04/07/2025
1. Тус дүүргийн засаг дарга М.Алтангэрэл нь тус 5, 6, 8, 19 дүгээр хороодын
засагдарга нарыгдүүргийн намын хороо болон удирдлагуудтай зөвшилцөхгүйгээр дур
мэдэн ажлаас чөлөөлж, оронд нь МАН-ын гишүүдийг томилж байгаа тухай цаашид 10
хүртэлх хорооны засаг даргаар МАН-ын гишүүнийг томилох талаар;
2. Намын эрх бүхий байгууллагаас шийдвэр гараагүй байхад Ардчилсан намын
Үндсэн дүрмийн тавдугаар бүлгийн 5.10.23.6-д “Намын хорооны шийдвэрийг үндэслэн,
Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Аймаг, дүүргийн Засаг даргын орлогчид нэр
дэвшүүлэх, томилуулах саналыг Засаг даргад уламжлах;” гэх заалтыг ноцтой зөрчин
МАН-с ИТХ-ын төлөөлөгч У.Өнөрцэцэгийг дүүргийн засаг даргын орлогчоор томилсон
тухай;
3. Орон нутгийн 2024 оны сонгуулийн үр дүнгээр 35 суудлаас Ардчилсан нам
23 суудал авч үнэмлэхүй олонх болсон бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Засаг
даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ... нэр дэвшүүлнэ.” гэж
заасны дагуу Ардчилсан намаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид М.Алтангэрэлийг нэр
дэвшүүлсэн. Гэтэл төлөөлөгч бидний итгэлийг хөсөрдүүлж эрх баригч намд үйлчилж
хууль бус шийдвэрийгудаа дараа гаргасан. Тодруулбал, Монгол улсын засагзахиргаа,
нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу дүүргийн засаг даргын
ажлын алба нь тамгын газар юм. Гэтэл дүүргийн засаг даргын тамгын газрын нийт 7
хэлтсээс 5 хэлтэст Монгол Ардын намын гишүүнчлэлтэй байсан хүнийг томилон
ажиллуулж байгаа тухай;
Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Ардчилсан намын Үндсэн дүрмийн тавдугаар бүлгийн 5.10.29.6-д “Орон нутгийн бодлого болон цаг үеийн тулгамдсан
асуудлаар ИТХ болон гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гишүүдэд зөвлөмж
хүргүүлнэ.” гэж заасны дагуу Ардчилсан намын Үндсэн дүрмийн 2024 оны 12 дугаар
сарын 10-ны өдрийн 18 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг хангах талаар тус дүүргийн
намын хорооны тэргүүлэгчдээс нэн даруй шийдвэр гаргуулж хэрэгжилтэд хяналт
тавьж ажиллах нь зүйтэй байна.
Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн гуравдугаар бүлгийн 3.9, 3.9.1.10, 3.9.2, 3.9.3.2-д “ Гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах. Бүх шатны
намын байгууллагын эв нэгдлийн эсрэг ажилласан; Гишүүнд дараах ёс зүйн
хариуцлагыг хүлээлгэнэ. Үүнд: Үндсэн дүрмийн ..,..,. 3.9.1.10, заалтыг зөрчсөн бол Намын сонгуульт албанаас огцруулах;” гэж заасны дагуу дүрэм зөрчиж байгаа албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг намын хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.