Булган аймгийн Сонгуулийн хороо-2025

Булган аймгийн Сонгуулийн хороо-2025 Булган аймгийн Сонгуулийн хороо

09/06/2025

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн ирцийг хүйс, насны бүлгээр ангилсныг эргэн сануулъя.

Насны бүлгээр нь харвал 18-29 насны сонгогчдын ирц хамгийн бага буюу 33-40 хувьтай байв. 60-70 насны сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 69-77 хувь байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно.

Таны амьдарч буй аймаг, суманд Таныг төлөөлж хамгийн ойр ажилладаг иргэдийн Төлөөлөгчөө сонгох нөхөн сонгуульдаа идэвхтэй оролцож, ирцээрээ манлайлахыг хүсье.




Аймгийн сонгуулийн хорооноос мэдээлж байна. Аймгийн сонгуулийн хороо сонгуулийн хуулинд заагдсаны дагуу нөхөн сонгуульта...
15/05/2025

Аймгийн сонгуулийн хорооноос мэдээлж байна. Аймгийн сонгуулийн хороо сонгуулийн хуулинд заагдсаны дагуу нөхөн сонгуультай холбоотой намуудын төлөөлөл, нэр дэвшигчтэй холбоотой лавлагаа гаргаж өгөх үүрэг бүхий төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар нэр дэвшүүлэх хуулийн хугацаанд төрийн байгууллагуудаас гаргаж өгөх лавлагаа мэдээллийг шуурхай гаргаж өгөх, нам эвслүүдэд хурдан шуурхай үйлчилэх, аймаг, сумын сонгуулийн хороодтой уялдаатай ажиллах талаар чиглэл өглөө. Аймгийн сонгуулийн хорооны бие бүрэлдэхүүн, сумдын сонгуулийн хороонд ажиллаж байгаа албан хаагчдын тоон мэдээллийг оролцогч нарт танилцууллаа. нөхөн сонгуулиар - Аймгийн сонгуулийн хороонд 9 төрийн албан хаагч - Сумдын сонгуулийн хороонд 60 төрийн албан хаагч - Хэсгийн хороонд 82 төрийн албан хаагч - Мэдээлэл технологийн багт 5 албан хаагч -Даамлаар 22 албан хаагч ажиллаж байна. Хуулийн хугацаагаар Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан болон хамгаалалтанд ажиллах цагдаагийн байгууллагын албан хаагчид томилогдон ажиллахыг мэдээллээ.

24/04/2025

Нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 8-аас эхэлнэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр явуулна.

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу аймаг, сум дахь намын салбар байгууллага нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө өгсөн. Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргана.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа 2025 оны 5 дугаар сарын 8-аас 5 дугаар сарын 14-нийг дуустал үргэлжлэх юм.

Улмаар нэр дэвшигчийн баримт бичгийг 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-тай танилцана уу.

https://m-election.mn/news/17274137732091&id=1745471614945080


#улстөрийннам
#намууд
#Сонгууль

Булган аймгийн Сонгуулийн хороо байгуулсан аймгийн ИТХ-ын тогтоолыг гардан авч, анхны хурлыг зохион байгууллаа. Аймгийн ...
18/04/2025

Булган аймгийн Сонгуулийн хороо байгуулсан аймгийн ИТХ-ын тогтоолыг гардан авч, анхны хурлыг зохион байгууллаа. Аймгийн сонгуулийн хорооны дарга Д. Алтаншагай сонгуулийн хорооны гишүүдэд зохион байгуулалттай холбоотой үүрэг чиглэл өглөө.

СОНГУУЛИЙН ДҮНГ БАТАЛГААЖУУЛЛАААймаг, нийслэл, сум, дүүргийн 2024 оны ээлжит сонгууль 2024.10.11-ний өдөр зохион байгуул...
17/10/2024

СОНГУУЛИЙН ДҮНГ БАТАЛГААЖУУЛЛАА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн 2024 оны ээлжит сонгууль 2024.10.11-ний өдөр зохион байгуулагдаж, санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг аймгийн Иргэдийн хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцлоо.

СОНГУУЛИЙН УРЬДЧИЛСАН ДҮНАймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр аймгийн Иргэ...
11/10/2024

СОНГУУЛИЙН УРЬДЧИЛСАН ДҮН

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 29 мандатаас МАН-15, АН-14 мандатыг тус тус авсан байна.

Аймгийн хэмжээнд нийт 76 хэсгийн хороонд санал хураалт зохион байгуулагдаж, 41 хэсгийн хороонд буюу 53.9 хувьд нь хяналтын тооллого зохион байгууллаа.

⏰19:00-ын байдлаар аймгийн хэмжээнд нийт сонгогчдын 60 хувь нь санал өгөөд байна.   2024.10.11
11/10/2024

⏰19:00-ын байдлаар аймгийн хэмжээнд нийт сонгогчдын 60 хувь нь санал өгөөд байна.

2024.10.11

⏰18:00-ын байдлаар аймгийн хэмжээнд нийт сонгогчдын 54.4 хувь нь санал өгөөд байна.   2024.10.11
11/10/2024

⏰18:00-ын байдлаар аймгийн хэмжээнд нийт сонгогчдын 54.4 хувь нь санал өгөөд байна.

2024.10.11

⏰17:00-ын байдлаар аймгийн хэмжээнд нийт сонгогчдын 49.5 хувь нь санал өгөөд байна.   2024.10.11
11/10/2024

⏰17:00-ын байдлаар аймгийн хэмжээнд нийт сонгогчдын 49.5 хувь нь санал өгөөд байна.

2024.10.11

Address

Булган аймаг, Булган сум, Аймгийн ЗДТГ-ын 209 тоот
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Булган аймгийн Сонгуулийн хороо-2025 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share