20/11/2025
"Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл" /English Below/
📄🤝🌍“Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх 9336-МН дугаартай зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк /ОУСБХБ/ хооронд, 7039-МН дугаартай санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын хөгжлийн ассоциаци /ОУХА/ хооронд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус тус байгуулсан ба Монгол Улсын Их Хурлаар тус зээлийн хэлэлцээрүүдийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр соёрхон баталсан. Зээлийн хэлэлцээрт заасны дагуу 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зээл хүчин төгөлдөр болсныг банкнаас мэдэгдсэнээр төслийг хэрэгжүүлж эхлэх нөхцөл бүрдсэн
Төслийн хүрээнд:
1. 🛣️Дэд бүтцийн хөрөнгө оруулалт-улсын чанартай 361 км авто зам, 7 гүүрийг шинэчлэн сайжруулах засварын ажил, нийт 51 км 2 сумыг холбох орон нутгийн чанартай авто зам барих.
2. 🚛 Логистикийн үйлчилгээ /зорилтот 8 аймаг (Хэнтий, Сүхбаатар, Төв, Өвөрхангай, Архангай, Увс, Булган, Хөвсгөл зэрэг)-т чиглэгдсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түүн дотроо махны зах зээл, экспортыг дэмжих логистикийн үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн ТЭЗҮ боловсруулах, логистикийн сүлжээний платформ хөгжүүлэх, инновац нэвтрүүлэх туршилтын төсөл, программ хөгжүүлэх, холбогдох эрх зүйн орчны бий болгоход чиглэгдсэн дүрэм, журам, стандарт боловсруулах/
3. 🏗️3. Техник туслалцаа, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа /авто замын хөрөнгийн менежментийг сайжруулах, логистикийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн сургалт, семинар зохион байгуулах, бодлогын баримт бичиг, дүрэм, журам боловсруулах/
4.🚨Болзошгүй онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------
Mongolia Transport Connectivity and Logistics Improvement Project.
📄🤝🌍The Government of Mongolia and the World Bank signed financing agreements for the Transport Connectivity and Logistics Improvement Project on August 28, 2023, with parliamentary approval following on December 15, 2023, and the project officially started on January 30, 2024. This marks the beginning of implementation for the project, which is financed by both the International Bank for Reconstruction and Development and International Development Association (IDA)
Project components:
🛣️ Infrastructure investments – construction of 361 km of state roads, rehabilitation of 8 bridges, and construction of 51 km of local roads connecting two soums.
🚛 Logistics services – preparation of feasibility studies, development of a logistics platform, and relevant regulatory documents to support the meat value chain in 8 target aimags.
🏗️ Technical assistance and capacity building – trainings, policy documents, and regulatory improvements aimed at improving road asset management and logistics service quality and accessibility.
🚨 Contingent emergency response component (CERC)
.