Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны албан ёсны мэдээ мэдээлэл

31/07/2026

Ц.Сандаг-Очир: Татварын нэг хувийн хөнгөлөлтийн бодлогыг эрчимжүүлж, олон сургууль, цэцэрлэгийн халаалтыг цэвэр технологид шилжүүлэх боломж байна

ТОМ ОВРЫН ХАЛААЛТЫН ЗУУХУУДЫГ ХИЙН СИСТЕМД ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, ...
31/07/2026

ТОМ ОВРЫН ХАЛААЛТЫН ЗУУХУУДЫГ ХИЙН СИСТЕМД ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэд дарга Б.Пүрэвдагва, Ажлын албаны дарга С.Даваасүрэн нарын албаныхан өнөөдөр /2026.07.31/ шингэрүүлсэн хийн системд шилжүүлсэн айл өрх,
аж ахуй нэгж, байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа.

2025-2026 оны халаалтын улиралд Баянгол, Чингэлтэй дүүргийн нийт 5,000 айлыг шингэрүүлсэн хийн системд шилжүүлж, одоогоор хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж байна.

Мөн түүхий нүүрс ашигладаг байсан 12 байршлын 25 том оврын халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн системд шилжүүлсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийг хийн халаалтад бүрэн шилжүүлсэн. Ингэснээр гэр хорооллын 1,000 гаруй айлын янданг буулгасантай дүйцэх хэмжээний агаар, орчны бохирдлыг бууруулсан юм.

Сургуулийн нүүрсэн зуухыг шингэрүүлсэн хийн автомат системд шилжүүлснээр 8 байсан ажилчны орон тоог 1 болон бууруулж, зардал хэмнэжээ.

Нийслэлийн хэмжээнд нүүрсэн галлагаатай 69 усан халаалтын зуухыг шингэрүүлсэн хийд шилжүүлэх шаардлагатай. Энэ онд 8 зуухыг хийн системд шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХУРЛААР ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЛЭЭАгаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит ху...
22/07/2026

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХУРЛААР ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.07.22/ Төрийн ордонд боллоо.

Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир удирдаж, гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Энэ өдрийн хуралд 2027-2028 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг талаар Нийслэлийн Засаг дарга, Үндэсний хорооны дэд дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өгч, Үндэсний хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг Ажлын албаны дарга С.Даваасүрэн танилцуулсан юм.

Мөн Багануурын үйлдвэрлэл технологийн паркийн зохицуулагч Б.Чойжил нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн явцын талаар Үндэсний хорооны гишүүдэд мэдээлэл өгөв.

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4128 өрх, нийт 5000 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлээд байна.

Энэ нь гэр хорооллын айл өрхүүдийг утаагүй, цэвэр, аюулгүй халаалтын шийдэлд үе шаттайгаар шилжүүлэх ажлын бодит үр дүн болж байна.

Ирэх өвлийн бэлтгэлийг хангах хүрээнд 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авах нээлттэй тендерийг зарлаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 180 мянган тонн эрчим хүчний нүүрс татан авч эхэлсэн.

Үүнээс 120 мянган тонноор шахмал түлш үйлдвэрлэн айл өрхүүдийг хангах, үлдсэн 60 мянган тонныг дулаан, эрчим хүч үйлдвэрлэх байгууллагуудад нийлүүлэх юм.

Цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих ажлын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Зүүнсалааны 800 айл өрхийг цахилгаан халаалтад шилжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусжээ.

Мөн Азийн хөгжлийн банкны JFPR сангийн буцалтгүй тусламжаар 303 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж, карбон кредит тооцох "Цэвэр эрчим хүчний шилжилт" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Нүүрс-химийн цогцолбор" төслийн хүрээнд Багануурын уурхайг түшиглэн Монгол Улсын анхны Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлж байна.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Багануурын хүрэн нүүрсийг гүн боловсруулж, өндөр чанарын хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Хуралдааны төгсгөлд "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай" Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолыг баталж, хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өглөө.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ АСААГЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУРШИЛТЫН ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦЛАААгаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоо...
21/07/2026

ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ АСААГЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУРШИЛТЫН ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦЛАА

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоолоор гал асаагч, түлшний шаталтыг дэмжигч бүтээгдэхүүнүүдийн туршилтын дүнг тус хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг чиглэл болгосон. Энэ дагуу Эрдэмтдийн зөвлөлийн өнөөдөр /2026.07.21/-ийн хуралд шахмал түлшний асаагчийн лабораторийн шинжилгээний хариу болон туршилтын үр дүнг танилцуулан хэлэлцүүлэв.

Тавантолгой түлш компани шахмал түлш асаагч бүтээгдэхүүнийг модтой харьцуулан туршилт хийсэн байна. Мөн лабораторийн шинжилгээгээр асаагч бүтээгдэхүүнүүдийн техникийн үзүүлэлт болон хаягдал утааны хэмжээ, шаталтаас үүсэх хийн агуулгыг тодорхойлжээ.

Шахмал түлш асаасан туршилтаар асаагч бүтээгдэхүүнүүд үнэр, утаагүй, дөл өндөртэй, асаахад хялбар, бүрэн шаталттай байсныг Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат танилцуулав.

Туршилт болон лабораторийн шинжилгээний үр дүнгээр асаагч бүтээгдэхүүнээр хагас коксон шахмал түлшийг асаах боломжтойг баталж, гал асалтын үеийн утаа мэдэгдэхүйц буурсан байна.

Эрдэмтдийн зөвлөл асаагч бүтээгдэхүүний талаар зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

🇲🇳 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ! 🇲🇳Төр түвшин, түмэн олон амгалан байжТулгар төрийн гал голомт мөнхө...
10/07/2026

🇲🇳 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ! 🇲🇳

Төр түвшин, түмэн олон амгалан байж
Тулгар төрийн гал голомт мөнхөд бадраг

Монгол түмний хийморь үргэлж өөдөө байж
Мөнх хөх тэнгэрийн дор САЙХАН НААДААРАЙ!

Морь нь хурдан, сум нь мэргэн, бөх нь хүчтэй байх болтугай. 🇲🇳🇲🇳🇲🇳

Монгол Улс жилд 600 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг бүрэн хангана. Ингэснээр агаар...
05/07/2026

Монгол Улс жилд 600 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг бүрэн хангана. Ингэснээр агаарын бохирдол 50-60 хувиар буурна.

🌧️ Бороотой өдрүүдэд угаарын хийн эрсдэлээс сэргийлье!Бороо орж, чийг ихэссэн үед яндангийн таталт муудах эрсдэл нэмэгдд...
03/07/2026

🌧️ Бороотой өдрүүдэд угаарын хийн эрсдэлээс сэргийлье!

Бороо орж, чийг ихэссэн үед яндангийн таталт муудах эрсдэл нэмэгддэг тул галлагааны аюулгүй байдлаа онцгой анхаараарай.

🌧️ Бороотой өдрүүдэд угаарын хийн эрсдэлээс сэргийлье!

Бороо орж, чийг ихэссэн үед яндангийн таталт муудах эрсдэл нэмэгддэг тул галлагааны аюулгүй байдлаа онцгой анхаараарай.

⚠️ Түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээж болохгүй. Энэ нь угаарын хий гэр дотор хуримтлагдаж, богино хугацаанд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах эрсдэлтэй.

⚠️ Угаарын хий мэдрэгчээ тогтмол шалгаж, өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн эрсдэлээс хамгаалж, аюулгүй галлагааг хэвшүүлье.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар

🔋Ирэх өвлийн оргил ачааллаас өмнө 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.ц батарей хуримтлууры...
01/07/2026

🔋Ирэх өвлийн оргил ачааллаас өмнө 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.ц батарей хуримтлуурыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо:

Shortcuts

Share