25/05/2026
МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Э.ТАМИР НИЙСЛЭЛ УБ ХОТЫН БОЛОН МЭРГЭЖИЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, САЛБАРЫН ҮЭ-ИЙН ХОЛБООДЫН ДАРГА НАРТАЙ ҮР ДҮН, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
✅️МҮЭ-ийн холбооны дүрмийн 13.6 дугаар заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор энэхүү гэрээг байгуулж байна.
✅️Энэхүү гэрээ нь МҮЭ-ийн холбооны дүрэм, МҮЭ-ийн холбооны Их хурал, Ерөнхий зөвлөлийн хуралдаан, Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаас дэвшүүлсэн зорилт, шийдвэрийг хэрэгжүүлэх, нийгмийн түншлэлийг бүх шатанд хөгжүүлэх, МҮЭ-ийн ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалахад гишүүн байгууллагын удирдах албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг хангах, ажлын үр дүнг хэмжих, хариуцлагыг тодорхой болгох зорилготой байгуулагдаж байна.
✅️Гишүүн байгууллагын удирдах албан тушаалтан нь
☑️аймаг, нийслэл, салбар үйлдвэрлэлийн хэмжээнд хамтын хэлэлцээрийн агуулга, хэрэгжилт, гишүүнчлэлийн өсөлт, хөдөлмөрийн эрхийн болон сонирхлын маргааныг үр дүнтэй шийдвэрлэх
☑️️Санхүүгийн сахилга, ил тод байдлыг хангах
Иргэд, салбарын хууль тогтоомж, гишүүдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны олон талт арга хэмжээг зохион байгуулахад чиглэлээр үр дүн гаргаж ажиллахаар гэрээнд тусгагдав.
☑️Уг гэрээний хүрээнд МҮЭ-ийн холбоо нь Гишүүн байгууллагын удирдах албан тушаалтныг шагнаж урамшуулах, дотоод, гадаадын болон олон улсын сургалт, хөтөлбөрт салбар, мэргэжлийн чиглэлээр хамруулах, ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой мэргэжил арга зүйн сургалтад үе шаттайгаар хамруулах, нийгмийн хамгааллын хүрээний зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг үүргийг хүлээж байна.
☑️Харин Гишүүн байгууллагын удирдах албан тушаалтан нь МҮЭ-ийн Холбооны дүрэм, өөрийн салбарын дүрмийг сахин биелүүлж, хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцон, МҮЭ-ийн холбооноос гаргасан хууль ёсны шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж хамтарч ажиллах ба үйл ажиллагааны биелэлтийг цаг тухайд нь мэдээлэх, Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн, түүний гишүүнчлэл, үйл ажиллагааны талаар улсын хэмжээний статистик мэдээ, мэдээлэл гаргахад шаардагдах тайлан, мэдээний материал болон судалгааг гаргаж өгөх, МҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн хууль тогтоомжийн төсөл зэрэг гишүүн байгууллага, ҮЭ-ийн гишүүдийн санал авах чиглэл, удирдамжийн дагуу гишүүн байгууллагынхаа хурал, гишүүдээрээ хэлэлцүүлж, нэгдсэн дүн мэдээ өгч байх, МҮЭ-ийн холбооноос зохион байгуулж буй хамтын үйл ажиллагаанд гишүүн байгууллага, гишүүдээ идэвхтэй бүрэн оролцуулж, хамруулж байх зэрэг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.