Замын Үүд сумын Автотээврийн үндэсний төв

Замын Үүд сумын Автотээврийн үндэсний төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Замын Үүд сумын Автотээврийн үндэсний төв, Government Organization, Ulaanbaatar.

19/08/2026

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН ЗАМЫН-ҮҮД САЛБАРТ АЖЛЫН ЦАГААР ӨДӨР БҮР МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ШАЛГАЛТ АВЧ ЭХЛЭЛЭЭ.
Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч гэдэг нь автотээврийн хэрэгслийг жолоодож ажил гүйцэтгэж өөрт ашиг, орлого олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдсан мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг хэлнэ.
Автотээврийн тухай хуулинд тээвэрлэлтийн ажил үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг.
Автотээврийн тухай хуулийн
👉10 дугаар зүйлийн 10.2.2-д “Тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх”
👉19 дүгээр зүйлийн 1-д “Тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг ажиллуулна” гэж тус тус заасан.
Автотээврийн үндэсний төвөөс Мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох үйл ажиллагааг улсын хэмжээнд журмын дагуу 2010 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд нийт 69,044 мэргэшсэн жолооч бэлтгэгдсэн байгаагаас 29,366 буюу 42,5% нь хүнд даацийн тээврийн хэрэгсэлийн СЕ ангиллаар мэргэшсэн байна.
МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХГҮЙГЭЭР ТЭЭВЭРЛЭЛТЭД ОРОЛЦСОН ТОХИОЛДОЛД...
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх заалт Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
ХУУЛИЙН ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Мэргэшсэн жолоочийн тасаг нь Боловсролын тухай хууль болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ын дагуу Автотээврийн салбарын ажил мэргэжлийн MNS6595:2016 стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна.
Автотээврийн салбарын ажил мэргэжлийн MNS6595:2016 стандартад:
-Хүнд даацын автомашины жолооч (8332 – 13)
Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар:
Хүнд даацын автомашины жолооч нь ерөнхий боловсролын суурь болон бүрэн дунд боловсролтой, хүнд даацын автомашины жолооч бэлтгэх дамжаа дүүргэсэн, жолоочийн мэргэжлийн “С”, "Е" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, мэргэшсэн жолооч, 23-аас дээш насны хүн байна.
-Улс хоорондын тээврийн автомашины жолооч (8332 – 18)
Улс хоорондын тээврийн жолооч нь тухайн автомашиныг жолоодох ангилалтай, эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн, мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байна гэж заасан байдаг.
МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХ АВАХДАА:
✅Хүнд даацын чиргүүлтэй тээврийн хэрэгсэл жолоодох С,Е ангиллын эрхийн үнэмлэхээ авсан байх.
✅Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг С, Е ангиллаар журмын дагуу авсан байна. / 23-аас дээш настай/
✅Экспортын тээвэрлэлт хийх тохиолдолд УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВРИЙН МЭРГЭШҮҮЛЭХ АНГИЛЛЫН 4 хоногийн буюу 32 цагийн сургалтад хамрагдан шалгалт өгч эрхээ авсан байх.
📋Шалгалтад хамрагдахдаа дараах зүйлсийг бүрдүүлж ирнэ. Үүнд:
✅Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолтын хуудас /тухайн жилийн/
✅4х6 хэмжээтэй өнгөт цээж зураг-1ш /цагаан фонтой/
✅Шалгалтын болон үнэмлэхний хураамж банкинд тушаасан баримт
МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ШАЛГАЛТ АВАХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Мэргэшсэн жолоочийн шалгалтыг онолын болон жолоодлогын гэсэн 2 хэлбэрээр авна.
✅2008 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс хойш тухайн ангиллын жолооч болсон бол онолын шалгалтыг “Хууль тогтоомж-тээвэрлэлтийн арга зүй” болон “ Техникийн мэдлэг-засвар үйлчилгээ” хичээлийн сургалтын хүрээнд боловсруулсан шалгалтын материал бүхий 40 асуулттай тестээр 45 минутанд багтааж авна.
✅2008 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс өмнө тухайн ангилалын жолооч болсон, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хугацааг сунгуулах бол,өмнө нь мэргэшсэн жолооч болсон этгээд мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бол зөвхөн онолын шалгалтыг 20 асуулттай тестээр 25 минутанд багтааж авна.
АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ.

07/08/2026

🚔 “Гэрэл” нэгдсэн арга хэмжээ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Замын-Үүд салбар нь Замын-Үүд сумын Тээврийн цагдаагийн албатай хамтран “Гэрэл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн босоо тэнхлэгийн авто замд хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалган, гэрлээ шилжүүлж, хурд хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэн, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

📢 МЭДЭЭЛЭЛ🚘🚗🚗 Авто Зам ашигласны төлбөрийг төлөөгүй тохиолдолд техникийн хяналт үзлэгт хамруулахгүй байхаар заасан тул з...
26/07/2026

📢 МЭДЭЭЛЭЛ

🚘🚗🚗 Авто Зам ашигласны төлбөрийг төлөөгүй тохиолдолд техникийн хяналт үзлэгт хамруулахгүй байхаар заасан тул зам ашигласны төлбөрөө төлсний дараа техникийн хяналт үзлэгт хамрагдана уу.

#ТехникийнХяналтынҮзлэг #АвтоЗамАшигласныТөлбөр #АвтотээврийнҮндэснийТөв #ЗамынҮүдСалбар

23/07/2026
📢 Авлигыг үл тэвчье – Шударга ёсыг хамтдаа төлөвшүүльеАвлигаас урьдчилан сэргийлэх нь төрийн байгууллага, албан хаагч бү...
19/07/2026

📢 Авлигыг үл тэвчье – Шударга ёсыг хамтдаа төлөвшүүлье

Авлигаас урьдчилан сэргийлэх нь төрийн байгууллага, албан хаагч бүрийн үүрэг бөгөөд иргэн бүрийн оролцоо чухал юм.

Таны мэдээлэл ил тод, шударга төрийн үйлчилгээг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

📞 Авлигыг мэдээлэх тусгай дугаар: 11-10

07/07/2026

🚔 “Гэрэл” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Замын-Үүд салбар нь Замын-Үүд сумын Тээврийн цагдаагийн албатай хамтран “Гэрэл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн босоо тэнхлэгийн авто замд хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалган, гэрлээ шилжүүлж, хурд хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэн, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

07/07/2026
02/07/2026

Монгол орны нийт газар нутгийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна.

Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах, ашигт малтмал олборлох, ховор болон нэн ховор ургамлыг үндсээр нь түүх зэрэг хүний хууль бус үйлдэл нь цөлжилтийг улам даамжруулж, байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулдаг.

Байгальд учруулсан хохирол бүр хуулийн хариуцлага дагуулдаг.

Эх дэлхийгээ хайрлаж, байгалиа хамгаалах нь бид бүхний хамтын үүрэг юм.

02/07/2026

Ургамлыг үндсээр нь түүх бүрд эх дэлхийн амьсгал тасарч байдаг.
Нэг үндэс сугалсан үйлдэл зөвхөн нэг ургамлыг биш, олон жилийн турш бүрэлдсэн байгалийн экосистемийг устгаж байдаг.

Ургамлыг үндсээр нь түүх бүрт байгаль сэргэх боломжоо алддаг. Харин ургамлаа хамгаалах бүрд эх дэлхий маань амьсгалсаар байдаг.

🌱 Ховор, нэн ховор ургамлыг үндсээр нь бүү түү.
🌏 Цөлжилттэй тэмцэх хамгийн энгийн алхам бол байгалиа хайрлах явдал юм.

Өөрийгөө болон бусдыг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт холбогдохоос сэргийлж, эх дэлхийгээ хамтдаа хамгаалцгаая.

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Замын Үүд сумын Автотээврийн үндэсний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Замын Үүд сумын Автотээврийн үндэсний төв:

Shortcuts

Share