байгуулагдаж, 1990 он хүртэл оршин тогтнож байв. Энэ хугацаанд
2 удаа татан буугдаж, Цагаан-Үүр, Тариалан сумтай нийлж байсан хэдий
ч 1985 оноос хойш Эрдэнэбулган нэрээрээ засаг захиргааны зохион
байгуулалтанд орсон байна.

26/03/2026

Дальны баяр айсуй!
Дор бүрнээ догдлон хүлээж буй
Суманд Дальны баяр хийх төсвийг аймгаас өгдөг төсвийн хүрээнд 1 орой зохион байгуулагдах арга хэмжээнд л хүрэлцэх төдий байна.
Тиймээс нутгийн иргэд,аж ахуй нэгж бүгд өөрсдийн боломж бололцоогоор хүчээ нэгтгэн зохион байгуулж ажилвал бид Улсыг хэмжээний аялал жуулчлалын томоохон Хаврын арга хэмжээ бий болгох боломжтой.
1.Айл өрх бүр хамтран Хоолны фестивал Хоолны төрөлжсөн бүүтүүд гаргах
2.Аж ахуй нэгжүүд маань хамтран ирсэн хүмүүст зориулсан Аялалын үйлчилгээ гаргах.Жишээ нь: Дрон түрээс,Дроноор зураг авах үйлчилгээ үзүүлэх,Морь унуулах,Фото зураг авах,Саун,Уулын алхалт хийх,Шинэ төрлийн сонирхолтой үйлчилгээ гаргах боломжтой.
3.Гар бие оролцох боломжгүй иргэд маань өөрсдийн боломжоор Бид хамтдаа сумын төвийн замаа бариулсан шиг хамтдаа гэсэн сэтгэлээ хандив тусламж өргөх,эсвэл өөрсдийн боломжоор энэ хэмжээнд тусалж ажиллах гэх мэтээр хамтдаа бүгд нэгдээд зүтгэвэл бидэнд Дальны баяр гэх үндэсний брендээд улсдаа төдийгүй дэдхийд гаргах боломж байна.
дальны баяраас наана шийдэх энгийн төсөв бага шаардах ажилууд:
1.Гүүрнийхээ аман дээр Дальны баярт ирснийг гэрчлэх зураг авахуулах том аннос зургийн бүүт бэлдэх
2.Мөн сум руу орохоос өмнө буудлууд болон гэр хост,дэн буудал,түр хостуудын мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн самбар гүүрний амны хажууд байршуулах
4.Зөвхөн Даль үзүүлэхээс илүү тэдний мэдрэмжийг сэргээх ямар нэг Үйлчилгээ хэрэгтэй бна.Жишээ нь:Амттай хоол,Сумын музей,Сумын төвийн бүжиг гээд бидэнд маш их зүйд байгаа.Бид түүнийгээ харуулж чадахгүй бна.Үүнийгээ сэргээж нээж гаргая
Хөдөө орон нутагт хамгийн органик цэвэр Эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй шим тэжээлтэй хоол хүнс,цагаан идээ,бэлэг дурсгал ч байна.Үүнийгээ зах шиг замбараагүй биш харин зохион байгуулалттай цэгцтэйгээр хийх хүмүүст үзүүлье
5.Ирсэн зочид,жуулчдад үйл ажиллагааны сүүлийн өдөр малчин айлтай танилцуулж шинэ хонины шөлөөр дайлсан ч болно.Юу өгвөл тэдний сэтгэлийг хөдөлгөхөөр бна.Түүнийгээ нээцгээе.
6.Сумын иргэдээр хамтран өөр өөрсдийн сошиалаар сувгаар Дальны баяраа нийтэд мэдээлэл түгээх сурталчлах ажилыг хийцгээе!
Хамтдаа нэгдээд хийцгээе!
Боломжгүй бүтэхгүй зүйл байхгүй ганцхан бидний чин зориг,чин хүсэл мэднэ.
Бид манай улсын хаа сайгүй байдаг нийтлэг нэг үзэгдэл болох Уулын мухарт хэдэн шовгор барчихаад жуулчин татна гэж ярьдаг биш Эрдэнэбулган сумын төвөө Аялал жуулчлалын нэгдсэн парк шиг хөгжүүлэхэд яагаад эвлэлдэн нэгдэж хөгжүүлж чадахгүй гэж…
Үүнд: Сумын төвд жуулчинд шаардлагатай бүх үйлчилгээ байхгүй ч ядаж хүн бүхэн хүчээ нэгтгээд бий болгоход жуулчид аяндаа энд ирнэ.Ядаж эхний ирсэн 50,100 хэрэглэгчээ сэтгэл сайхан буцааж,сэтгэлийг хөдөлгөж чадвал тэд ирэхгүй байсан 1000,10,000 найзууддаа цааш нь сурталчлан таниулах болно.
Дальны баяртаа ямарч байдлаар оролцох боломжгүй байсан ч өмнөх жилийн Дальны баяраар дутуу санагдсан,хийхийг хүссэн,хиймээр байгаа санал бүхэн,шүүмжлэл,сэтгэгдэл бүхэн Дальны баяраар илүү сайжруулах таны оролцоо юм .Тэр бүхнийгээ зохион байгуулах хороонд илгээ.Дэлхийн хаана ч байхгүй Дальны баярт Хулсний шүүс бэлдээд зарахад онцгой үйлчилгээ байх болно.Саун,ядраад ирсэн хүмүүст массаж хийх үйлчилгээ байсан ч болохоор.
Яаж тэдний дурсамжийг илүү глё болгож тэдний аялалыг илүү сайхан азжаргалтай гоё болгох уу? гээд бидэнд хамтраад хийх ажил маш их байна.
Эхлээд юу хийж чаддагаа харуулж чадвал цаашдаа илүү олон газрууд хамтран суурь болно.Тиймээс хамтдаа Дальны баяраа зохион байгуулцгаая!

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сум posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сум:

Shortcuts

Share