Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан ёсны хуудас

This page is the official page of City council of Ulaanbaatar, the capital of Mongolia

COP17 хурлын ногоон бүсийн бэлтгэл ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 1...
04/08/2026

COP17 хурлын ногоон бүсийн бэлтгэл ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)”-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

🟢 НОГООН БҮС

1️⃣ Нээлттэй оролцох боломжтой
Иргэд, залуучууд, хүүхдүүд, оюутнууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд зочилж, арга хэмжээнд оролцох боломжтой.
2️⃣ Үзэж, туршиж, суралцана
Үзэсгэлэн, шинэ технологи, инновац, газрын нөхөн сэргээлтийн бодит шийдлүүдтэй танилцана.
3️⃣ Соёл, урлагийг мэдэрнэ
Тоглолт, үзүүлбэр, үндэсний болон олон улсын соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
4️⃣ Дэлхийтэй нэг дор уулзана

Олон улсын байгууллага, улс орнууд, эрдэмтэн судлаачид, бизнесийн төлөөлөлтэй танилцаж, шинэ мэдлэг, санаа авах боломжтой.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ЭДИЙН ЗАСГАА САЙЖРУУЛЪЯ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөө...
04/08/2026

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

04/08/2026

🟢КОП17 ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ "НОГООН БҮС"- Д ХЭРХЭН НЭВТРЭХ ВЭ?
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

⛈️🌩️🌧️Нэлээд том хэмжээтэй, эрчимтэй хөгжсөн борооны бөөн үүл УБ хотын баруун өмнө талаас Лүн өнгөрөн шилжин ирж байна. ...
04/08/2026

⛈️🌩️🌧️Нэлээд том хэмжээтэй, эрчимтэй хөгжсөн борооны бөөн үүл УБ хотын баруун өмнө талаас Лүн өнгөрөн шилжин ирж байна. Хотын баруун хэсгээр 12 цагийн орчмоос бороо орж эхэлнэ. /2026-08-04 9:15 цаг/ See less
Иргэн, ААН та бүхнийг үер, уснаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

29/07/2026
Гамшгийн эрсдлээс бууруулах чиглэлээр Япон улстай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий м...
24/07/2026

Гамшгийн эрсдлээс бууруулах чиглэлээр Япон улстай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр болон бусад албаныхан Япон улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгаас хамгаалах товчооны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Кита Кацухито, газрын мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, үерийн эрсдлийг бууруулах, гамшгийн эрсдлийн үед хариу арга хэмжээ хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

11/07/2026

Эх дэлхийдээ ээлтэй сайхан наадацгаая

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 ж...
10/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!

Хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай!

09/07/2026
01/07/2026

Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 240 иргэн, ААН гадна орчны тохижилтдоо анхаарч ажилласан байна.

Тэдний төлөөлөл болох “Хөх толбо” ХХК-ийн хамт олонд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс талархал илэрхийллээ.

Address

Khangarid Palace, Jigjidjav Street-9, 1st Khoroo, Chingeltei District
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба:

Shortcuts

Share

Category