Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах Сайн дурын хэсэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах Сайн дурын хэсэг

Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах Сайн дурын хэсэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах Сайн дурын хэсэг, Government Official, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Ulaanbaatar.

07/07/2026
Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах сайн дурын  хэсгээс 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай х...
07/07/2026

Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгээс 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйл "Гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах тухай" заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн 7-12 дугаар хорооны хэсгийн ахлагч, иргэд нийт 51 хүнд Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх сэдвээр танхимын сургалт зохион байгуулав.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо...
06/07/2026

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороодын Засаг даргын ажлын алба, хэсгийн ахлагч, нийтийн эргүүл, оршин суугч иргэдэд 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Гол усны аюулаас урьдчилан сэргийлэх” сэдвээр танхимын сургалт зохион байгуулав.
Сургалтад тус хороодын 80 орчим хүн хамрагдлаа.

ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛАВ.Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн “Гол, усны ослоос урьдчилан ...
02/07/2026

ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛАВ.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/853 дугаар Захирамжийн хүрээнд 2026 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Э.Лувсаннямаар ахлуулсан 5 албан хаагч, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтсийн ажилтан Г.Ангирмаа, Д.Бат-Орших, Цагдаагийн 2-р хэлтсийн цагдаа ахлах ахлагч М.Мөнхжаргал нарын хамтаар Туул голд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн ажлыг зохион байгуулав.
Хөдөлгөөнт эргүүлээр “HAICE” маркын УАУ-78-10 улсын дугаартай тусгай албаны автомашинтайгаар 70 гаруй хүнд анхааруулга санамж, гарын авлага материал тарааж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Гол усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгууллалаа.
01/07/2026

Гол усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгууллалаа.

ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛАВ.Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн “Гол, усны ослоос урьдчилан ...
01/07/2026

ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛАВ.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/853 дугаар Захирамжийн хүрээнд 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн 2 дугаар салааны захирагчийн туслах ахлах ахлагч Д.Отгонбаяраар ахлуулсан 6 албан хаагч, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтсийн ажилтан Ж.Мөнхцэцэг, Ч.Нарангэрэл нарын хамтаар Туул голд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн ажлыг зохион байгуулав.
Хөдөлгөөнт эргүүлээр “HAICE” маркын УАУ-78-10 улсын дугаартай тусгай албаны автомашинтайгаар том хүн 30, хүүхэд 20 нийт 50 хүнд анхааруулга санамж, гарын авлага материал тарааж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР УНТРААХ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААОй, хээрийн болон шар өвсний гал түймр...
23/05/2026

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР УНТРААХ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ
ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр гарсан үед мэргэжлийн ангиуд, ногоон бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах дадлага сургуулийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр "Залангийн ам"-нд зохион байгууллаа.

Тус дадлага сургуульд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасаг, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын II хэлтсийн Зуслангийн цагдаагийн тасаг, Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Ногоон бүсийн 23, 24 дүгээр хороодын Засаг дарга, ажлын алба болон өрхийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагчид болон иргэд нийт 12 байгууллагын 160 орчим ажилтан, алба хаагч хамрагдлаа.

Address

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах Сайн дурын хэсэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share