Шадар сайд Т.Доржхандын ажлын алба

Шадар сайд Т.Доржхандын ажлын алба Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Шадар сайд Т.Доржхандын ажлын алба, Government Organization, Sukhbaatar district, Janjin D. Sukhbaatar Square 1, Government house, Ulaanbaatar.
(1)

09/07/2026

УИХ-ын хаврын чуулган хаагдахын өмнө батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль эрчим хүчний салбарын реформд хэрхэн нөлөөлөх талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ша...

07/07/2026

Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Ногоон чөлөөлөлт, шинэ эдийн засгийн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын хууль, хэрэгжиж буй эрчим хүчний төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

03/07/2026

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД:

БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛИАР САНХҮҮГИЙН САЛБАРЫГ ЛИБЕРАЛЧИЛНА

🇲🇳ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬ БАТЛАГДЛААУлсын Их Хурлын 2026.07.02-ны өдрийн чуулганаар “Эдийн засгийн эрх чөлөөний тухай х...
02/07/2026

🇲🇳ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын 2026.07.02-ны өдрийн чуулганаар “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль”-ийн болон дагалдах хуулиудын төслийг эцэслэн баталлаа.

Тус хуулийн төслийг дагалдуулан олон жил гацсан Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бусад дагах хуулийн төслүүдийг боловсруулсан. Эдгээр хуулиуд батлагдсанаар Монгол Улсын хөрөнгө оруулалт болон бизнесийн орчинд хийсэн томоохон шинэчлэл боллоо.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнийг дагасан бусад хуулиудад дараах үндсэн өөрчлөлтүүдийг тусгасан.
Үүнд:
1️⃣ Хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын дэмжлэг, урамшууллыг нэмэгдүүлснээр Хөрөнгө оруулалтын хуулийн олон жил хэрэгжээгүй заалтууд хэрэгжиж эхэллээ.
• Монгол улсын санхүүгийн байгууллагуудын гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдуулах суутган татварын 20 хувийг 5 хувь болгон бууруулсан.
• Дата болон хиймэл оюун ухааны төвийн мэдээллийн технологийн зориулалттай тоног төхөөрөмж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т заасан барилга угсралтын ажлын хугацаанд импортолсон техник, тоног төхөөрөмжийн импортын барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлөхөөр болсон.
• Гадаадын банк салбараа Монгол улсад байгуулах нөхцөлд гаргасан нийт хувьцааны 20 хувийн босго хамаарахгүй.
• Дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийн хугацааг сунгасан.

2️⃣ Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулсан.
• Хэрэв талууд маргааныг хэлэлцээний, эсхүл эвлэрүүлэн зуучлах замаар 6 сарын дотор шийдвэрлэж чадаагүй тохиолдолд талуудын харилцан тохиролцсон олон улсын, эсхүл үндэсний арбитраар шийдвэрлүүлж болно.
• Хөрөнгө оруулалт, худалдааны газар хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авч, холбогдох төрийн байгууллагууд руу зөвлөмж хүргүүлж, зөвлөмжийн гүйцэтгэлийн тайлан авч ажиллана.

3️⃣ Гадаадын хөрөнгө оруулалтын зарим хязгаарлалтыг арилгасан.
• Монгол улс банк, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, оюуны өмч, хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, сэргээгдэх эрчим хүч, дата төв, хиймэл оюун ухаан г.м. салбаруудыг гадаадын хөрөнгө оруулагчдад нээж байна.

4️⃣ Хөрөнгө оруулалтын баталгаа, суурь зарчмыг олон улсын жишгийн дагуу тусгасан.
• Хууль бус үндэслэлээр хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг аливаа хэлбэрээр зогсоох, түдгэлзүүлэх, саад учруулахыг хориглоно.
• Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэрийн талаар урьдчилан мэдээлж, олон нийтийн оролцоог хангаж хэлэлцүүлэх, албан ёсоор хэвлэн нийтэлж нээлттэй болгоно.
• Хууль бусаар хураан авахгүй.

5️⃣ Тогтворжуулах гэрчилгээний шалгуурыгхялбаршуулж, хугацааг нэмэгдүүлсэн.
• Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын хэмжээ, нутаг дэвсгэрээс хамаарч 10-20 жилийнхугацаагаар тогтворжуулах гэрчилгээг олгоно.

6️⃣ Төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, хяналт шалгалтын давхардлыг бууруулсан.
• Хөрөнгө оруулалт, худалдааны газарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих, сурталчлах, мэдээллээр хангах, цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх статистик мэдээлэл цуглуулах нийтлэх, гомдол хүлээж авч шийдвэрлэх үүргийг хүлээлгэсэн.
• 2-оос илүүгүй удаа давхардсан хяналт шалгалт хийхгүй.

Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлнэ Өнөөдөр Засгийн газраас “Бизнесийн эрх чөлөө...
04/06/2026

Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлнэ

Өнөөдөр Засгийн газраас “Бизнесийн эрх чөлөөний тухай” анхдагч хуулийн төслийг өргөн барьлаа.
Уг хуультай холбоотойгоор 99 хуульд нэмэлт, өөрчлөлтүүд орж байна. Үүнээс нилээдгүй хүлээлт үүсгээд байгаа нь “Хөрөнгө оруулалтын тухай” хууль юм. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй орчинг бий болгох, гацаа саадыг арилгах, илүү нээлттэй орчинг бий болгох заалтууд туссан гэдгийг Шадар сайд Т.Доржханд онцолж байна.

Тухайлбал:
100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 20 жил хүртэлхи хугацаанд татварын тогтворжуулалтын гэрчилгээ олгоно. Тогворжуулалтын гэрчилгээ нь 4 төрлийн татварыг 20 жил хүртэлх хугацаанд огт өөрчлөхгүй байх нөхцөлтэй юм.

Засгийн газрын “Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд сэргээгдэх эрчим хүч, дата төв, хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулалт хийвэл тоног төхөөрөмжийн импортын барааны гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр боллоо.

Хөрөнгө оруулалтын сан, банк санхүүгийн байгууллагын гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох татвар 20 хувь байсныг 5 хувь болгон бууруулахаар хуулийн төсөлд тусгав.

Хөрөнгө оруулагч болон Монгол Улсын төрийн байгууллага хооронд үүссэн хөрөнгө оруулалтын маргаанд олон улсын арбитарын шүүхийг сонгох эрхийг баталгаажуулж байна.

Шадар сайд Т.Доржханд Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдуудтай уулзав.Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд болон ...
25/05/2026

Шадар сайд Т.Доржханд Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдуудтай уулзав.

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд болон түүний ажлын албаны зөвлөх, экспертүүд Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдуудтай уулзаж Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шилжилт, ногоон санхүүжилт болон дэд бүтцийн салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд боловсруулагдаж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар товч мэдээлэл өгч, хөрөнгө оруулагчдад тогтвортой, ил тод, урт хугацааны эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав.

Мөн Европын Холбооны Элчин сайдууд сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмалын салбарт Монгол Улсын баримталж буй стратеги, давхар татварын гэрээний ач холбогдол, түүнчлэн Европын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар асуулт тавьж, санал солилцов.

Шадар сайд Тогмидын Доржханд Монгол Улс болон Европын Холбоо хоорондын хамтын ажиллагаа стратегийн өндөр ач холбогдолтойг тэмдэглээд, ялангуяа Европын санхүүжилт Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэчлэл, эрчим хүчний хангамжийн дутагдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлов.

Deputy Prime Minister T. Dorjkhand Meets with Ambassadors of European Union Member States

Deputy Prime Minister of Mongolia T. Dorjkhand, together with advisors and experts from his office, met with Ambassadors of the member states of the European Union and provided an update on the Government of Mongolia’s policies and ongoing measures related to energy transition, green financing, and infrastructure development.

During the meeting, the EU ambassadors were briefed on the proposed amendments to the Investment Law being developed as part of the reform of the legal environment for foreign investment. They also introduced measures being implemented to create a stable, transparent, and long-term legal framework for investors.

The Ambassadors of the European Union also exchanged views and raised questions regarding Mongolia’s strategy in the renewable energy and critical minerals sectors, the importance of double taxation agreements, and the expansion of cooperation with European financial institutions.

Deputy Prime Minister Dorjkhand Togmid emphasized the strategic importance of cooperation between Mongolia and the European Union, highlighting that European financing is making a significant contribution to the modernization of Mongolia’s energy sector, reducing energy supply shortages, and implementing renewable energy projects.

19/05/2026
Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд Япон Улсад 2026 оны 5 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж б...
15/05/2026

Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд Япон Улсад 2026 оны 5 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Шадар сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд болон эрчим хүч, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтаж байна.

“Эрчим хүч ба санхүүжилт” сэдэвт хөрөнгө оруулалтын чуулганыг Японы Худалдааг Дэмжих Байгууллага (JETRO)-тай хамтран Токио хотноо өнөөдөр зохион байгууллаа. Чуулганд Япон улсын талаас 250, Монголын 50 гаруй компани, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцов.

Энэхүү айлчлалаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Япон Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга М.Кихара, Эдийн засгийн өсөлт, нийгмийн хамгааллын шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайд М.Киүчи, Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Т.Ино, Байгаль орчны дэд сайд Аояма нартай албан уулзалт хийж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор эрчим хүч, банк санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр харилцан санал солилцож, бодит төслүүд дээр хамтарч ажиллахаар хэлэлцэв.

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн 2026 оны чуулга уулзалтад оролцож үг хэллээ.Нэгдсэн үнд...
22/04/2026

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн 2026 оны чуулга уулзалтад оролцож үг хэллээ.

Нэгдсэн үндэстний байгууллагын төв байранд Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын Дөрөвдүгээр бага хурлын дараа анх удаа зохион байгуулагдаж байгаа уг чуулга уулзалтаар Севильягийн үүрэг амлалт баримт бичгийн олон улсын худалдаа, тогтвортой хөгжлийн төлөөх хувийн бизнес ба санхүүжилт, олон улсын санхүүгийн архитектурын шинэчлэл болон cанхүүгийн аюулгүйн тогтолцоо зэрэг асуудлуудыг чухалчлан хэлэлцлээ.

Шадар сайд Т.Доржханд 4 дүгээр сарын 20-ны өдөр болсон Ерөнхий, санал шүүмжлэлд хэлсэн үгэндээ дэлхий дахинаа хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тулгамдаад буй хүндрэл, бэрхшээлүүдэд өсөн нэмэгдэж буй өрийн дарамт болон зээллэгийн зардал, олон улсын хөгжлийн тусламжийн бууралт, дотоодын төсөв, санхүүгийн хязгаарлагдмал нөөц, худалдаа ба хөрөнгө оруулалтын урсгалын тасалдал зэрэг бодит хүндрэлүүдийг онцлов. Эдгээр сорилтуудыг шийдвэрлэхэд дэлхий нийтээр нэгдэж, олон талт хамтын ажиллагааны механизмыг идэвхижүүлэх чухал цаг үе ирээд буйг онцлов.

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Нью- Йорк хотод зохион байгуулагдаж буй “Монголын хөрөнгө оруулалтын форум”-ыг нээж х...
21/04/2026

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Нью- Йорк хотод зохион байгуулагдаж буй “Монголын хөрөнгө оруулалтын форум”-ыг нээж хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөв.

Монгол улсын хувьд стратегийн нөөцийг стратегийн хөрөнгөтэй холбох буюу бодлогын яриа хэлэлцээнээс банкны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үр дүнд шийдэмгий шилжихийг чухалчлав. Үүний тулд Монгол Улс уул уурхай, эрчим хүчний салбарт олон улсын жишигт нийцсэн, институцийн хөрөнгө оруулалтад бэлэн болсон банк санхүүгийн төслүүдийг боловсруулж урагшлуулах, АНУ-ын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн санхүүжилтийн хэрэгсэл, урт хугацааны хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдэв.

Энэ удаагийн форумд нийт төр, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулалтын сангуудын 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд илүү бодит үр дүнд чиглэсэн ажил хэрэгч хурал болж өнгөрөв.

Address

Sukhbaatar District, Janjin D. Sukhbaatar Square 1, Government House
Ulaanbaatar
14200

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шадар сайд Т.Доржхандын ажлын алба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share