31/07/2026
#УРИЛГА
#ХӨТӨЛБӨР
🔹Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээх, үндэсний түүх, соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах зорилготой “Тамгат шүтээн” тахилга, ёслол 2026 оны наймдугаар сарын 5–6-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
🔹Энэхүү арга хэмжээ нь түүхэн сурвалжид “Хорхунаг жибүрийн хөндий, Хулдгар хүний өвөр” хэмээн тэмдэглэгдсэн, Хамаг Монголын гал голомт нутаг болох Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн нутаг дахь Биндэр уулын Рашаан хадны дурсгалт газар-т болох юм.
🔹Арга хэмжээний хүрээнд Монголын төрт ёсны өв уламжлал, тамгат шүтээний зан үйл, түүхэн үнэ цэнийг олон нийтэд таниулж, өв соёлоо дээдлэн хадгалан хамгаалах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой олон үйл ажиллагаа зохион байгуулагдана.
📆 Хэзээ: 2026 оны 8 дугаар сарын 5–6
📍 Хаана: Хэнтий аймаг, Батширээт сум, Хурх баг, Биндэр уулын Рашаан хадны дурсгалт газар
📌Арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр болон байршлын мэдээллийг постер дээрх QR кодыг уншуулан авах боломжтой.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority
Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ / MTO