23/06/2016
ИРГЭДИЙН АНХААРАЛД: ЯПОН УЛСАД ДАДЛАГАЖИГЧ АЖИЛТНААР
АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД:
Бүртгэлийн зарлал
Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг"-ийн хүрээнд Япон Улсад дадлагажигч ажилтнаар ажиллах сонирхолтой иргэдийг Хөдөлмөрийн яамны харьяа Төрийн өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад Япон хэлний сургалтад хамруулахаар бүртгэлийн ажлыг эхлүүлж байна.
Бүртгүүлэгчид тавигдах
шаардлага: 18-39 насны тодорхой мэргэжлийн ур чадвартай иргэн
Бүртгэлийн хугацаа: 2016.06.23-2016.06.28 өдрүүдэд ажлын цагаар
буюу 09.00-18.00 цагийн хооронд
Бүрдүүлэх бичиг баримт: Гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх,
Их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгссөн диплом, гэрчилгээ эсхүл эрх бүхий мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгссөн мэргэжлийн үнэмлэх болон тэдгээрийн хуулбар, 3x4 хэмжээтэй 2% цээж зураг
Бүртгүүлэхийг хүссэн иргэд өөрийн харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, сум дахь Хөдөлмөрийн хэлтсээс томилогдсон хөдөлмөрийн ажилтанд хандаж, батлагдсан анкетын дагуу бүртгүүлнэ үү.
Бүртгэл төлбөр хураамжгүй болно.
Монгол Улсын Хөдөлмөрийн яам
Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв УТҮГ
2016.06.23