Khushig Valley Free Economic Zone

Khushig Valley Free Economic Zone Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс

18/08/2026
10/08/2026
Эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлаар санал солилцлооХөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бү...
30/07/2026

Эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны төлөөлөл Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцүүлэг"-т оролцож, хуулийн төсөлд тусгагдсан шинэ зохицуулалтын талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгээр эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, бүсийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн хуулийн төслийн үзэл баримтлал, гол зохицуулалтыг танилцуулж, оролцогч талууд санал, зөвлөмжөө хэлэлцэв.

Шинэчилсэн найруулгын төсөлд:
▪️ Эдийн засгийн тусгай бүсийн төрлийг шинэчлэн тодорхойлох;
▪️ Хөгжлийн нэгдсэн төлөвлөлт, нэг цонхны үйлчилгээг боловсронгуй болгох;
▪️ Хөрөнгө оруулалтын төсөл, стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжих;
▪️ Хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг шинэ зохицуулалтыг тусгаад байна.

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэхэд санал, байр сууриа илэрхийлэн , бүсийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

08/07/2026
🌿 Халуун баяр хүргэе! 🌿🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэр...
06/07/2026

🌿 Халуун баяр хүргэе! 🌿

🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Саранчимэг Монгол Улсын "Байгаль орчны гавьяат ажилтан" хүндэт цолоор шагнагдсанд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн төлөө олон жил тууштай хөдөлмөрлөсөн Таны гавьяа төр, түмнээрээ ийнхүү үнэлэгдэж буйд баяртай байна.

Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.
👏🏻👏🏻👏🏻

"ХӨШИГИЙН ХӨНДИЙ – ЧОЙР" ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ БАРИХ ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛНАЗам, тээв...
26/06/2026

"ХӨШИГИЙН ХӨНДИЙ – ЧОЙР" ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ БАРИХ ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Зам, тээврийн яамнаас "Хөшигийн хөндий–Чойр чиглэлийн тусгай зориулалтын авто зам барих төсөл"-ийг өөрийн хөрөнгөөр барьж, ашиглах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах урилга зарлалаа.

📌 Хэн оролцох боломжтой вэ?
• Монгол Улсын хуулийн этгээд
• Гадаад улсын хуулийн этгээд
• Тэдгээрийн нэгдэл (консорциум)

📌 Төслийн онцлог
- Хөрөнгө оруулагч өөрийн болон татан төвлөрүүлсэн хөрөнгөөр авто замыг барьж, ашиглана.
- Хөрөнгө оруулалтаа гэрээний хугацаанд үйл ажиллагааны орлогоос нөхөн төлнө.
- Гэрээний хугацаа дуусмагц авто замыг гэрээнд заасан нөхцөлөөр төрийн өмчлөлд шилжүүлнэ.

📌 Сонгон шалгаруулалт
- Урьдчилсан шалгаруулалт
- Уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттай зохион байгуулагдана.

Материал хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цаг
Материал хүлээн авах хаяг:
Зам, тээврийн яам
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 11,
Засгийн газрын XIII байр, 408 тоот

☎️ Лавлах утас: : 21-243401

#ЗамТээврийнЯам #ХөрөнгөОруулалт #АвтоЗам #ХөшигийнХөндий #Чойр #Төсөл

23/06/2026

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө
Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Tuesday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Wednesday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Thursday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Friday 08:30 - 12:30
13:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Khushig Valley Free Economic Zone posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share