Хүннү хот - Hunnu city

Хүннү хот - Hunnu city Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хүннү хот - Hunnu city, Government Organization, СБД 1-р хороо, 5-р хороолол, энхтайвны өргөн чөлөө, Эко интернэйшнл тауэр, Ulaanbaatar.

ХҮННҮ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА:
Хүннү ухаалаг шинэ хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг удирдан зохион байгуулах, хотын нийгэм, ЭЗ хот нийтийн аж ахуй, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулан удирдах төрийн захиргааны байгууллага.

08/08/2026

🌍 COP17-ын хүрээнд онцолж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдэл, тогтвортой хөгжлийн зарчмуудтай уялдан Хүннү хотын төлөвлөлт нь ирээдүйн тогтвортой НОГООН ХОТ-ын загварыг бүрдүүлэхэд чиглэж байна.

🌱Хүннү хот нь дэлхийн хот байгуулалтын чиг хандлагатай нийцүүлэн ухаалаг, ногоон, тогтвортой, хүн төвтэй, амьдрахад таатай орчин бүхий ирээдүйн хот болон хөгжихөөр төлөвлөгдөж байна.

Энэ хүрээнд “Хүннү хотын бүтээн байгуулалтын менежмент, мэдээлэл сурталчилгааны төв”-ийг олон улсын LEED BD+C (Building Design and Construction) стандартын шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй “Ногоон барилга” байхаар төлөвлөн ажиллаж байна.

Эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, орчин үеийн дэвшилтэт технологи, байгальд ээлтэй төлөвлөлтийг хослуулсан тус барилга нь тогтвортой хот байгуулалтын үзэл баримтлалыг бодитоор хэрэгжүүлж буй жишиг бүтээн байгуулалт болох юм.

Барилгын ажлын зураг төслийг “Эм Жи Эл И Эн Си” ХХК боловсруулж, ногоон барилгын зөвлөх үйлчилгээг “Бий Грийн Бьюлдинг Консалтинг” компани хариуцан ажиллаж байна.

Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 90%-тай үргэлжилж байна.

“Ногоон хөгжил бол ирээдүйн сонголт биш — Өнөөдрийн бүтээн байгуулалтын шийдэл.” 🌱

#ХүннүХот #НогоонБарилга #НогоонХөгжил #ТогтвортойХөгжил #ИрээдүйнХот

🌍 ХҮННҮ ХОТ COP17-Д ОРОЛЦОНОХүннү хотын Захирагчийн ажлын алба болон Хүннү хотын хөгжлийн корпорацын төлөөлөл хотын дэд ...
07/08/2026

🌍 ХҮННҮ ХОТ COP17-Д ОРОЛЦОНО

Хүннү хотын Захирагчийн ажлын алба болон Хүннү хотын хөгжлийн корпорацын төлөөлөл хотын дэд бүтцийн томоохон төслүүдийг COP17-д хэрхэн оролцох, бүтэц зохион байгуулалтын талаар мэдээлэл, зөвлөмж авч, газар дээр нь ажиллалаа.

Цөлжилттэй тэмцэх нь зөвхөн доройтсон газрыг нөхөн сэргээхээс гадна хот байгуулалт, дэд бүтэц, ногоон байгууламж, усны зөв менежмент, байгальд ээлтэй хөгжлийг цогцоор нь төлөвлөхөөс эхэлнэ.

Иймээс Хүннү хотыг ухаалаг, ногоон, тогтвортой байдлаар төлөвлөх нь уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой.

🌱 Хүннү хот — Цөлжилттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжих ирээдүйн хотын шийдэл.

Байгальд ээлтэй хот байгуулалт бол зөвхөн өнөөдрийн хэрэгцээ биш, ирээдүй хойч үедээ эрүүл, тогтвортой орчин үлдээх хариуцлага юм.

#ХүннүХот #НогоонХот #ТогтвортойХөгжил #ЦөлжилттэйТэмцэх

🌍 COP17 гэж яг юу вэ? Яагаад дэлхий Монголыг зорьж байна вэ? #хүннүхотынзахирагчийнажлыналба ☎️7711-8700📧info@hunnucity....
05/08/2026

🌍 COP17 гэж яг юу вэ? Яагаад дэлхий Монголыг зорьж байна вэ?

#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

Таны санал хамгийн чухал..🧐 #хүннүхотынзахирагчийнажлыналба ☎️7711-8700📧info@hunnucity.mn
03/08/2026

Таны санал хамгийн чухал..🧐

#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

👉 Танай хүүхэд өнөөдөр гадаа тоглов уу? Хүүхдүүд өдөр бүр цэвэр агаар, эрүүл орчинд чөлөөтэй тоглох боломжтой хотыг бид ...
01/08/2026

👉 Танай хүүхэд өнөөдөр гадаа тоглов уу?

Хүүхдүүд өдөр бүр цэвэр агаар, эрүүл орчинд чөлөөтэй тоглох боломжтой хотыг бид бүтээж байна.
#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

🌿 Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе!     Хүннү хотыг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөл...
31/07/2026

🌿 Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе!

Хүннү хотыг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад хувь нэмэр оруулахуйц хот болгон бүтээхийг зорьж байна.
Бидний өнөөдрийн зөв сонголт, хариуцлагатай үйлдэл ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй, ногоон орчныг өвлүүлэх үнэт хувь нэмэр болно.

🌱 Байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд сэтгэл зүрх, хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж буй үе үеийн байгаль хамгаалагчдадаа гүн талархал илэрхийлье.

Байгалиа хамгаалъя. Ирээдүйгээ бүтээе. 🌿

#ДэлхийнБайгальХамгаалагчдынӨдөр #ХүннүХот #НогоонХөгжил #ТогтвортойХөгжил #БайгалиаХамгаалъя

Хүннү хотын Захирагчийн ажлын алба, Хүннү хотын хөгжлийн корпорацын төлөөлөл "Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /ш...
30/07/2026

Хүннү хотын Захирагчийн ажлын алба, Хүннү хотын хөгжлийн корпорацын төлөөлөл "Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцүүлэг"-т оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, бүсийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, төр, хувийн хэвшил болон холбогдох байгууллагуудын төлөөлөл санал, зөвлөмжөө солилцов.

Хүннү хот нь Монгол Улсын шинэ эдийн засгийн өсөлтийн төв болох зорилгын хүрээнд хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих бодлогын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

#ХүннүХотынЗахирагчийнАжлынАлба #ХүннүХот
☎️ 7711-8700
📧 [email protected]

📚Хичээл эхэлнэ. Түгжрэл ч бас эхэлнэ🚘Намар болж, оюутан сурагчид хичээлдээ ормогц бидний өдөр тутмын амьдралд нэг асууда...
29/07/2026

📚Хичээл эхэлнэ. Түгжрэл ч бас эхэлнэ🚘

Намар болж, оюутан сурагчид хичээлдээ ормогц бидний өдөр тутмын амьдралд нэг асуудал дахин тулгардаг. Тэр бол автозамын түгжрэл.

Улаанбаатар хотын төв хэсэгт томоохон их, дээд сургуулиуд төвлөрсөн нь өглөө, оройн оргил ачааллын нэг гол шалтгаан болсоор ирсэн. Харин энэ асуудлыг урт хугацаанд шийдэх бодит алхмуудын нэг нь боловсролын байгууллагуудыг шинэ дагуул хот руу үе шаттайгаар шилжүүлэх бодлого юм.

📌 Засгийн газрын хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран ШУТИС-ийн салбар – Инженерийн олон улсын сургууль байгуулах, мөн төрийн өмчийн бусад 5 их, дээд сургуулийн салбаруудыг Хүннү хотод байгуулахаар төлөвлөөд байна.

Энэхүү шийдвэр нь Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг сааруулж, автозамын түгжрэлийг бууруулахын зэрэгцээ дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Мөн оюутан, багш, судлаачид Хүннү хотод төвлөрснөөр боловсрол, судалгаа, инновацын систем бүрэлдэж, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх шинэ боломж нээгдэнэ.
#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

Хүннүгийн өв – Хүн төрөлхтний өв боллоо.ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад "Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" а...
27/07/2026

Хүннүгийн өв – Хүн төрөлхтний өв боллоо.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад "Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" албан ёсоор бүртгэгдлээ.

Энэхүү түүхэн шийдвэр нь:

1.Монгол нутаг Хүннүгийн түүх, соёлын үнэт өвийг хадгалан үлдээсэн эх өлгий нутаг болохыг дэлхий дахинд дахин бататгалаа.
2.Хүннүгийн соёл иргэншил нь Монголын эртний төрт ёс, түүхэн өвийн салшгүй хэсэг болохыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн чухал үйл явдал боллоо.
3.Хүннүгийн өв нь зөвхөн Монголын төдийгүй хүн төрөлхтний хамтын үнэт өв болохыг дэлхий нийтэд тунхагласан онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо.

Бид Хүннү хотыг бүтээн байгуулж буйгийн хувьд өнгөрсөн түүхээ ирээдүйн хөгжилтэй холбох эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Хүннү хотыг "Хүннү судлалын дэлхийн төв хот" болгон хөгжүүлж, Хүннүгийн өв, түүх, соёлыг судлах, сурталчлах, олон улсын эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төв болгон төлөвшүүлэхийг зорьж байна.

Өв соёлоо хадгалж, ирээдүйгээ бүтээх хот — Хүннү хот.

#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

🌍 ХҮННҮ ДЭЛХИЙД ДАНСТАЙ БОЛЛОО.ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” албан ёсоо...
27/07/2026

🌍 ХҮННҮ ДЭЛХИЙД ДАНСТАЙ БОЛЛОО.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” албан ёсоор бүртгэгдлээ.

Address

СБД 1-р хороо, 5-р хороолол, энхтайвны өргөн чөлөө, Эко интернэйшнл тауэр
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүннү хот - Hunnu city posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share