Иргэдэд нээлттэй Төрийн ордон

Иргэдэд нээлттэй Төрийн ордон Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Иргэдэд нээлттэй Төрийн ордон, Public & Government Service, Төрийн ордон, СБД, 1, Ulaanbaatar.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТӨРИЙН ОРДОНТОЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛД ТАВТАЙ МОРИЛ!
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын иргэд, олон нийтийн оролцоог хангах хэлтэс. Холбоо барих утас: 51 266452

Улсын Их Хурлын Тамгын газраас 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй иргэд, зочид, төлөөлөгчдийг Улсын Их Хурлы...
08/07/2026

Улсын Их Хурлын Тамгын газраас 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй иргэд, зочид, төлөөлөгчдийг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулах аялалд зургаадугаар сард нийт 11019 иргэн оролцжээ. Өнгөрөгч сард нийт 346 удаагийн аяллыг зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд 22 сургуулийн 692 багш, сурагч хамрагдсан байна.

Төгсөлтийн 20, 25, 30, 40, 50, 60 жилийн ойн баяраа тэмдэглэж буй нэг ангийнхны төлөөлөл зочдын дийлэнх хувийг эзэлсэн нь зургаадугаар сарын онцлог байлаа. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, ХБНГУ зэрэг улс орны 134 иргэн, эрдэмтэн судлаач, багш, оюутан, бизнес эрхлэгч, парламентын гишүүн, Элчин сайд нар Монгол Улсын парламентын үйл ажиллагаатай танилцаж, Төрийн ордны түүх, өв соёл, урлагийн бүтээлүүдийг үзэж сонирхсон юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн ордонд зочилж, парламентын үйл ажиллагаатай танилцсан иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, хэлэлцэж буй асуудлын талаар товч мэдээлэл өгсөн нь зочдын талархлыг хүлээлээ.

Ташрамд тэмдэглэхэд, 2025 оны зургаадугаар сард 280 удаагийн аяллыг зохион байгуулж, 10120 иргэн хамрагдсан байна. Энэ оны зургаадугаар сард аялалд хамрагдсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 899 хүнээр нэмэгджээ6

07/07/2026

Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2006 оны төгсөгчид сургууль төгссөний 20 жилийн ойн баяраараа Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа.

Монгол Улсын Их Хурал болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах үйл ажиллагаа долоо хоногийн Мягмар-...
05/06/2026

Монгол Улсын Их Хурал болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах үйл ажиллагаа долоо хоногийн Мягмар-Баасан гарагт хуваарийн дагуу явагддаг. Иргэд Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт урьдчилан хүсэлтээ гаргаж, бүртгүүлэн аялалд хамрагдах боломжтой.

✅Монгол Улсын Их Хурал болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах үйл ажиллагаа долоо хоногийн Мягмар-Баасан гарагт хуваарийн дагуу явагддаг. Иргэд Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт урьдчилан хүсэлтээ гаргаж, бүртгүүлэн аялалд хамрагдах боломжтой.


05/06/2026

Насаараа Төрийн ордны хажуугаар гарсан, Дотор нь орж ирээд танилцахад үнэхээр сонирхолтой байна гэж сэтгэгдлээ илэрхийлэв🥰

05/06/2026
04/06/2026

Address

Төрийн ордон, СБД, 1
Ulaanbaatar
14201

Alerts

Be the first to know and let us send you an email when Иргэдэд нээлттэй Төрийн ордон posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Иргэдэд нээлттэй Төрийн ордон:

Shortcuts

Share