Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс АЛБАН ЁСНЫ ПЭЙЖ ХУУДАС ✅

21/05/2026
20/05/2026
19/05/2026

ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАХ ӨДӨР, ЦАГИЙН ХУВААРЬ

Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нь долоо хоног бүрийн Лхагва гарагт 10:00 - 11:00 цагийн хооронд иргэдтэй уулзаж, Улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг биечлэн хүлээн авч сонсох болно.

✅ ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
19/05/2026

✅ ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

18/05/2026
ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ТҮГЭЭСЭН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА. ✅Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан ал...
13/05/2026

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ТҮГЭЭСЭН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА. ✅

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан албан хаагчдын гэр бүлийн хүрээнд гар бөмбөг болон дартсын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь хамт олны уур амьсгалыг эергээр бүрдүүлж, албан хаагчид болон тэдний гэр бүлийн харилцаа, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Мөн оролцогчид идэвх санаачилгатай оролцож, спортын нөхөрсөг өрсөлдөөнөөр дамжуулан дурсамж дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэв.
https://www.gov.mn/org/govisumber-burt

✅ ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ТУС ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН...
12/05/2026

✅ ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ТУС ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Арга хэмжээний үеэр тус хэлтсийн архивч Ц.Дүгэрсүрэн гэр бүлийн үнэ цэнэ, аз жаргалтай гэр бүлийн харилцааны талаар мэдээлэл хүргэсэн бол мэдээллийн технологийн ажилтан Б.Дөлгөөнмөрөн Улсын бүртгэлийн байгууллагад мөрдөгдөж буй мэдээллийн сангийн ашиглалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой батлагдсан журам, зааврыг албан хаагчдад сэргээн сануулах, мэдлэг ойлголтыг бататгах хүрээнд танилцууллаа.

Тус арга хэмжээ нь байгууллагын дотоод үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ гэр бүлийн эерэг үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдолтой юм.

https://www.gov.mn/org/govisumber-burt

✅ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.Аймгийн 5 дугаар бүрэн дунд сургуулийн сэтгэл зүйч багш Л.Мандалмаа “Өсвөр насны хүүхдийн сэ...
08/05/2026

✅ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн 5 дугаар бүрэн дунд сургуулийн сэтгэл зүйч багш Л.Мандалмаа “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог” сэдвээр 2026.05.08-ний өдөр хэлтсийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлог, тэдний зан төлөв, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, мөн энэ насны хүүхдүүдтэй зөв харилцах арга зүйн талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд оршиж байв.

Сургалтаар өсвөр насны үеийн сэтгэл зүйн онцлог шинжүүд, тулгардаг нийтлэг бэрхшээлүүд болон тэдэнд насанд хүрэгчид хэрхэн зөв хандах талаар онол, практик хосолсон мэдээллийг өглөө.

Сургалтын үр дүнд албан хаагчид өсвөр насны хүүхдийг илүү ойлгох, харилцаандаа анхаарах, мөн ажил үүргээ гүйцэтгэхдээ сэтгэл зүйн мэдлэгээ ашиглах чадвар нэмэгдсэн эерэг ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.

https://www.gov.mn/org/govisumber-burt

08/05/2026

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 16 аймгийн 44 сумын 74 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль товлон зарлагдаж, 2026 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ням гарагт зохион байгуулагдана.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-ээр Нийслэлийн хэмжээнд дүүрэг хооронд, хороо хооронд болон хороон доторх шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн үргэлжилнэ.

Address

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг Баянахайрхан 1-100
Ulaanbaatar
42000

Alerts

Be the first to know and let us send you an email when Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share