Дулааны тавдугаар цахилгаан станц

Дулааны тавдугаар цахилгаан станц Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дулааны тавдугаар цахилгаан станц, Public utility company, Шилэн пирамид оффис, Олимпийн гудамж, 1 дүгээр хороо, Сүхбаатар дүүрэг, Ulaanbaatar.

Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хангамжийг сайжруулж, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна.

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын ...
09/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД МОПЕД, СКҮТЕР, СУРРОН УНАХЫГ ХОРИГЛОСОН ЗОХИЦУУЛАЛТ 07 ДУГААР САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ   УИХ-аас “...
07/07/2026

18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД МОПЕД, СКҮТЕР, СУРРОН УНАХЫГ ХОРИГЛОСОН ЗОХИЦУУЛАЛТ 07 ДУГААР САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-аас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, мопед, скүтер, суррон болон түүнтэй адилтгах тээврийн хэрэгслийн хэрэглээг зохицуулах эрх зүйн орчныг шинэчлэн баталсан. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2026 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон болон түүнтэй адилтгах тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, уг зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Энэхүү хуулийг зөрчвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу эцэг, эх, асран хамгаалагч, түүнчлэн тухайн тээврийн хэрэгслийг ашиглуулах, түрээслүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан хариуцлага тооцохоор тусгасан байна. Тиймээс иргэд, эцэг эх, асран хамгаалагчид болон мопед, скүтер, суррон түрээсийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хууль тогтоомжийг чанд мөрдөж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг зөвлөж байна.
“Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн Статистик, тандалт судалгааны албаны мэдээллээр 2023 - 2026 оны эхний хагас жилийн байдлаар суррон, цахилгаан скүүтер, мопед зэрэг бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээтэй холбоотойгоор нийт 4201 хүн осол, гэмтэлд өртсөн байна.
Үүнээс 6.6% нь хамгаалах малгай өмссөн, 93.4% нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан бөгөөд энэ нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.
Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгайгаа тогтмол хэрэглэж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаарай.

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛБАЙГААС 102.9 МЯНГАН М3 ҮНСИЙГ ЗӨӨГӨӨД БАЙНАОдоогийн байдлаар төслийн бүтээн байг...
25/06/2026

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛБАЙГААС 102.9 МЯНГАН М3 ҮНСИЙГ ЗӨӨГӨӨД БАЙНА
Одоогийн байдлаар төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд ДЦС-2 талбайд 1961 оноос хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зөөх ажил хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 102975 м3 үнсийг зөөсөн байна. Үнс зөөх ажил 10,3 хувьтай үргэлжлэн явагдаж байна.

🔎 Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/news/?id=01KVSF9BSJCKVW8JBAANQ9JYWQ

15/06/2026

Монгол Улсад 43 жил хүлээсэн “ДЦС-5” төслийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ДЦС-5 төслийн талбайд ажиллалаа.
15/06/2026

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ДЦС-5 төслийн талбайд ажиллалаа.

07/05/2026

ТЭЦ-5-ын төслийн техникийн зөвлөх Б.Цэвээн: Тавдугаар цахилгаан станц 2028 оны намар ашиглалтад орно.

ДЦС-5 төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээнд (2026.05.04) Эрчим хүчний сайд Б.Найдалаа оролцож, үг хэллээ.
05/05/2026

ДЦС-5 төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээнд (2026.05.04) Эрчим хүчний сайд Б.Найдалаа оролцож, үг хэллээ.

04/05/2026
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээУ...
04/05/2026

Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барих юм.

Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, төслийн төрийн түншлэгч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хувийн хэвшлийн түншлэгч “Митайм Интернэйшнл” компанийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов.
https://ulaanbaatar.mn/news/22758

Address

Шилэн пирамид оффис, Олимпийн гудамж, 1 дүгээр хороо, Сүхбаатар дүүрэг
Ulaanbaatar
14240

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Дулааны тавдугаар цахилгаан станц posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share